| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/10109/И |
| Дугаар | 192/ШШ2025/00096 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00096
|
2025 01 13 |
192/ШШ2025/00096 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******ны төв байранд байрлах, “*******” ХК /РД: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, ******* *******, ******* дугаар байр, 209 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ДГ92012301/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 51,068,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.******* нь ХасБанктай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1700097140 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл авсан. Банк нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1700097140 тоот зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг зээлдэгч Ж.*******ын ******* дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,166,666 төгрөг, зээлийн хүүд 2,723.955 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,061 төлсөн. Гэтэл зээлдэгч нь 1700097140 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2024 оны 5 сарын 20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1700097140 тоот зээлийн гэрээний дагуу 2024 оны 10 сарын 31 өдрөөр зээлийн гэрээ цуцалж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 45,833,333 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх хүү 5,145,873.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,931.51 төгрөг, нийт 51,068,138 төгрөгийг Ж.*******аас гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох 51,068,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 51,068,138 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,068,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 51,068,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Иймд “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 51,068,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 51,068,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413,290.69 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.*******аас 206,645 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 206,645 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД