2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/00047

 

 

 

 

 

 

                    2025            01              08  

                                        192/ШШ2025/00047

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-57 хаягт байрлах, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 10-176 тоот хаягт байрлах, “******* ******* *******” ХХК /РД: *******/-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 148,191,198.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК нь 2020 оны 4 дүгээр сараас 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 98,794,132.27 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй өр үүсгэж “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Бид хууль журамд заасан эрхийн дагуу банкны харилцах дансыг хаах, албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч “******* ******* *******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй даатгуулагчдыг хохироосоор өдийг хүрлээ. Иймд “Нийгмийн даатгалын тухай ерөнхий хууль”-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэх заалтыг баримтлан 98,794,132.27 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, 49,397,066.13 төгрөгийн алданги, нийт 148,191,198,40 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 148,191,198.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь алданги болох 49,397,066.13 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 98,794,132.27 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 18,794,132.27 төгрөгийг тус тус  төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 148,191,198.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 148,191,198.40 төгрөгийн 49,397,066.13 төгрөгөөс татгалзаж, үлдэх 98,794,132.27 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 18,794,132.27 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

3. Иймд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар, хариуцагч “******* ******* *******” ХХК нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрэн хэлэлцсэн үнийн дүн болох 98,794,132.27 төгрөгийн улсын тэмдэгтийнй хураамжид төлөх 651,920 төгрөгөөс шүүх зохигчид эвлэрэн хэлэлцсэн тохиолдолд шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахаар хуульд зохицуулсан бөгөөд шүүх 651,920 төгрөгийн 30 хувь болох 195,576 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 148,191,198.40 төгрөг гаргуулах иргэний хэрэгт “...нэхэмжлэгч нь 148,191,198.40 төгрөгийн 49,397,066.13 төгрөгөөс татгалзаж, үлдэх 98,794,132.27 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 18,794,132.27 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* ******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 195,576 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД