2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/шш2025/01021

 

 

 

 

 

 

2025 02 05

192/ШШ2025/01021

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* холбогдох

Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав..

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Бидний дундаас охин Гэгээлэн 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, хүү Б.Сүлд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Хүүхдүүд минь одоо ээжийнхээ асрамжид байдаг бөгөөд одоо ээжтэйгээ хамт амьдарч байна. Харин одоо хүүхдүүдээ өөрийн хууль ёсны асрамждаа авах нь хамгийн зөв шийдвэр болоод байна. Учир нь хүүхдүүдийн ээж Ю.Гангантогс-Өлзийбаясгалан нь архины хэт хамааралтай болсон. Саяхан амиа хорлох оролдог хийсэн бөгөөд сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байна. Үүнээс улбаалаад хүүхдүүдийн минь амьдрах орчин, хүмүүжил, цаашлаад сэтгэл зүйн байдал эрсдэлд ороод байна. Хүүхдүүдтэй уулзаж гэртээ авч ирэх гэхээр ээж нь өгдөггүй, очихоор маргаан гарах зэргээр маш хүндрэлтэй байна. Хүү Б.Сүлдийг гэртээ авч ирээд хэд хоног хамт байхад ээжрүүгээ явахгүй гээд уйлдаг. Сургууль дээрээсээ ааваа намайг ирээд аваач гэж утсаар ярьж уйлжбайна. Очоод авахад ээж ирээд авчих байх гээд нуугдсан байдалтай байх зэргээр хүүхдийн минь сэтгэл зүй маш тогтворгүй байна. Түүнчлэн согтуурсан өдрүүдэд Б.Сүлдийн хичээл таслуулж, сурах эрхэд нь ноцтой халдаж байна. Охин Б.Гэгээлэнгийн хувьд өсвөр насандаа байгаа. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг насан дээрээ ээжийнхээ архи, дарс, тамхи хэрэглэж байгаа байдлыг харж, хэрүүл маргаан, байнгын ахуйн архидалт дунд өсөж байгаад эцгийн хувьд сэтгэл зовниж байна. Цаашлаад миний хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал бүрэн хангагдахгүй, баталгаагүй орчинд амьдарч байна. Миний бие 2019 онд гэрлэлтээ цуцлуулж байхдаа эд хөрөнгийн болон асрамжийн маргаан гаргаагүй. Учир нь хүүхдүүд минь нас балчир байсан тул ээжийнх нь асрамжид маргахгүй үлдээсэн. Харин гэрлэлт цуцалснаас хойш би өөрийн бизнесийг эрхэлж санхүүгийн хувьд тогтвортой болсон. Хүүхдүүдийн амьжиргааны болон хэрэглээний бүх зардлыг би төлдөг бөгөөд цаашлаад сургалтын төлбөрийг ч 100 хувь хариуцан төлж байна. Хүүхдүүдийн хувьд аавтайгаа байх илүү сонирхолтой байгаа бөгөөд надтай амьдрах нь бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрахаар байна. Гэр бүлийн тухай хуульд 14 дүгээр зүйлийн 14,7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан байна. Иймд Миний хүүхдүүд болох Б.Гэгээлэн, Б.Сүлд нарын өөрсдийнх нь саналыг харгалзан үзэж, миний хууль ёсны асрамжид өөрчилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: *******ын нэхэмжлэлтэй холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* би Ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй билээ. Хариуцагч Ю.Гангантогос-Өлзийбаясгалан бид хоёр харилцан тохиролцоод хүүхдүүдээ хамтдаа харж хандахаар болсон тул ******* би шүүхэд гаргасан хүүхдүүдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч, холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Миний бие хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуулийн үр дагаврыг ойлгож, ухамсарласан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч холбогдуулан Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч холбогдуулан Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Дээрх асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.МӨНХЖАРГАЛ