Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 424

 

Л.Э-, В.О-, С.Э-,

Х.Д-, Б.И- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Л.Э-, Х.Д- нарын өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Л.Э-, В.О-, С.Э-, Х.Д-, Б.И- нарт холбогдох 201711000121 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Э-, Х.Д- нарын өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдол, Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 10 дугаар баг, Ялалтын 9-31 тоотод оршин суух,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн 4 сар 26 хоног хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 5 хоног хорих ялаар тогтоосон, Х овогт Л-н Э-,

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Дорнод аймаг, Цагаан-Овоо сум, 2 дугаар баг, “Элст” гэх газарт оршин суух,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Ц овогт В-н Отгонсүх,

3. Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймаг, Гурванзагал сум, 1 дүгээр баг, “Хөндлөн” гэх газарт оршин суух хаягтай, боловч Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Бунханы 24-12 тоотод түр оршин суух,

Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хасч 2 жил, 10 хоног хорих ял шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, С овогт С-н Э-,

4. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 25-346 тоотод оршин суух,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Мөн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хорих ялаар тогтоосон, Хэнтий аймгийн хорих 419 дүгээр ангид байхдаа дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан,

Мөн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн 08 сар 25 хоног хасч, эдлэх ялыг 1 жил 03 сар 05 хоног хорих ялаар тогтоосон, Х овогт Х-ны Д-,

5. Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дорнод аймаг, Цагаан-Овоо сум, 6 дугаар баг, “Хөөвөр” гэх газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б-н И-.

Л.Э- нь В.О-тэй 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Б-ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

мөн С.Э-, В.О- нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.А-ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

мөн В.О-тэй 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.С-ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

В.О- нь Х.Д-тай 2016 оны 08 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Б- 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” загварын мотоциклийг хулгайлсан,

мөн Л.Э-тай 2017 оны 02 сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Б-ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

мөн С.Э-, Л.Э- нартай 2017 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.А-ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, автомашины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

мөн Л.Э-тай 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч С-ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

мөн В.О- нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух, Д.Н-ын байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч, нууцаар “ТСЛ” загварын 40 инчийн зурагтыг хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.И-той 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Ц-ийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” загварын зурагт, “Жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус үйлдсэн,

С.Э- нь өсвөр насны Л.Э-, В.О- нартай 2017 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.А-ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890,000 төгрөг нийт 978,000 төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

Х.Д- нь В.О-тэй 2016 оны 08 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Б- 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” загварын мотоцикпийг хулгайлсан,

Б.И- нь В.О-тэй 2017 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Ц-ийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” загварын зурагт, “жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч В.О-ийг Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.И-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 3 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-ийг 3 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-г 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.И-ийг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Л.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч В.О-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

а/ Тогтоох хэсэгт Дорнод аймгийн Прокурорын газраас В.О-ийн үйлдсэн хулгайлах хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийН 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт оруулж,

б/ Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “В.О-ийг ... мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэснийг хүчингүй болгож,

в/ Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 3 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-ийг 3 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхээгийн Э-ыг 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-г 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.И-ийг 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 2 жил 6 сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-ийг 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-г 1 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.И-ийг 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

г/ Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Л.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч В.О-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Л.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар 5 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 5 хоногоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч В.О-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сараар тус тус тогтоосугай” гэж,

д/ Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 4 жил 07 сар 05 хоногийн, шүүгдэгч В.О-эд оногдуулсан 4 жил 6 сарын, шүүгдэгч С.Э-т оногдуулсан 2 жил, шүүгдэгч Х.Д-д оногдуулсан 1 жил, шүүгдэгч Б.И-т оногдуулсан 1 жил хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

е/ Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ын Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор эдэлсэн 1 жил 8 сар 8 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан нийт 4 жил 7 сар 5 хоногийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, мөн шүүгдэгч В.О-ийн цагдан хоригдсон 439 хоног, шүүгдэгч С.Э-ын цагдан хоригдсон 457 хоног, шүүгдэгч Х.Дамбын цагдан хоригдсон 15 хоног, шүүгдэгч Б.И-ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцохоор тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

ё/ Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Энэ хэрэгт шүүгдэгч Б.И- нь цагдан хоригдоогүй” гэснийг хасаж,

шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-, В.О-, С.Э-, Х.Д-, Б.И- нарын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч В.О- нь шийтгэх тогтоол гарсны дараа Хас банкаар дамжуулж хохирогч О.А-ын дансанд 110,000 төгрөгийг, хохирогч Б.С-т 40,000 төгрөгийг өөрт нь бэлнээр, шүүгдэгч Л.Э- нь Хас банкаар дамжуулж хохирогч О.А-ын дансанд 326,000 төгрөгийг, ХААН банкаар дамжуулж хохирогч Б.С-ын гэр бүл Ж.Энхтайваны дансанд 40,000 төгрөгийг, хохирогч Ж.Б-т 11,000 төгрөгийг өөрт нь бэлнээр тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Э-, Х.Д- нарын өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “…Эдгээр өсвөр насны ялтнуудын шийтгэгдсэн болон ял дүйцүүлэн хассан дахин шийтгэгдсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг нэг бүрчлэн судалж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ....хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгана” гэсэн заалтыг аль ч шүүхээс хэрэглээгүй байна. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйл заалт заавал хэрэглэгдэх заалт байна. Хэдийгээр 2019 оны 03 дугаар сарын 11-ний байдлаар шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үед Х.Д- 20 настай, Л.Э- 19 настай болсон байсан ч гэмт хэрэг үйлдэх үед 16, 17 настай хүүхдүүд байсан. Хууль зүйн хувьд насанд хүрээгүй, үйл явдлын учир холбогдлыг хууль зүйн талаас болон хувийн байдлын хувьд бүрэн ухамсарлаж, тэр асуудалд насанд хүрсэн хүний адил ухамсартайгаар татгалзах чадвар, зан байдлын төлөвшил төлөвшиж тогтоогүй, цагдаагийн газарт хэргийн учир шалгагдаж өдөр бүр бүртгүүлж, дуудагдан, хамт байж бие биенээ даган дарвиж хэсэгхэн хугацаанд дараалуулан хийсэн хэрэг байдаг. Ар гэрийн зүгээс хуулийн байгууллагатай байнга холбоотой байж хараа хяналт тавих боломж муутай, эцэг эхээсээ хол, эмээгийнхээ хамт, нөгөө нь аав нь групптэй байнга анхаарч чадахгүй байсан явдал нь бага залуу булчимгүй хүүхдүүдийг гэмт хэрэг хийхээс сэргийлэх, таслан зогсоох, арга хэмжээ аваагүйтэй холбоотой байсан.

2015 оны Эрүүгийн хуулинд өсвөр нас гэж тодорхой ойлголт орж ирсэн ба ял эдэлж буй хүүхдүүдийн зан төлөвийн байдал, оюун санааны өөрчлөлт хүмүүжил, тэднийг нийгэмшүүлэх мэргэжил боловсрол олгоход онцгой анхаарсан заалт орсон.

Ялтан Л.Э-, Х.Д- нарын хувьд ч хэрэг хийж байснаас хойш 3 жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр төлөвшиж, ухаажиж ар гэртээ гүйцэтгэх үүргээ ч ухаарч эхэлж, бушуухан л шоронгоос гарахсан ажил төрөлтэй болохсон, ар гэрийн хүмүүсээ боддог болж өөрчлөгдсөн, суралцах , боловсрох хүсэл тэмүүлэлтэй болсон байдаг.

Энэ бүхнийг харгалзан Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 4 дэх заалт, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх, тэнсэн хянан харгалзах зэргээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд прокурор Т.Ууганбаатар бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн хувьд ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч В.О-, Л.Э-, С.Э-, Х.Д- Б.И- нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан бол ... мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, "... энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” бол мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилсан байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг шалгах явцад хэд, хэдэн яллагдагч хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн бол, мөн нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үйлдэл тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилсны дагуу шүүгдэгч В.О-эд ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч В.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-д заасан гэмт хэрэгтэй нэгтгэж зүйлчлээгүй нь буруу гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүчингүй болгож, шүүгдэгч В.О-ийн 3 удаагийн хулгайн гэмт хэргийг нэгтгэн зүйлчилж шийдвэрлэсэн байна.

Энэ нь шүүгдэгч В.О-ийн бусадтай бүлэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр ердийн бүрэлдэхүүнтэй үйлдсэн 1 удаагийн хулгайлах гэмт хэргийг нь хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн 2 удаагийн хулгайлах гэмт хэрэгтэй нь нэгтгэн зүйлчилж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид ял завшуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч В.О-эд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөхдөө Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг “Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж өөрчлөн, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх зохицуулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримталж шүүгдэгч В.О-ийн бусадтай бүлэглэн бусдын мотоциклыг өөр цаг хугацаанд хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие даасан 1 удаагийн хөнгөн гэмт хэргийг нь бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч 2 удаагийн үйлдлээр эд зүйл хулгайлсан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүнд гэмт хэрэгт шууд нэгтгэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлэн өөрчилсөн хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын а, б-д заасныг бүхэлд нь хүчингүй болгуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээлгэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч В.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн прокурорын зүйлчилсэн үндэслэлээр хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг шалгах явцад хэд хэдэн яллагдагч хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох, хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилсны дагуу В.О-эд ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч В.О-ийн үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүгүйгээр бусдын эд зүйл хулгайлсан 1 хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй 2 хэрэгт нь нэгтгэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг анхаараагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжих байр суурьтай оролцож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдол болон прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Л.Э-, В.О-, Х.Д-, С.Эрдэнэбаатар, Б.И- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч В.О-, Л.Э- нар бүлэглэн, хоёр удаагийн үйлдлээр, мөн С.Э-тай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдыг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн, түүнчлэн В.О- ганцаараа нэг удаа, мөн И-той бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөн Х.Д-тай бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн В.О-, Л.Э-, С.Э- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн Х.Д-, Б.И- бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-д зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч В.О-ийн бусдын мотоцикль хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, түүнчлэн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тусад нь зүйлчлэн ял оногдуулж, тэдгээрийг хооронд нэмж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс  хүчингүй болгож, хулгайн үйлдлүүдийг нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан өсвөр насны шүүгдэгч нар болох Л.Э-, В.О-, Х.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.             

2015 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон байх бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тодорхойлсон хууль тогтоогчийн томъёолол нь хууль зүйн бичвэр болон агуулгын хувьд хоёрдмол салаа утгагүй, нэг мөр ойлгохоор илэрхийлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах зохицуулалт байх ба өсвөр насны байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүн шүүхээр шийдвэрлэх үедээ насанд хүрсэн бол тухайн бүлэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэсэн нэгэн ямар нэгэн заалт хуульчлагдаагүй байхад ийнхүү тайлбарлаж хэрэглэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх хоригийг зөрчих төдийгүй, хууль ёсны зарчимд харшлах болно.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой гэсэн хүүхдийн эрхийн талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хууль тогтоогчийн зүгээс эрүүгийн хуульд тусгасан дээрх зохицуулалт нь өсвөр насны хүний хувьд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хугацаанаас шалтгаалан өөр, өөр эрх зүйн үр дагавар, ялгавартай байдал үүсгэдэг байсан хууль хэрэглээний буруу хэвшмэл үйлийг халсан, зарчмын шинжтэй зохицуулалт юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд Л.Э- нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ Х.Д- нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан, В.О-ийн хувьд 18 нас хүрээгүй байхдаа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, харин 2017 оны 10 дугаар сарын 17-нд Б.И-той бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 18 нас 18 хоногтой буюу насанд хүрсэн байх тул насанд хүрээгүй байх үедээ үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журамд нийцүүлэн шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангах болно.   

Түүнчлэн Л.Э-ын хувьд өмнө нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ял шийтгүүлсэн, улмаар 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 7 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасч 2 жил 1 сар 5 хоногоор тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэлийг орхигдуулан шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч нарт ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдлын “...өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтуудыг баримтлан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоол, магадалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэснийг хангаж, прокурор Т.Ууганбаатарын бичсэн “...давж заалдах шатны шүүх шүүгдэгч В.О-эд холбогдох үйлдлийн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн байх тул магадлалын тогтоох хэсгийн а, б-д заасныг бүхэлд нь хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тогтоол, магадлалын бусад хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын в, г, д хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай ”,

“шүүгдэгч В.О-эд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй”,

“шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Л.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу ял дүйцүүлэн тогтоох тухай 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 7 дугаар захирамжаар тогтоосон ялын хэмжээг зөвтгөн 2 дахин багасгаж 1 /нэг/ жил 17 /арван долоо/ хоног хорих ялаар тогтоон, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоног” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч В.О-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай” гэж тус тус өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Х.Д-, Л.Э- нарын өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй. 

                                   

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН