2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2025/01204

 

 

 

 

2025 02 11 192/ШШ2025/01204

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч

хариуцагч

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.

а. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тай 2023 оны 2 сараас эхлэн үерхэж хамтран амьдарч эхэлсэн ба хоорондын үл ойлголцол, гэр бүлийн бусад гишүүдийн таагүй харилцаа, хууран мэхлэлтээс үүдэн 2024 оны 10 сараас салах шийдвэрт хүрч 2 тийш болцгоосон. 2024 оны 12 сарын 12-нд мииний хүү төрсөн. Одоо миний хүү 25 хоногтой эрүүл, саруул миний асрамжид өсч байгаа. Эцгээр нь овоглуулах хүсэлгүй байгаа ба хуулийн хүрээнд эцэг болох аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн байна./хх-ийн 2-6/        

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. , нар нь 2023 онд танилцаж, 2024 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн хүү гийн эцэг, эх болцгоосон болох нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 21.4-т Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно. гэж заажээ.

Хавтаст хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү гийн төрсний гэрчилгээний хуулбар авагдсан бөгөөд түүний эхээр бүртгэгдсэн байх ба түүнийг эх аар овоглосон байна.

Хариуцагч хүү гийн эцэг мөн талаараа тайлбар гаргаж, хүүхдэдээ тэтгэлэг төлнө гэж тайлбарласан.

4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ., 26.2-т Эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээнэ. гэж заажээ.

5. Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй хэдий ч хуульд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар насанд хүрээгүй хүүхдийн асрамжийг шүүх шийдвэрлэх тул 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү г эх ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

6. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр хүү г эцэг тай уулзуулах нөхцөлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул 70 200 төгрөгийг буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү г эх ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг нь хүү тэй уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн 100200100941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч д олгож, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 45 036 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай..

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ