Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 30

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2016/0030

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэн К.Күлсэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хоро онд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, сонгуулийн хороонд К.Күлсэнг орон нутгийн хурлынсонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бат-Эрдэнэ, хариуцагч О.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Күлсэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К.Күлсэн Төв аймгийн Эрдэнэ суманд 2 настайгаас эхлэн одоог хүртэл ажиллаж амьдарч байгаа. Сумандаа Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байх үед ажил хийж байгаа хүн бүр намын гишүүн байх ёстой гээд Монгол ардын намын гишүүнээр элсэж байсан. 2016 оны орон нутгийн сонгуульд оролцож, сумынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулах үүднээс Монгол ардын намаасаа нэр дэвших саналаа гаргасан. Монгол ардын намаас сонгуульд нэр дэвших хүмүүсийг хорооны гишүүдийн хурлаар сонгоно гэсэн зар сонсоод тус хуралд оролцсон. Тус хурал эхлэхээс өмнө гишүүд хоорондоо санал зөрөлдөж, сонгуульд нэр дэвших хүмүүсээ намын хорооны гишүүд биш, намын үүрийн бүх гишүүдийн саналыг үндэслэж, нэр дэвшигчидээ сонгоё гэсэн санал гаргасан. Тухайн саналыг намын хорооны гишүүд үндэслэлэгүй гэж үзээд Монгол ардын намын хорооны гишүүдийн хүрээнд санал асуулга явагдсан. Уг санал асуулга нь намын үүрийн бүх гишүүдийн дунд явагдаагүй, хорооны гишүүдийн хурлаар асуудлыг шийдсэн нь Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, явцуу хүрээнд асуудлыг шийдсэн учир уг санал хураалтыг хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас тус өдрөө буюу 2016 оны 08 дугаар сарын 29-нийөдөр намын гишүүнээс татгалзан гарах хүсэлтээ намдаа гаргаж, намын батлахаа тус сумын Монгол ардын намын дарга Н.Мөнхсайханд өгч, би намаасаа татгалзаж байна, өнөөдрөөс эхэлж намын гишүүн биш, намынхаа өнөөдрийн үйл ажиллагаанд гутарч, сэтгэл гонсойж байна гэж хэлсэн. Намын дарга Н.Мөнхсайхан би таны саналыг хүлээж авлаа гээд батлахыг авсан. Тухайн өдрөө Төв нутаг эвслээс нэр дэвшихээр Орон нутгийн сонгуулийн хороондоо бүртгүүлсэн. Харин Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухайтогтоолоор К.Күлсэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заалтыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. К.Күлсэн Монгол ардын намын гишүүнээс татгалзсан, намын дарга Н.Мөнхсайханд намын батлахаа хүлээлгэн өгсөн тул тус намын гишүүн биш гэж үзэж байна. Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн Хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, тус сонгуулийн хороонд К.Күлсэнг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үүгэжээ.

Хариуцагч Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны дарга О.Мөнхсүлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон нутгийн хурлын сонгуульд Төв нутаг эвслээс нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд хүлээн авч хянан шалгаад нэр дэвшигч К.Күлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-днэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Нэр дэвшигч К.Күлсэнг МАН-ын мөн эсэхийг тодруулахаар сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот албан бичгийг сумын МАН-д хүргүүлсэн. Алтан тоотын хариуг 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01/23 тоотоор К.Күлсэн нь 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр намаас гарах өргөдөл, намын батлахаа өгсөн боловч МАН-ын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлээс хасах шийдвэр гараагүй тул намын гишүүнээр бүртгэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, сонгуулийн хороонд К.Күлсэнг орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Монгол ардын намын гишүүнээс татгалзан гарах хүсэлтээ намдаа гаргаж, намын батлахаа тус сумын намын дарга Н.Мөнхсайханд өгсөн тул намын гишүүн биш гэжээ. Харин хариуцагч Төв нутаг эвслээс нэр дэвшигч К.Күлсэн нь МАН-аас гарах өргөдөл, намын батлахаа өгсөн боловч намын дүрэмд зааснаар бүртгэлээс хасах шийдвэр гараагүй байсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч К.Күлсэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Эрдэнэ сумын МАН-ын хорооны даргад хандан намаас гарах хүсэлтэй тул намаас түдгэлзүүлж өгнө үү гэсэн өргөдөл гарсныг тус намын дарга Н.Мөнхсайхан 8 дугаар сарын 29-ны өдрийн 16 цаг 35 минутад хүлээн авсан байх бөгөөд К.Күлсэн үүнээс 1 цаг гаруй хугацааны дараа буюу 18 цаг 00 минутанд сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрсөн бичгийгЭрдэнэ сумын Ардчилсан нам-Монгол ардын хувьсгалт намын Төв нутаг эвсэлд өгч тус Төв нутаг эвсэл мөн өдөр хуралдан 2016 оны орон нутгийн хурлын сонгуульд К.Күлсэнг нэр дэвшүүлж, шийдвэрээ сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн болох ньхавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрдэнэ сумын Сонгуулийн хороо Эрдэнэ сумын Ардчилсан нам-Монгол ардын хувьсгалт намын Төв нутаг эвслээс нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авч шалгах явцдаа тус сумын МАН-ын хороонд хандан нэр дэвшигч К.Күлсэн тухайн намын гишүүнээс гарсан эсэхийг лавлан, К.Күлсэн намаас гарах өргөдөл, намын батлахаа өгсөн боловч намын дүрэмд зааснаар бүртгэлээс хасах шийдвэр гараагүй тухай хариуг тус намаас авсан байх ба үүнийг үндэслэн К.Күлсэнг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д Монгол улсын иргэн зөвхөн нэг намын харъяалалтай байна гэж, Монгол ардын намын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-д Монгол ардын намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө, 6.3-д энэ дүрмийн 6.2-д заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно гэж тус тус заасан байх баК.Күлсэн нь намын батлахаа өгсөн гэх боловч МАН-аас түдгэлзүүлэх тухай өргөдөл бичсэн, нэр нь намын гишүүдийн бүртгэлээс хасагдаагүй байх тул түүнийг МАН-ын гишүүн бөгөөд Эрдэнэ сумын Ардчилсан нам-Монгол ардын хувьсгалт намын Төв нутаг эвслээс орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд К.Күлсэнг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол Сонгуулийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.6-д нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно, 158 дугаар зүйлийн 158.1.2-д нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн орон нутгийн хуралд сонгогдох эрхийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул сонгуулийн хороонд К.Күлсэнг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 154 дүгээр зүйлийн 154.6, 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч К.Күлсэнгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, сонгуулийн хороонд К.Күлсэнг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН