2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2025/01207

 

 

 

 

 

 

2025 02 11 192/ШШ2025/01207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ын хүсэлттэй,

 Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл барааны мэргэжилтэн, эдийн засагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор шаардсан.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Төв аймгийн Угтаалцайдам сумын худалдаа бэлтгэлийн ангид 1987.07.31-ний өдрөөс 1988.12.31-ний барааны мэргэжилтнээр, 1988.12.31-ний өдрөөс 1990.06.01-ний өдөр хүртэл тус худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар, 1990.06.02-ны өдрөөс Угтаалцайдам сумын Сонинхангай хэрэглээний хоршоонд эдийн засагчаар, 1995.01.01-ний өдрийг хүртэл ажилласан.Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтэр, ажилд анх орсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь надад байгаа боловч Төв аймгийн архивт миний ажиллаж байсан байгууллага нь материалаа өгөөгүй тул ажилласан жилийн лавлагаа архиваас гаргах боломжгүй гэсэн тул миний Угтаалцайдам сумын худалдаа бэлтгэлийн анги, Сонинхангай хэрэглээний хоршоонд ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас хэрэгт *******ын иргэний үнэмлэхний хуулбар, 1987.06.30-ны өдрийн Хаянхярваагийн Цэрэнханд нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянгол дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Архивын тасгийн 2024.07.26-ны өдрийн тоот, 1987 оны 07 дугаар сарын 31-ний Төв аймгийн Угтаалцайдам сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын №28 тушаал, Төв аймгийн Угтаалцайдам сумын Хэрэглээний Сонинхангай хоршооны даргын 1995 оны 01 сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаал, гэрч Ж.Доржханд, С.Санжмятав нарын тодорхойлолт, бичиг баримтын хуулбарууд,

3. Шүүхээс гэрч Ж.Доржханд, С.Санжмятав нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг, тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Хэрэглээний Сонинхангай хоршоонд 1987 оны 07 сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл барааны мэргэжилтэн, эдийн засагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, 1987 оны 07 дугаар сарын 31-ний Төв аймгийн Угтаалцайдам сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын №28 тушаалд ... ХБАнгид ирсэн Хаянхирваа овогтой Цэрэнхандыг 1987 оны 07 сарын 23-ны өдрөөс барааны мэргэжилтнээр, Төв аймгийн Угтаалцайдам сумын Хэрэглээний Сонинхангай хоршооны даргын 1995 оны 01 сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалд ...эдийн засаг Хаянхирваа овогтой Цэрэнханд нарыг орон тооны цомхтголоор 01 сарын 01-ны өдрөөс эхлэн тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй., 1987.06.30-ны өдрийн Хаянхярваагийн Цэрэнханд нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт зэргээр тогтоогдож байх ба эдгээр бичилтүүд нь тухайн үеийн албан тушаалтны тамга, тэмдгээр баталгаажсан, зохих байгууллага нь архивын лавлагааг гаргаж ирүүлсэн байна.

Иймд эдгээр баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх ба тухайн үеийн албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх ба гэрч нар нь шүүхэд ирж мэдүүлэг өгсөн ба гэрч Ж.Доржханд, С.Санжмятав нь тухайн үед ажиллаж байснаа гэрчилсэн баримтаа шүүхэд ирүүлснийг мөн нотлох баримтаар үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******-ыг Төв аймгийн Угтаалцайдам сумын Худалдаа бэлтгэлийн анги, болон Хэрэглээний Сонинхангай хоршоонд 1987 оны 07 сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл барааны мэргэжилтэн, эдийн засагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ