| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00618/И |
| Дугаар | 192/шш2025/01206 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/шш2025/01206
2025 02 11 192/ШШ2025/01206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******-ийн хүсэлттэй
Бичиг баримтын шинхэнэ эмзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хүсэлтийг 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 09 сарын 01-ний өдөр ******* нэрээр нээсэн №273331 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шаардсан.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь гадаадын аялал жуулчлалын Жуулчин нэгтгэлийн Улаанбаатар Зочид буудалд 1991 оны 8 дугаар сарын 01-нд рестораны заалны цэвэрлэгч, үйлчлэгчээр түр хугацаагаар ажилд орж ажилласан. Гэтэл аав минь намайг төрөхөд нас барсан байсан тул би ээжээрээ овоглож өссөн ба бүх бичиг баримт маань *******гээр бүтгэгдсэн байсан. Үндэсний төв архиваас дээрх лавлагааг гаргуулахад Доной овогтой Пүрэвсүрэн нэрээр лавлагаа гарч байгаа. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан байгууллагын ажилд орсон тушаалд нэр зөрүүтэй шалтгаанаар ажилласан жилд орохгүй болоод байна. Иймд 1986 оны 09 сарын 01-ний өдөр ******* нэрээр нээсэн №273331 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Хандсүрэн овогтой Пүрэвсүрэн намайг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас хэрэгт 1986 оны 09 сарын 01-ний өдөр ******* нэрээр нээсэн №273331 хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Жуулчин нэгтгэлийн Улаанбаатар зочид буудлын даргын 1991 оны 08 сарын 02-ны өдрийн 146 дугаар ажилд авах тухай тушаал, Баянгол дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч *******, ******* нарын тодорхойлолт, тэдгээрийн баримт бичгүүд зэргийг ирүүлсэн.
Шүүхээс гэрч *******, ******* нараас мэдүүлэг авч, хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх *******гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч ******* нь 1970 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Октябрийн районд төрж, төрсний гэрчилгээ авахдаа эх Цэрэнбатын Хандсүрэнгээр овоглосон байна./хх-ийн 5/
Харин түүний төрсөн эгч *******, ******* нар нь эцэг , овоглосон байх ба тэдний эх Цэрэнбатын Хандсүрэн гэсэн бүртгэл хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагч ******* тайлбарлахдаа ...аав Данаа минь намайг төрөхөд нас барсан байсан тул би ээжээрээ овоглож өссөн ба бүх бичиг баримт маань *******гээр бүтгэгдсэн. гэж тайлбарлаж, овог зөрүүтэйгээс өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй нөхцөл үүссэн гэж тайлбарлав.
Хэргийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс 1986 оны 09 сарын 01-ний өдөр ******* нэрээр нээсэн №273331 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Хандсүрэнгийн Пүрэвсүрэнг тогтоох үндэслэлтэй байна.
Тодруулбал, ******* 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн ноосны ангид суралцаж төгсөөд, Нэхээсгүй эдлэлийн үйлдвэрт ажиллаж байгаад, 1991.08.01-ний өдрөөс Улаанбаатар зочид буудлын даргын тушаалаар рестораны цэвэрлэгээний үйлчлэгчээр Донойгийн Пүрэвсүрэн нэрээр ажилд орж, ажиллаж байсан болох нь 1986 оны 09 сарын 01-ний өдөр ******* нэрээр нээсэн №273331 хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Жуулчин нэгтгэлийн Улаанбаатар зочид буудлын даргын 1991 оны 08 сарын 02-ны өдрийн 146 дугаар ажилд авах тухай тушаал, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч *******, ******* нар нь хэрэгт ач холбогдолтой байдлыг мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул тэдгээрийг үнэн зөвд тооцож үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан -г ******* нэрээр 1986 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн №273331 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ