| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/07322/И |
| Дугаар | 192/шш2025/00978 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 192/шш2025/00978
| 2025 02 04 | 192/ШШ2025/00978 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох
Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн,
Хүү өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2019 оны зун 19 настай байхдаа анх танилцаж үерхэж эхэлсэн ба манай нөхөр 26 настай байсан. Тухайн үед миний бие сурч нөхөр маань ажил хийдэггүй байсан. Нөхөртэйгөө анх танилцаж байхад нөхөр маань надад анхны харцаар дурласан гээд намайг хөгшин хүнтэй үерхэхгүй гэхээр салахгүй гээд уйлаад гуйгаад байдаг байсан ба би ч нас бага олон хүнтэй үерхэж байгаагүй болохоор түүнийг надад дурласан, намайг хайрласан гэж итгэдэг байсан. Гэтэл анх үерхсэн цаг хугацаанаас эхлээд миний хэнтэй найзлах, юу өмсөх, идэх уух, гарах, орох болон утсаар ярихыг хүртэл цагдаж өөрийнхөөрөө байлгаж цагддаг байсан. Үүнээс гадна сургуулийн гадна суучихаад миний талаар асуугаад, нүүрэн дээр юм гарахаар бэлгийн замын халдварт өвчин тусахаар ингэдэг юм, үсээ будуулна гэхээр янхан тэгж буддаг юм, плаж өмсөхөөр чиний стайл чинь гачин байна пүүз жинсин өмд өмс гэх мэтээр доромжилж, Дархан руу амралтаар яваад ирэхээр өмнө үерхдэг байсан найз залуутайгаа уулзаж унтаж хэвтээд ирэв үү, жирэмсэн болсон чинь хэнээс жирэмсэн болсон юм миний хүүхэд надаас өөр бор гарчихвал яах вэ гэх мэтээр байнга үгээр идэж миний утас фэйсбүүк бүгдийг хянадаг байсан. Мөн түүний аав ээж нь анх бид хоёрыг үерхэж эхлэхээс хойш л хүлээн зөвшөөрдөггүй намайг гудамжны юм, гичий, янхан, мэдрэл муутай, сэтгэцийн өвчтэй гэх мэтээр байнга хэлж доромжилдог. Ингэж яваад бид 2021 оны 07 сарын 29-ний өдөр хүү ээ төрүүлсэн. Гэтэл төрөх хүртэл нөхөр маань хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй тул би ээж аав дээрээ *******т байж байгаад төрсөн ба 2 сар тэндээ байсан. Төрөх үед өвдөж байгаагаа хэлэх гэтэл утсаа авахгүй холбоогүй алга болж байгаад төрсөний дараа төрсөн гэдгийг мэдээд дуртай дургүй ирсэн. Мөн төрсөний дараа гэрлэлтээ батлуулая гэхэд яах юм хүсэлт өгөөд бүртгүүлчихнэ гээд дутуу хагас бүртгүүлээд тэр өдрөө уурлаад намайг уйлуулаад орхиод явсан. Ингээд би хүүгийнхээ хамт ээж аавтайгаа байж байгаад удаан байх юм бол бүр холдоод салаад хүүхдээ аавгүй болгочихвийдээ гэж айгаад нөхрийгөө ирж аваач гээд авахуулаад түүнээс хойш хамт Улаанбаатар хотод Вива сити хотхонд амьдарч байгаад хүүг 8 сартай байхад 2022 оны 4 сарын орчим хүү бид хоёрыг гэрээс хөөж гаргасан. Ингээд бид 2 ээжийн төрсөн дүүгийнд очсон ба буцаж хүүхдийн юмаа авах гээд очиход манай бэр эгчийг намайг гэртээ оруулсан гээд 4 нүдэлсэн гичий минь гэх мэтээр загнаж байсан ба бид 2-ын хувцас хэрэгсэл юмыг 2 жил манайхыг бузарласан хогоо аваад зайл гээд өөдөөс шидээд байсан. Энэ хөөх үйлдэл анхных биш намайг жирэмсэн бага сартай байхад мөн нэг удаа хөөж байсан. Тэр үед миний хувцас хэрэгсэлийг бас уут цүнхэнд хийгээгүй махтай холиод даавуунд хийгээд нагац эгчийнд авч ирээд орхисон. Нөхөр, хадам аав ээж хэн нь ч намайг жирэмсэн болон төрсөний дараа ч гэсэн хүү бид 2т анхаарал тавих нь битгий хэл ирж эргэж уулзаж ч байгаагүй. Ингээд хүү бид 2 нөхөр, хадам аав, ээж Зт хөөгдөөд аав ээждээ очиж амьдарч байгаад салсан гэж бодож байсан тул хүү болон өөрийнхөө ирээдүйг бодож хүүг 1 нас хүрэхээс 19 хоногийн өмнө буюу 2022 оны 7 сарын 10-ны өдөр Солонгос улсын Ву Сог их сургуульд хэлний бэлтгэлд сурахаар хүүгээ өөрийн ээж аав дэмжиж зөвшөөрсөн тул түр үлдээгээд явсан. Энэ хугацаанд миний ээж аав хүүтэй маань өдөр бүр видео коллоор яриулж уулзуулж миний бие сургуульдаа хэвийн сурч ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 12 сарын 31-ний үдээс хойш 4 цагийн үед гэнэт л цагдаа, эмч, нийгмийн ажилтан гэх хүмүүс аавынд орж ирж нялх үрийг минь аав нь давуу эрхтэй гээд дассан орчноос нь аваад явсан байсан. Энэ цаг хугацаанд Сайнхүү хааяа ирж уулздаг байсан ба гардаж өсгөж байгаагүй. Манай ээж аавын зүгээс миний зүгээс хүүгээ аавтай нь уулзуулахыг хориглодоггүй харин ч мэдэж байх ёстой гэж үзээд дуртай уулзуулдаг байсан. Ингээд хүү аав дээрээ очсоноос хойш хүү бид 2 дуртай үедээ ярьж холбогдож чадахаа больж би сэтгэл санаагаар унаж хичээл ном, ажлаа хийхэд хэцүү болсон төдийгүй гуйж гуйж ядаж бичлэг зураг явуул гэхээр араас нь авсан зураг, нэг секундийн бичлэг зэргийг хааяадаа явуулдаг байсан. Үүнээс гадна авч явхынхаа өмнө надтай огт ярилцаагүй аавтай миний цагаан мах эргээд байна хүүгээ авч чөлөө авах хэрэгтэй байна гэж нэг удаа учир битүүлэг зүйл ярьж байсаныг аав надаас гайхаж асууж байсан. Гэтэл тухайн үед хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу миний хүүг ашиглан 2023 оны 05 сард хүүхэд асрах чөлөө болон тэтгэмж авсан юм билээ. Мөн үүнээс өмнө 2023 оны 03 сарын 21-ний өдөр намайг шалсаар байгаад бичээд өгвөл хүүг эмнэлэгийн шугамаар аваад над дээр очно гээд хүүгийн маань багадаа эмчлүүлж байсан өвчний талаар дэлгэрэнгүй бичүүлж аваад дараа нь шууд алга болсон. Улмаар миний бие хүүхдээ санаад тэсэхгүй сургуулиа орхиод 2024 оны 09 сарын 06-ны өдөр Монгол Улсад ирсэн боловч тэр өдрөө хүүтэйгээ уулзаж чадаагүй. Ингээд араас нь хөөцөлдөж гуйж байгаад 2024.09.10-ны өдөр хүүтэйгээ уулзсан ба аваад явья гэхэд өгч явуулахгүй байсан тул би арга буюу хамт байсан. Ингэж байхдаа тодорхой хэмжээгээр ойлголцоод хүүгээ бодоод хамт амьдрах юм байна гэж бодсон. Өөрөө ч тэгж ярьж байсан. Гэтэл хамт байх 14 хоногийн хугацаанд байнга гаж гаж байдлаар доромжилж бэлгийн харьцаанд орох болгондоо хэцүү байдалд оруулж сэтгэл санаагаар унагааж 2024.09.17-нын өдөр, 2024.09.24-ний өдөр 2024.09.25-ны өдрүүдэд тус тус хардалтын улмаас намайг зодсон ба миний бие эвлэрэх гэж байсан тул цагдаад дуудлага өгөөгүй. Сүүлийнх дээр нь тэсвэр алдаад цагдаа дуудсан. Намайг зодох болгонд хүү маань хажууд байсан. Ингэж зодох болгондоо миний утсыг нууж байгаад чиний хүүхдийг 2 жил харах хүн надаас өөр байхгүй, чамайг алчих юмсан гээд орилоод 2 гараас барьж байгаад сэгсэрээд орилоод нүүрэн тус газарт мангасдаж зоддог. Хүү маань аав дээрээ очсоноос хойш хадам аав ээж болон аавынхаа хэрүүлийн дэргэд байнга байснаас тэр үү хэл ярианы бэрхшээлтэй болсон тул тухайн үед дугарч ч чадахгүй байдалтай байсан. Хамгийн сүүлд 09 сарын 25-нд зодуулчихаад цагдаа дуудчихаад хүүхдээ аваад явах гэсэн боловч хүүхэд намайг дагаад уйлаад байхад хөл гараараа хаагаад явуулахгүй байсан. Ингээд миний бие тус шүүхэд нэхэмжлэл, Улсын мөрдөн байцаах алба, дүүргийн цагдаагийн хэлтэс нарт тус тус гомдол гаргаад шалгуулаад явж байсан боловч нөхөр эвлэрээд дахин амьдрая чи намайг ачуулалгүй бүх гомдоол нэхэмжлэлээ татаад авчих гээд гуйгаад байсан болохоор дахин хардаж зодохгүй, ухаарсан юм байна гэж итгээд хүүхдээ бодоод дахин нийлсэн. Гэтэл Нүхтэд байр түрээслэсэн гээд тэндээ авч очоод 10 дахь өдрөө надтай муудаад өөрийгөө хутагаар зүсэж намайг зодчихоод цагдаад эхнэр маань намайг хутгалсан гээд дуудлага өгсөн. Тухайн үед намайг ямар ч утасгүй мөнгөгүй хүнтэй холбоо барих боломжгүй болгож байгаад зодсон ба тухайн үед хүү маань хажууд байхад хүртэл тоохгүй намайг ил харагдахгүй нүүрнээс бусад газар цохиж зодсон. Мөн энэ хугацаанд өөрөө мөнгөгүй болсон гээд надаар хадгаламж барьцаалсан зээл авахуулаад ноглл дардаг шилээ хүртэл надаар авахуулж намайг бүр л чадваргүй болгох оролдогыг байнга хийж байсан. Мөн л хүүхдээ би авч чадаагүй явсан. Одоо хүүтэй маань уулзуулахгүй байгаа. Би сүүлд уучилсан шалтгаан нь нөхөртөө итгэхээс гадна хүүгээ өдөр бүр харна л гэж бодсон. Гэтэл одоо өөрөө эрүүгийн ялтан болж хийгээгүй хэргээ хийсэн мэт болох дээрээ тулаад байна. Иймд миний бие энэ хүнтэй эвлэрч амьдрах оролдлого маш олон хийсэн боловч одоо өөрөө байнгын хүчирхийлэлд өртсөний улмаас амь нас эрүүл мэндээрээ хохироод хүүтэйгээ ч уулзаж чадахгүй нөхцөл байдалд байгаа тул хүүхдийг минь миний асрамжинд үлдээж, ааваас нь хүүхдийн тэтгэмж гаргуулахаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: миний бие хариуцагчтай хүүхдийн асран хамгаалах эрх тогтоолгох, хүүхдийн асран хамгаалах тэтгэлэг тогтоолгох иргэний хэрэгтэй холбоотойгоор буцаж эвлэрэх болсон учраас нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. гийн нэхэмжлэлтэй д холбогдох хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Хүү өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Дээрх асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ