2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2025/01209

 

 

 

 

 

 

2025 02 11

192/ШШ2025/01209

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16 806 469 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан: нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав:

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чойжилжав овогтой Лхагвасүрэн нь -тай 2021.05.20-ны өдөр №08 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 10 700 000 төгрөгийг 24 сарын хугацаатай сар бүр 2.5 хувийн хүүтэй зээлж гэрээ байгуулсан. нь гэрээний үүрэг болох зээлийн сар бүрийн төлбөр хүүгийн хамт 598 687 төгрөгийг 6 сар буюу 3 643 896 төгрөгийг төлж үлдэх зээлийн төлбөрийг өнөөдөрийг хүртэл төлөөгүй биелүүлэхгүй байна. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 8 597 429 төгрөг өнөөдрийг хүртэл хугацааны буюу 36 сарийн хүү болох 7 737 686 төгрөг нэмэгдүүлсэн хүү 481 354 төгрөг нийт 16 806 469 төгрөгийг гээс гаргуулж өгнө үү гэв.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч Өрнө дорнын гүүр ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 16 806 469 төгрөгийн 5 806 469 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11 000 000 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 26-нд 1 834 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өрнө дорнын гүүр ББСБ ХХК хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 806 469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Өрнө дорнын гүүр ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 16 806 469 төгрөгийн 5 806 469 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11 000 000 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 26-нд 1 834 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Өрнө дорнын гүүр ББСБ ХХК-иас д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан эвлэрэх эрхийг олгосон байгааг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Өрнө дорнын гүүр ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 16 806 469 төгрөгийн 5 806 469 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11 000 000 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 26-нд 1 834 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 983 төгрөгөөс 146 508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 95 475 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 94 475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Өрнө дорнын гүүр ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ