2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2025/01211

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01211

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,,,,,,

Хариуцагч: ,,лол,,,,,

Хариуцагч: ,,лол,,,, нарт холбогдох

-иас зээлийн гэрээний үүрэгт 147 319 701.01 төгрөг гаргуулж, хариуцагч , С.Батсүх нарын нэр дээр бүртгэлтэй барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нандинцэцэг,

хариуцагч , нарын төлөөлөгч Г.Мягмаррагчаа,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.

/хариуцагч С.Батсүхэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байх ба ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй талаарх хүсэлт болон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул талуудын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хариуцагч , С.Батсүх, нарт холбогдуулан -иас зээлийн гэрээний үүрэгт 147 319 701.01 төгрөг гаргуулж, хариуцагч , С.Батсүх нарын нэр дээр бүртгэлтэй барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 49 дүгээр Агентлаг байгуулах тухай тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны А-273 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т ...эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр солъж болно. гэж зохицуулсан байдаг. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5.2 дах заалт, Хүнс,*******, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А-62 дугаар тушаал, Зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Зээлдэгч , түүнийг төлөөлж захирал албан тушаалтай нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (цаашид Сан гэх)-с 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2017/3-140 тоот зээл болон 2017/Б-140 тоот барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулан 100 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр Эко мах төслийн зориулалтаар зээлсэн. Мөн зээлдэгч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/Б-140 дугаартай Барьцааны гэрээгээр иргэн С.Батсүх, Иргэн Очирбатын Бямбагэрэл нарын өмчлөлийн гэрчилгээний 000256913, Улсын бүртгэлийн Ү-2201033481 дугаартай,, хаягт байрлах 114 м.кв хэмжээ бүхий хувийн сууц, гэрчилгээний 000256957, Улсын бүртгэлийн Ү-2201033567 дугаартай,, хаягт байрлах 48 м.кв хэмжээ бүхий хувийн сууц, гэрчилгээний 000120175, нэгж талбарын 18615319654156 дугаартай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай,, хаягт байрлах газар гэх үл хөдлөх эд хөрөнгүүд, гэрчилгээний 000120180, нэгж талбарын 18615319638176 дугаартай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай,,, хаягт байрлах газрыг тус тус барьцаалан зээл авсан байдаг. Гэтэл зээлдэгч нь Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, зээлээ хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлүүлэх шаардлагыг хүргүүлж, төслийн үйл ажиллагаатай танилцах мониторингийн шалгалтын үеэр мөн зөрчлийн талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Үндсэн гэрээний 3.1, шинэчилсэн гэрээний 1.3, 1.4, 2.1, 1.4-т заасны дагуу -иас Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 97 452 750.61 төгрөг, хүү 1 140 575.09, алданги 48 726 375.31, нийт 147 319 701.01 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нар нь сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд иргэн С.Батсүх, нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс буюу гэрчилгээний 000256913, Улсын бүртгэлийн Ү-2201033481 дугаартай,, хаягт байрлах 114 м.кв хэмжээ бүхий хувийн сууц, гэрчилгээний 000256957, Улсын бүртгэлийн Ү-2201033567 дугаартай,, хаягт байрлах 48 м.кв хэмжээ бүхий хувийн сууц, Гэрчилгээний 000120180, нэгж талбарын 18615319638176 дугаартай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай,,, хаягт байрлах газар, гэрчилгээний 000120175, нэгж талбарын 18615319654156 дугаартай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай,, хаягт байрлах газар гэх үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч , нарын төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 97 452 750.61 төгрөг, үндсэн хүү 1 140 575.09 төгрөгт маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 он 01 дүгээр сарын 03-ны өдрийн байгуулсан 2017/З-140 дугаар зээлийн гэрээг 2018 оны 6 сарын 19-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлдэгчийн төлөөлж зурсан. О.Ганзориг гарын үсэг зураагүй. Иймд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Ингэж үзвэл анхны 2017 онд байгуулсан гэрээ нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй асуудал гарч байх тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад асуудлыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

4. Хариуцагч С.Батсүх шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хүнс*******, хөнгө үйлдвэрийн сайдын 2020.08.21-ний өдрийн А-273 угаар тушаал, Засгийн газрын 2020.08.12-ны өдрийн 49 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/З-140 дүгээр зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.06.19-ний өдрийн зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн гэрээ, 2017.01.03-ны өдрийн 2017/Б-140 дугаар барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019.05.21-ний өдрийн 1/606 дугаар зээл буцаан дуудах мэдэгдэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-39/

4. Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.      Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Зээлдэгч , нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2017/3-140 тоот зээл болон 2017/Б-140 тоот барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулан 100 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр, иргэн С.Батсүх, Иргэн Очирбатын Бямбагэрэл нарын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалан зээл авсан байдаг. Гэтэл зээлдэгч нь Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд -иас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 97 452 750.61 төгрөг, хүү 1 140 575.09, алданги 48 726 375.31, нийт 147 319 701.01 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нь сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд иргэн С.Батсүх, нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. гэжээ.

3. Хариуцагч тал Нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 97 452 750.61 төгрөг, үндсэн хүү 1 140 575.09 төгрөгт маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2017/З-140 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 345 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар, жилийн 3 хувийн хүүтэй, эко мах төслийн зориулалтаар зээл олгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна./хх-ийн 11-17/

4.2 Уг зээлийн гэрээний баталгаа болгон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2017/Б-140 дугаар барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч С.Батсүх, нарын өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчиин 2 дугаар гудамжны 1 тоотод байрлах, 114 м.кв талбайтай, Ү-2201033481 дугаартай хувийн орон сууц, хариуцагч ийн өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчин, 2 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 48 м.кв талбайтай, Ү-2201033567 дугаартай, хувийн орон сууц,, 21 дүгээр хороо, Замчин 2 дугаар гудамж, 2 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, Г-2201021833 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч С.Батсүхийн өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчин 2 дугаар гудамжны 1 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ./хх-ийн 19-21/

4.3 Гэвч дээрх зээлийн гэрээний дагуу зээл олгогдоогүй байна.

4.3 Үүний дараа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр талууд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/З-140 дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт ...345 000 000... гэснийг ...100 000 000... гэж өөрчлөлт оруулж, уг гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн үлдэгдэлд 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлдэгч нь сар бүр зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр тохирсон байна./хх-ийн 18/

4.4 Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нь зээл, зээлийн хүүд нийт 4 858 570 төгрөгийг төлсөн ба байх ба гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх-ийн 33/

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэж заажээ.

6. Хариуцагч татгалзын үндэслэлээ ...2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч О.Ганзориг гарын үсэг зураагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах... гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй.

6.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан байх ба хамтран үүрэг гүйцэтгэгч О.Ганзориг нь 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зураагүй нь тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл тус гэрээнд -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурж баталгаажуулсныг гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

7. Түүнчлэн дээрх зээлийн гэрээний баталгаа болгож хариуцагч , С.Батсүх нарын өмчлөлийн эд хөрөнгүүдийг барьцаалсан байх ба хариуцагч , С.Батсүх нар нь 2017.01.03-ний өдрийн итгэмжлэлээр -ийн захирал д үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэлийг олгосон байна./хх-ийн 23, 25/

7.1 Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

7.2 Мөн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн гэрээний 1.4-т гэрээний 3.3-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн үлдэгдэлд 0.1 хувийн алданги тооцно гэснээр нэхэмжлэгч нь алданги шаардсан нь үндэслэлтэй энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцнэ.

8. Хариуцагч нар нь гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн болохыг үгүйсгээгүй тул, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн төлбөр 97 452 750.61 төгрөг, үндсэн хүү 1 140 575.09 төгрөг, алданги 48 726 375.31 төгрөг нийт 147 319 701.01 төгрөг гаргуулж гаргуулж, уг төлбөрийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

8.1 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж зааснаар хариуцагч С.Батсүх, нарын өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчин 2 дугаар гудамж 1 тоотод байрлах, 114 м.кв талбайтай, Ү-2201033481 дугаартай хувийн орон сууц, хариуцагч ийн өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчин, 2 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 48 м.кв талбайтай, Ү-2201033567 дугаартай, хувийн орон сууц,, 21 дүгээр хороо, Замчин 2 дугаар гудамж, 2 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, Г-2201021833 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч С.Батсүхийн өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчин 2 дугаар гудамжны 1 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг, хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч -иас зээлийн гэрээний үүрэгт 147 319 701.01 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч С.Батсүх, нарын өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчиин 2 дугаар гудамжн 1 тоотод байрлах, 114 м.кв талбайтай, Ү-2201033481 дугаартай хувийн орон сууц, хариуцагч ийн өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчин, 2 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 48 м.кв талбайтай, Ү-2201033567 дугаартай, хувийн орон сууц,, 21 дүгээр хороо, Замчин 2 дугаар гудамж, 2 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, Г-2201021833 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч С.Батсүхийн өмчлөлийн, 21 дүгээр хороо, Замчин 2 дугаар гудамжны 1 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 894 548 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ