| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00168/И |
| Дугаар | 192/шш2025/00927 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/шш2025/00927
| 2025 02 03 | 192/ШШ2025/00927 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ы нэхэмжлэлтэй,
Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оноос 1986 онд ардын армийн 277 дугаар ангид алба хааж ******* нэрийг ******* гэж ******* нь дутуу бичилт хийсэн байсныг ******* гэж зөв тогтоож өгнө үү. Нийгмийн даатгалын байгууллага шүүхээр бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Иймд миний бие уг нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, Батлан хамгаалах Яамны Батлан хамгаалахын төв архивын 2025.01.03-ны өдрийн 08/15 дугаар лавлагаа, 1986.02.26-ны өдрийн огноотой Цэргийн баталгааны хуулбар, 2001.01.11-ний өдрийн үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн /хх-ийн 2-8/
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Жамбалын ******* нь Жамбалын ******* нэрээр 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл Ардын армийн 277 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг, тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь 1965 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрж гэрчилгээ авахдаа эцэг Жамбалаар овоглосон байна.
Мөн 1986 он 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон Цэргийн батлахад 1965 он 03 дугаар сарн 25-ны өдөр төрсөн Жамбал ******* нэрээр нээсэн Цэргийн батлах хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч тайлбарлахдаа ...1986 онд ардын армийн 277 дугаар ангид алба хааж ******* нэрийг ******* гэж ******* нь дутуу бичилт хийсэн байна гэж тайлбарлажээ.
Хэргийн баримт, *******ы тайлбар зэргээр үзэхэд Жамбалын *******д Цэргийн батлах олгохдоо Жамбал ******* нэрээр нээж олгосон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр *******ы цэргийн албыг гэрээгээр хаасан байдал, цэргийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байдал, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08/15 дугаар лавлагаа хэрэгт авагдсан байх ба эдгээр баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан, албан тушаалтын тамга тэмдэгээр баталгаажсан баримтууд байна.
Тодруулбал, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08/15 дугаар лавлагаанд Жамбалын ******* БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалар Төв аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 277 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгаар 1986.06.15-н өдөр 614645 дугаарын цэргийн батлахтай халагдсан 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн огноотой Жамбал овогт *******ын нэрээр олгосон Цэргийн батлахад 1965 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 4-р газар, АДХ-ын гүйцэтгэх захиргаан цэргийн хэлтсээс 1986 оны 02 дугаар сарын 26-нд 4-р газрын хурандаа цол олгов гэсэн байх ба эдгээр бичилтүүд нь тухайн үеийн албан тушаалтны тамга, тэмдгээр баталгаажсан, зохих байгууллага нь архивын лавлагааг гаргаж ирүүлсэн байна.
Иймд эдгээр баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх ба тухайн үеийн албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Өөлд овогт Жамбалын ******* /РД:ЙР65032515/-ыг 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл Ардын армийн 277 дугаар ангид Жамбалын ******* нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ