| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/10257/И |
| Дугаар | 192/ШШ2025/00101 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00101
| 2025 01 13 | 192/ШШ2025/00101 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 17б байр, Мид оффист байрлах, “******* ******* ******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК 58а дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,099,874.81 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ-1192130115003694 дугаар Ипотекийн гэрээ буюу үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Б.******* нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК 58а дугаар байр, 5 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан. Зээлдэгч ЗГ-1192130115003694 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт №1-д зааснаар 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр тогтмол 1,750,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,512,445.09 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 3,361,130.31 төгрөг, хүүгийн төлбөрт 3,702,689.69 төгрөг, нийт 7,063,820 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч сар бүрд тогтмол дутуу төлөлт хийж явсаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн огт төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзаж, гэрээний үүргийн зөрчил гаргасан. Зээлдэгч нь ЗГ-1192130115003694 дугаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 26,638,869.69 төгрөг, зээлийн гэрээний хүү 2,262,303.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,701.71 төгрөг, нийт 29,099,874.81 төгрөг хуримтлагдаад байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ-1192130115003694 дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 29,099,874.81 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.” гэв.
Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,099,874.81 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд: 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,849,979 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,849,979 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 19,399,916.81 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.*******ийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,099,874.81 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 29,099,874.81 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,849,979 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,849,979 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 19,399,916.81 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58/А дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
3. Иймд нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Б.******* нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,099,874.81 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 29,099,874.81 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,849,979 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,849,979 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 19,399,916.81 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58/А дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 151,724.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД