2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2025/01205

 

 

 

 

 

 

2025 02 11

192/ШШ2025/01205

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч *******,

хариуцагч

шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ******* хариуцагч ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаарджээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие тай 2007 онд танилцан 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хамт амьдарч байгаад 2010 оны 12 сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан билээ. 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү Нармандахын Анир төрсөн. Хүүгээ төрснөөс хойш би нөхрөөсөө гэр бүл үр хүүхдээ хайрлах халамж авахгүй, эцэг хүний үүрэг, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх асрах үүргээ биелүүлэхгүй байгаагаас нь шалтгаалан маргаан үүсч эхэлсэн. Би төрөөд хүүхдээ асрах хугацаандаа өөрийнхөө эрхэлж байсан бизнесээ түүнд хариуцуулан ажилуулсан боловч ажилуулж чадахгүй өрөнд оруулсан учир аргагүйн эрхэнд хүүгээ 1 нас ч хүргэлгүй ажилдаа орсон. нь амьдралын ямар ч идэвхгүй, ар гэрээ авч явах үүргээ ухамсарлахгүй энэ байдал нь бидний дунд маргаан гарах гол шалтгаан болсон. Тэрээр гэртээ хүүгээ харахаар үллддэг байсан ч хоолыг ч хийж өгч чаддаггүй байсан учраас би ээж, эгч, дүү нарыгаа хамт байлган хүүхдээ харуулдаг байсан. Энэ үеэс эхлэн бидний дунд үл ойлголцол үүсч байнгын хэрүүл маргаантай байх болж, 2020 оны 1 сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Одоо бид хэн хэн нь тусдаа гэр бүлтэй болсон учир тай цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү эх миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй болно гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн асуудлаар маргаан байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаан дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хүүгээ төрснөөс хойш би нөхрөөсөө гэр бүл үр хүүхдээ хайрлах халамж авахгүй, эцэг хүний үүрэг, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх асрах үүргээ биелүүлэхгүй байгаагаас нь шалтгаалан маргаан үүсч эхэлсэн. Энэ үеэс эхлэн бидний дунд үл ойлголцол үүсч байнгын хэрүүл маргаантай байх болж, 2020 оны 1 сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Одоо бид хэн хэн нь тусдаа гэр бүлтэй болсон. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч ...маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******, нар 2007 онд танилцаж, улмаар тэдний дундаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Н.Анирын эцэг, эх болцгоож, 2010 оны 12 сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэрлэгчид нь тусдаа амьдраад 5 жилийн хугацаа өнгөрсөн, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчид 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү эх *******гийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцсэн.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Шүүх гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг болно.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх ******* нь хүү эцэг тай уулзуулах нөхцөлөөр хангаж, эцэг эх нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь хуульд нийцнэ.

7. Гэрлэгчид нь хамтран өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй гэснийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чоно овогт*******, Тогруутан овогт******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг ыг хүү Н.Аниртай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *******д даалгасугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХЖАРГАЛ