| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/00292/И |
| Дугаар | 192/шш2025/01126 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 192/шш2025/01126
| 2025 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 192/ШШ2025/01126 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,д холбогдох,
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/396 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал,
хариуцагчийн төлөөлөгч А.Буянбаатар,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагиймаа,
гэрч Б.Амарсанаа, , Ч.Жавхланбаяр, А.Оюунбаяр, М.Анхтуяа,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч хариуцагчд холбогдох 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/396 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: д сахилгын шийтгэл оногдуулж албан тушаал бууруулахдаа түүнд лабораторийн эрхлэгч албан тушаалд тавигдах ур чадвар, хувь хүний ёс зүй, хариуцлагатай байдал, байгууллага хамт олны санал зэрэг олон зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр дээрх тушаалыг гаргасан билээ. гийн хувьд тэрээр олон удаа худал хэлэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж байсан ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч мөн адил үндэслэлгүй, худал зүйлүүд их бичсэн байх тул тэдгээрт тайлбар гаргах нь зүйтэй байна. Нэгдүгээрт, Монгол Улсын стандарт хэмжил зүйн төвд магадлан итгэмжлэл хийлгэхэд сургууль, тэнхимийн хамт олон бүгд оролцдог. Нэг хүн магадладаг лаборатори гэж байхгүй бөгөөд Хөрс-Агрохимийн лаборатори нь олон улсад магадлан итгэмжлүүлээгүй болно. Мөн олон улсын хөрсний лабораторийн сүлжээнд гишүүн болгох ажлыг тус сургуулийн доктор Д.Ариунцэцэг хийсэн ба хийгээгүй юм. Тухай үед нь хүүхэд асрах амралттай байсан. Эдгээр үйл баримтууд нь Д. Ариунцэцэг докторын албан ёсны и-мэйл болон , Агроэкологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичгүүдээр нотлогдоно. Хоёрдугаарт. нь 2023 оны 05-р сарын 19-ний өдрөөс 2023 оны 05-р сарын 29-ний өдрийг хүртэл сургулийн удирдлага мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ажил тасалж АНУ-руу явсан. Манай сургуулийн багш, ажилчид гадаад улсад албан томилолт болон хувийн шалтгаанаар явахдаа өргөдөл, хүсэлт гаргаж холбогдох албан гушаалтнаар зөвшөөрлийн гарын үсэг зуруулдаг журамтай. Гэтэл нь ямар нэгэн албан зөвшөөрөл аваагүйгээр дэр мэдэн ажлын 7 өдөр ажил тасалсан болно. -ийн хөдөлмөрийн дотоод журмаар бүрэлдэхүүн сургуулийн захирал багш, ажилчдад чөлөө олгодог ба тэнхимийн эрхлэгч багш ажилчидад чөлөө олгодоггүй. Дээрх үйл баримт нь газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш ажилчдын цагийн бүртгэл, Ажиллагсдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, Ажлын цагийн тооцоо зэргээр нотлогдоно. Гуравдугаарт, Түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан тухайд Хөрс-Агрохимийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулаагүй. Учир нь Агроэкологийн сургууль нь Медисал Эйд ХХК-тай 2022 оны 07-р сарын 08-ны лабораторийн тоног төхөөрөмж суурилуулах гэрээний дагуу багаж, тоног төхөөрөмж суурилуулсан. Мөн хүнд металл тодорхойлдог АА8 багаж эвдэрсэн гэж тухайн үед хэлээд шинжилгээ хийгээгүй. Эдгээр тоног төхөөрөмжийг ажилд оруулах үүргийг тэнхим, сургуулийн зүгээс д удаа дараа өгсөн боловч 1 жил 8 сар орчмын хугацаанд ажилд оруулаагүй болно. профессор ажилд хавсран гүйцэтгээд 2024.02.19-нөөс ажиллуулж эхэлсэн. Гэвч AAS багаж эвдрээгүй эвдэрсэн гэж худал хэлээд шинжилгээ хийгээгүй байсан. Дөрөвдүгээрт, нь Хөрс-Агрохимийн лабораторийн шинжилгээний дүнгийн бодолтыг буруу хийж гаргадаг байдал байнга давтагдаж байсан. Тавдугаарт, Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тухайд 2023 оны 6-р сард -ийн Захиргаа, удирдлагын газрын захирал Д. Гансэлэм болон Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар миний бие Хөрс-Агрохимийн лабораторийн эрхлэгч -д 2023 оны 10-р сарын 1 хүртэл хариуцлагатай ажиллахыг сануулаад 3 ажлыг заавал гүйцэтгэж, үр дүнг тооцон цаашид арга хэмжээ авах, эс авах талаар шийдвэрлэх тухай уулзалт хийсэн. Ингээд Захиргаа, удирдлагын газрын захирал Д. Гансэлэм, захирал бид дараах 3 үүрэг өгсөн. Үүнд: Манай сургууль дээр хэрэгжиж буй шинжлэх ухаан технологийн төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж байна. Энэ төслийн үр дүн хангалтгүй байгаа тул энэ зун сайн ажиллаж төслийн үр дүн сайн гаргаж, төслийн удирдагчтай хамтран ажиллахыг үүрэг болгосон. Гэтэл энэ үүргийг биелүүлээгүй сургуулийн нэр хүнд, бусад эрдэмтэн багш нар шинжлэх ухаан технологийн төсөл авах боломжгүй болох нөхцөл үүсгэсэн. Дээр дурьдсан лабораторийн багаж тоног төхөөрөмж ажилд оруулах, Лабораторийн нэг шинжилгээний үнийг нэг шинжилгээ хийхэд гарч буй зардлыг тооцож шинэчлэн тогтоож, тэнхимийн болон захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах үүргийг тус тус өгсөн. Гэтэл энэ ажил хийгдээгүй ба хавсран гүйцэтгэж буй профессор хийж 2024 оны 03-р сарын 06-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар батлуулсан билээ. Дээрх асуудлын талаар тус сургуулийн Захиргаа, удирдлагын газрын захирал захирлыг гэрчээр дуудаж хугацаатай үүрэг өгсөн талаар асуух хэрэгтэй. Түүнчлэн гийн ажлын хавсран гүйцэтгэж байгаа доктор, профессор ийн хувьд түүний тушаал 2023 оны 11 сарын 17-ны өдөр гарч мөн өдрөөс Лабораторийн эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзсэний үндсэн дээр д сахилгын шийтгэл оногдуулсан ба тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2015.10.01-ний Б/308 дугаар тушаал, 2016.04.28-ны өдрийн Б/69 дугаар тушаал, 2023.11.17-ны өдрийн Б/396 дугаар тушаал, 2023.12.13-ны өдрийн 117 дугаар маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл, зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-20/
4. Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2023.11.17-ны өдрийн Б/396 дугаар тушаал, 2024.03.21-ний өдрийн 01/163 дугаар тодорхойлолт, сертипикат, цагийн бүртгэл, ажиллагсдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, ажлын цагийн тооцоо, цалингийн карт, Хөдөө аж ахуйн их сургуулийн агроэкологийн сургуулийн лаброторийн төхөөрөмж суурилуулах ажлыг хүлээлцэх 2022.07.08-ны өдрийн 2202/05 дугаар акт, лабораторийн тоног төхөөрөмж, суурилуулалтын нэр, марк, хийгдэж ажил, тоо ширхэг, нэгж ба нийт үнэ, 2022.02.28-ны өдрийн 2202/01 дугаар ажил гүйцэтгэх гэрээ,, агроэкологийн сургууль, хөрс-агрохимийн лабораторийн 01, 02, 07 дугаар шинжилгээний дүгнэлт, хөрсний механик бүрэлдэхүүн, хүнд металлын шинжилгээний дүн, агроэкологийн сургуулийн эрдмийн зөвлөлийн 2024.02.19-ний өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл, 2024.03.06-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл, газар тариалан хөрс агрохимийн тэнхимийн цагийн бүртгэл, Хөдөө аж ахуйн их сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, 041 дугаар хөрсний агрохимийн шинжилгээний дүн зэргийг ирүүлсэн. /хх-ийн 25,26, 32-82, 178-182, 185-190/
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2023.11.17-ны өдрийн Б/396 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023.11.17-ны өдрийн Б/397 дугаар ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, 2023.11.20-ны өдрийн А/123 дугаар ажил хүлээлцэх тухай тушаал, 2015.06.22-ны өдрийн А/205 дугаар журам батлах тухай тушаал, -ын ажиллагсдын ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 2019.10.01-ний өдрийн А/269 дугаар журам батлах тухай тушаал, Хөдөө аж ахуйн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2024.01.02-ны өдрийн Б/001 дугаар тушаал, цалингийн шатлал, 2022.11.11-ний өдрийн А/254 дугаар тушаал, цалингийн карт, -ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хороонд байгуулсан хамтын гэрээ, Агроэкологийн сургуулйн газар тариалан, хөрс судлалын тэнхимииииииийн 2023.05.08-ны өдрийн 09/2 дугаар хурлын тэмдэглэл, Хөдөө аж ахуйн сургууль Агроэкологийн сургуулийн захирлын зөвлөлийн 2023.11.03-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэл, 2023.06.05-ны өдрийн 10 дугаар тэмдэглэл, Агроэкологийн сургуулийн 2025.02.07-ны өдрийн 01/66 дугаар тайлбар хүргүүлэх тухай албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан /хх-ийн 96-126, 137-152, 198-227/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөө аж ахуйн Их сургуульд эрхлэгчээр өдийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авч байсан удаа байхгүй. Гэтэл Хөдөө аж ахуйн Их сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/396 дугаар тушаалаар намайг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаал бууруулж Лабораторийн задлан шинжээчээр томилсон байна. Миний бие сахилгын зөрчил гаргаагүй тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажил тасалсан зүйл байхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд танхимын эрхлэгч н.Одгэрэлд мэдэгдэж, чөлөө авч явдаг байсан. Миний албан тушаалыг бууруулж Лабораторийн задлан шинжээчээр томилсноор миний урьд авч байсан цалин хөлс 50 хувиар буурах төдийгүй, шинжээчийн сул орон тоон дээр бус нэмэлтээр намайг ажиллуулах гэж байна. Мөн Сахилгын шийтгэл ногдуулсан Б/396 дугаар тушаал нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байхад 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/397 дугаар Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалаар д 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн миний ажлыг хавсран ажиллуулахаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл надад Сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргахаас өмнө д миний ажлыг хавсран гүйцэтгүүлхээр заасан, мөн миний цалин хөлсийг сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө бууруулан олгосон нь хуульд заасан журмыг зөрчөөд зогсохгүй миний шударгаар хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нь 2023 оны 05-р сарын 19-ний өдрөөс 2023 оны 05-р сарын 29-ний өдрийг хүртэл сургуулийн удирдлага мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ажил тасалж АНУ-руу явсан. Гэтэл нь ямар нэгэн албан зөвшөөрөл аваагүйгээр дэр мэдэн ажлын 7 өдөр ажил тасалсан болно. -ийн хөдөлмөрийн дотоод журмаар бүрэлдэхүүн сургуулийн захирал багш, ажилчдад чөлөө олгодог ба тэнхимийн эрхлэгч багш ажилчдад чөлөө олгодоггүй. Хөрс-Агрохимийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулаагүй. Учир нь Агроэкологийн сургууль нь Медисал Эйд ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 08-ны лабораторийн тоног төхөөрөмж суурилуулах гэрээний дагуу багаж, тоног төхөөрөмж суурилуулсан. Мөн хүнд металл тодорхойлдог АА8 багаж эвдэрсэн гэж тухайн үед хэлээд шинжилгээ хийгээгүй. Эдгээр тоног төхөөрөмжийг ажилд оруулах үүргийг тэнхим, сургуулийн зүгээс д удаа дараа өгсөн боловч 1 жил 8 сар орчмын хугацаанд ажилд оруулаагүй. 2023 оны 6-р сард -ийн Захиргаа, удирдлагын газрын захирал болон Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар миний бие Хөрс-Агрохимийн лабораторийн эрхлэгч д Захиргаа, удирдлагын газрын захирал Д. Гансэлэм, захирал бид дараах 3 үүрэг өгсөн. Гэтэл энэ үүргийг биелүүлээгүй сургуулийн нэр хүнд, бусад эрдэмтэн багш нар шинжлэх ухаан технологийн төсөл авах боломжгүй болох нөхцөл үүсгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн Нарт төвийн Хөрс-биохимийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус сургуулийн лабораторуудыг нэгтгэх болсонтой холбогдуулан нэхэмжлэгч г уг ажлаас чөлөөлж, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/69 дугаар тушаалаар г Агроэкологийн сургуулийн Хөрс, агрохимийн лабораторийн эрхлэгчээр түр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 13, 14/
Харин Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/396 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.4 дэх заалт, Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалт, Хөдөө аж ахуйн их сургуулийн ажиллагсдын ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.5, 4.4.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8.2-ийн б-ийн 7 дахь заалт, Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-ийн а заалт, 4.5.2, 4.5.2, 4.6.1 дэх заалтыг тус тус үндэслэн...г өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, ... сахилгын зөрчил гаргасан тул албан тушаал бууруулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч гийн 9 хоног ажил тасалсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
6. Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.
Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, сахилгын шийтгэл ногдуулахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтан тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.8.2 дугаар зүйлийн Б-ийн 7-д хүндэтгэн шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас хоцорсон сахилгын зөрчилд тооцож, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тохирсон байна./хх-ийн 107-109/
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие сахилгын зөрчил гаргаагүй тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажил тасалсан зүйл байхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд танхимын эрхлэгч д мэдэгдэж, чөлөө авч явдаг байсан гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн цагийн бүртгэл, цалингийн цагийн тооцоо, ажиллагсдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирлын зөвлөлийн хуралдааны 2023.06.05-ны өдрийн 10 дугаар, 2023.11.03-ны өдрийн 20 дугаар тэмдэглэлүүд, зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.2.4-т албан тушаал бууруулах гэх үндэслэл тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т Ажилтан нь ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй. гэж заасан ба нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан хөдөлмөрлөх үүргээ шударгаар биелүүлсэн, ажил таслаагүй гэх үндэслэлгүйн дээр, тухайн байгууллага ажилтныхаа гаргасан зөрчлийг шат шатандаа хэлэлцэж, сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
12. Иймд Хөдөө аж ахуйн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 12.2-т -ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж зааснаар д тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.
13. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/396 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 154.2.1-т заасан хугацааны дотор, 158.2.2-т заасан үндэслэлээр шүүхэд шууд нэхэмжлэлээ гаргасан байна.
14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчд холбогдох нэхэмжлэгч гийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/396 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ