2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01288

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.С*******т холбогдох, худалдах, худалдан авах гэрээ цуцалж, хохиролд 61,500,000 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үлдэгдэл төлбөр 155 871 184 төгрөг, алданги 77 935 592 төгрөг, тэмдэгтийн хураамж 535 650 нийт 234 342 426 төгрөг гаргуулах гэж өөрчилж, уг 234 342 426 төгрөгт *******200 маркын 2018 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд орж ирсэн хар өнгөтэй 97-48УАР улсын дугаартай автомашиныг тооцон өгч, үлдэх, 78 471 242 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 650 /465 450+70 200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 550 306 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН