| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/05844/И |
| Дугаар | 192/ШШ2025/01055 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01055
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А******* ХХК-д холбогдох арматур нийлүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүргээ биелүүлээгүй хохиролд 230 640 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 230 640 000 төгрөгийг 35 640 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 195 000 000 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 70 600 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 70 600 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 53 800 000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 311 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 132 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН