2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00097

 

               

 

 

 

 

 

 

 

                   2025            01              13

                                   

 

 

 

 

 

 

 

 

                                        192/ШШ2025/00097

 

 

   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Капитрон банкны төв байранд байрлах, “*******” ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 12 дугаар гудамж, 34а тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,053,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр MN490030003095021009 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 14,709,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Ц.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 7 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Ц.******* нь 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн MN490030003095021009 цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,709,000 төгрөг, үндсэн хүү 1,326,934 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,565 төгрөг, нийт 16,053,499 төгрөгийг гаргуулж Капитрон банкийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******т холбогдох 16,053,499 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 16,053,499 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,053,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 16,053,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

 

Иймд “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,053,499 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,053,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,217.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.*******аас 119,108.75 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 119,108.75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

        ШҮҮГЧ                                    Т.АРИУНБОЛД