| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2025/00191/И |
| Дугаар | 192/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00099
| 2025 01 13 | 192/ШШ2025/00099 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, ******* ******* 28 дугаар гудамж, 7 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнгөн-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.******* миний бие 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төмөр бетон зовадад гүүрэн кранистаар ажилласан. Тус комбанит нь татан буугдаж Эрэл компанийн мэдэлд шилжсэн. Хөдөлмөрийн дэвтэрт орон гарсан тушаал бичигдсэн ч тамга, тэмдэггүй дараагүй. Төмөр бетон зовадад ажиллаж байсан талаар баримтыг архиваас шүүлгэж үзсэн боловч баримт огт гарч ирэхгүй байгаа юм. Иймд намайг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Төмөр бетон зовадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 632 дугаартай тодорхойлолт, П.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол барилга нэгтгэлийн харьяа Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/26 дугаартай Шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралт /орос хэл дээр/, фото зураг, гэрч ын тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэр, гэрч ******* тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн архивын лавлагаа, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн архивын лавлагаа.
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Гэрч ******* мэдүүлэг.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.******* нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Байшин үйлдвэрлэх 1 дүгээр комбинатад Төмөр бетон заводын гүүрэн кранчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн шаардлагад нийцэж байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна.
- Гэрч *******: “...Миний бие 1988 онд сургуулиа төгсөж, 1989 оны 10 дугаар сарын үед Зөвлөлийн СОТ-2 буюу байшин үйлдвэрлэх комбинатад армуторчинаар ажилд орсон. Тухайн үед мөн П.******* 1989 онд тус комбинатад кранистаар ажилд орж байсан. Бид 1989 оноос 1994 оныг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч : “... нь 1989 оноос 1992 оны хооронд Төмөр бетон заводод П.*******тэй хамт ажиллаж байсан нь үнэн. П.******* нь армуторын цехэд кранистаар ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар тус тус нотлогдож байна.
5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн Боржигин овогт ******* овогт ******* ******* /РД: *******/-ийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Байшин үйлдвэрлэх 1 дүгээр комбинатад Төмөр бетон заводын гүүрэн кранчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/-ийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Байшин үйлдвэрлэх 1 дүгээр комбинатад Төмөр бетон заводын гүүрэн кранчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД