2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/шш2025/01124

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар  192/ШШ2025/01124

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамж, 51 тоотод оршин суух, Даржаа овогт Үнэнбатын Баянжаргал /РД:УХ94051151/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,*******, нарт холбогдох

Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, хувьцааны 50 хувийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч

хариуцагч

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хариуцагч , нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, хувьцааны 50 хувийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 2 сарын 18-ны өдрийн 115 тоот шийдвэрээр ,,, орон сууцны урд нэгж талбарын 168000940 дугаартай 4000м.кв газрыг эзэмшдэг. нь дээрх газар дээр хөрөнгө оруулалт татаж, зоорьтой 13 давхар барилга барих, барилгын борлуулалтын орлогоос ашиг хуваарилах нөхцөлөөр 2016 оны 01 сарын 26-ны өдөр , нартай 01 Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний 1.2-т ...талууд 13 давхар, зоорьтой барилгыг барихад өөрсдийн зүгээс энэхүү гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохипуулна. Гэрээний А тал нь , Б тал нь , нар гэж заасан. Уг гэрээ нь хоёр иргэн, нэг хуулийн этгээдийн хооронд байгуулсан Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа бөгөөд барилгыг барих, ашиг хуваах болзолтой гэрээ байсан. Талуудын хөрөнгө оруулах хэлбэр нь Гэрээний 3.1.1-т А тал нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулна, ны нутаг дэвсгэрт байрлах -ийн өмчийн 0231477 тоот улсын бүртгэлийн дугаартай, 4000 мкв газар. Гэрээний 3.1.2-т Б тал нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулна. орон сууцны зориулалттай 13 давхар, зоорьтой барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр хөрөнгө оруулна. Түүнчлэн ашиг хуваарилах зарчим, эрсдэл хуваарилах зарчмыг Гэрээний 3.2, 3.3-т тус тус заасан. Гэрээний 3.4-т Гэрээ хэрэгжүүлэх үе шатууд талууд энэхүү хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор ...., -ийн дүрэмд өөрчлөлт оруулах бөгөөд т 25%, т 25% эзэмшиж байхаар шилжүүлэх ба уг төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар энэхүү шилжүүлсэн хувьцааг ад буцаан шилжүүлэх болно. Жич: Хувьцаа шилжүүлэх нь зөвхөн энэхүү төсөлтэй хамааралтай гэж тус тус заасан. нь Гэрээний 3.4-т заасан үүргийг зохих ёсоор биелүүлж, ын төрсөн эцэг тус компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь эзэмшлийнхээ хувьтай тэнцэх нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 1465 ширхэг, 1 465 000 төгрөгийн үнэтэй хувьцааг 2016 оны 01 сарын 05-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Вомпанийн эрх шилжүүлэх гэрээгээр , нарт тус бүр 25 хувь буюу 732 500 төгрөгийн үнэтэй 732.5 ширхэг хувьцааг шилжүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний үндсэн хээр хийгдсэн болох нь гэрээний 3.1-т Бэлэглэх болсон үндэслэл нь ны нутаг дэвсгэрт байрлах -ийн нэр дээр байгаа 4000 м.кв талбай дээр 144 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга барих төслийг хамтран хэрэгжүүлэх хугацаанд бэлэглэж байгаа болно. гэж зааснаар Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний хариу үүргийн хүрээнд хийгдсэн нь тодорхой байдаг. 2022 оны 8 сарын 18-ны өдөр -д хандаж ..., тус компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг гуравдагч этгээдэд 100 сая төгрөгөөр шилжүүлэх саналтай тул ажлын 5 хоногийн дотор хариу ирүүлнэ үү. гэсэн мэдэгдэгдэл ирүүлсэн. -иас 2022 оны 9 сарын 15-ны өдрийн №01/15 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу тухайн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлсэн, нь Гэрээний үүргийг биелүүлээгүй учир хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй, асуудлын хэлэлцээрийн замаар эсвэл шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу хүргүүлсэн. -ийн зүгээс , нарыг Гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийхийг удаа дараа шаардаж ирсэн боловч хөрөнгө оруулахгүй байсаар төсөл хэрэгжээгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш , нар нь хөрөнгө оруулалт хийнэ, гэрээг үргэлжлүүлнэ гэдэг байсан ч хөрөнгө оруулалт хийгээгүй, 2022 оноос эхлэн хувьцаагаа эргүүлэн худалдъяа, компанийн газрыг зарах бол авах хүнийг нь олж өгье гэх мэтээр байдлаар харилцаж байсан. -иас , нарыг хувьцааг буцаан шилжүүлэхийг шаардаж 2024 оны 5 сарын 21-ний өдөр тэдгээрийн и-мэйл хаяг, фэйсбүүк хаягаар албан бичиг хүргүүлсэн. нь мөн өдрийн 21 цагт ..., оруулсан зардлыг гаргаж өгөөд шилжүүлж ав гэсэн хариу ирүүлсэн. шаардлагатай танилцсан боловч хариу өгөөгүй тул шүүхэд хандаж шийдвэрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Тус гэрээний дагуу талууд барилга барих, ашиг хуваарилах болзол нь гэрээнд заасан хугацаанд хангагдаагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш . нар хөрөнгө оруулалт хийгээгүй, нь хувьцааг өөр этгээдэд худалдах санал гаргасан зэргээр барилгыг барих, ашиг хуваарилах болзол хангагдахгүй нь тодорхой болсон. Иймд Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний болзол нь Иргэний хуулийн 46.1, 46.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болсон. Гэрээг талуудын хэн аль нь цуцлаагүй, хариуцагч нар хөрөнгө оруулалтаа хийгээгүй, болзол хүчин төгөлдөр бус болсноор гэрээ дуусгавар болсон. Иргэний хуулийн 276.1-т зааснаар Бэлэглэлийн гэрээгээр хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлдэг боловч Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэрээр буюу хариу төлбөртэйгээр Жаргалантсүмбэр ХХК-ийн хувьцааны 50 хувийг , нарт бэлэглэсэн. Энэ утгаараа 2016 оны 1 сарын 5-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, дагалдуулж хийсэн Компанийн Эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний болзол хүчин төгөлдөр бус болсон, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь дээр дурдсанчлан өөр гэрээний хариу үүргийн хүрээнд хийгдсэн тул Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдолд тухайн хэлцлээр шилжүүлсэн эд зүйлийг харилцан буцааж өгөх үүргийг оролцогч талууд хүлээдэг. 2022 оны 4 сарын 17-ны өдөр нас барсан тул нь Иргэний хуулийн 520.1.1 -т заасан хууль ёсны өвлөгчийн хувьд ын эзэмшиж байсан Жаргалантсүмбэр ХХК-ийн хувьцааны 50 хувийг өвлөн авч, мөн компанийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал, эцсийн емчлөгчөөр 2022 оны 5 сарын 06-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг нэг талаас , нөгөө талаас , нарын хооронд байгуулагдсан тул Ү.Баяржаргал нь өвлөгчийн хувьд дээрх гэрээнүүдийн оролцогчийн эрх, үүргийг 515.2-т зааснаар хүлээх тул хүчин төгөлдөр бус гэж шаардах эрхтэй. Иймд . , нарын хооронд 2016 оны 1 сарын 05-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тоггоож, Иргэний хуулийн 56.5-т Энэ хуулийн 56.1- д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр , нарт шилжүүлсэн Жаргалантсүмбэр ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг , нараас өвлөгч д буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай талаас тухайн газартай холбоотой зардлыг төлөх юм бол 25 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байсан. Тухайн үед гарсан зарлын талаар яг нарийн зүйлийг манай нөгөө хариуцагч мэдэж байгаа. 400 000 000 орчим сая төгрөгийн зардал гарсан гэв.

3. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.01.26-ны өдрийн 01 дугаар хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаг гэрээ, 2016.01.05-ны өдрийн компаний хувьцаа бэлэглэх гэрээ, нас барны бүртгэлийн дэвтэрийн хуулбар, аж ахуйн нэгжийн газар экэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2022.12.21-ний өдрийн 01107-2019/00226 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Жаргалан сүмбэр компаний дүрэм, -ийн 2022.09.15-ны өдрийн 01/15 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024.05.21-ний өдрийн 05/01 дугаар хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.01-ний өдрийн 181/ШЗ2024/13280 дугаар захирамж, 2022.04.27-ны өдрийн 0010 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-30,83,84/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний эцэг Үнэнбат нь Жаргалант сүмбэр компанийг үүсгэн байгуулсан. Улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 4000 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг. Уг газартаа 13 давхар орон сууцыг хамтран барихаар , нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр компанийн 25, 25 хувийн хувьцааг шилжүүлсэн. Энэхүү гэрээний 25 хувийг барилгын ажил дуусахад буцаан авахаар шилжүүлэхээр тохиролцож шилжүүлсэн байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 9 жилийн хугацаанд барилга баригдаагүй. Улмаас 2022 оны 4 дүгээр сард миний эцэг цус харвалтаар нас барсан. 2022 оны 5 дугаар сард өвлөх гэрээгээр компанийн 50 хувийн хувьцааг өвлөж авсан. Үүнээс хойш хариуцагч нарт шаардлага хүргүүлж байсан. 8 сард Амарбаяр барилгын ажил хийхгүй, хувьцааг худалдах саналтай байна гэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй. Ямар ч үүрэг гүйцэтгээгүй байж компаний хувьцааг буцаан өгөх нь зүйтэй гэж үзсэн. Хариуцагч нараас тус бүрээс 25 хувийн хувьцааг буцаан авах хүсэлтэй байна... гэж тайлбарлав.

3. Хариуцагч газар болон барилгын ажилтай холбоотой гарсан зардлыг төлөх юм бол компаний 25 хувийн хувьцааг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлав.

4. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6. нь , нартай 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр компаний хувьцаа бэлэглэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр -ийн 25 хувь болох 732.5 ширхэг 732 500 төгрөгийн хувьцааг үнэ төлбөргүйгээр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, -ийн нэр дээр байгаа 4 000 м.кв талбай дээр 144 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих төслийг хамтран хэрэгжүүлэх хуагцаанд , нарт тус бүр бэлэглэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 9-12/

 

6.1 Үүний дараа 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу нь , нартай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 01 дугаар Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 13 давхар барилгыг эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу барьж, хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор -ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Г-0231477 тоот улсын бүртгэлийн дугаартай газрын 100 хувь эзэмшигч -ийн дүрэмд өөрчлөлт оруулах бөгөөд т 25 хувь, т 25 хувь эзэмшиж байхаар хувьцаа шилжүүлэх ба уг төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар энэхүү шилжүүлсэн хувьцааг ад буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-8/

6.2 Дээрх гэрээнд үндэслэн талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр , , нарын хооронд компаний эрх шилжүүлэх гэрээ тус бүр байгуулагдаж, -ийн компанийн дүрмийг шинэчлэн баталж, тус компани нь нийт 3 хувьцаа эзэмшигчтэй байх ба Ч.Үнэнбаяр нь 50 хувийн, нь 25 хувийн, нь 25 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр болсон байна. /хх-ийн 21-23/

 

6.3 Жаргалант Сүмбэр ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Чадраабалын Үнэнбат нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан байх тул нэхэмжлэгч Ү.Баяржаргал нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0010 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр -ийн 1465 ширхэг 1 465 000 төгрөгийн 50 хувийн хувьцаа болох хөрөнгийг өвлөж авсан байна. /хх-ийн 13/

 

6.4 Талууд , , нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Компаний эрх шилжүүлэх гэрээг, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаар хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ тус тус байгуулагдсан болон -ийн хувьцааг нэхэмжлэгч нь өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөж авсан асуудлаар маргаагүй боловч дээрх гэрээг байгуулах болсон шалтгаан болон -ийн хувьцааг хариуцагч , нарт ямар шалтгааны улмаас шилжүүлэх болсон асуудлаар маргасан.

 

7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь нас барагч ын хууль ёсны өвлөгчийн хувьд түүний эзэмшлийн -ийн 1465 ширхэг 1 465 000 төгрөгийн 50 хувийн хувьцаа болох хөрөнгийг өвлөн авч, -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн байна.

 

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгчийн хувьд ын эзэмшиж байсан -ийн хувьцааны 50 хувийг өвлөн авч, мөн компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн. Компанийн хувьцаа бэлэглэг гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг нэг талаас , нөгөө талаас , нарын хооронд байгуулагдсан тул нь өвлөгчийн хувьд дээрх гэрээнүүдийн оролцогчийн эрх, үүргийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар хүлээх тул хүчин төгөлдөр бус гэж шаардах эрхтэй... гэж тодорхойлсон нь үндэслэлгүй.

 

8.1 Нэхэмжлэгч нь ын эзэмшлийн -ийн 1465 ширхэг хувьцааг хуульд заасны дагуу өвлөн авч, -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болсон хэдий ч дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч , нараас -ийн 25, 25 хувийн хувьцааг иргэний хувиар буцаан шаардах эрхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ , хариуцагч , нарын хооронд байгуулагдсан байна.

Нөгөөтэйгүүр, гэрээний талууд хамтран ажиллах гэрээг дүгнэсний дараа дээрх шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтойг дурдав.

 

9. Дээрхийг нэгтгээд ын нэхэмжлэлтэй , нарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, -ийн хувьцааны 50 хувийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, -ийн хувьцааны 50 хувийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ