| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/10367/И |
| Дугаар | 192/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00102
| 2025 01 13 | 192/ШШ2025/00102 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 5 тоот хаягт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******* 1 дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,508,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021.12.13-ны өдөр 7102022907 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 450,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021.12.05-ны өдөр 7101940253 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021.12.26-ны өдөр 7102132718 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 510,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021.11.30-ны өдөр 7101894246 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022.02.05-ны өдөр 7102532088 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 320,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021.11.26-ны 7101843181 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022.01.26-ны өдөр 7102445056 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022.01.28-ны өдөр 7102467207 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022.01.24-ний 7102420260 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021.11.22-ны өдөр 7101802847 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 400,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021.11.23-ны өдөр 7101815115 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022.01.31-ний 7102492975 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021.12.07-ны өдөр 7101963263 тоох “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 7,800,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,275,567 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 700,782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 1,976,349 төгрөг төлсөн байна. Иймд зээлдэгч Э.*******оос зээлийн гэрээний үүрэгт нийт 17,508,440 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,508,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,508,440 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд: 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,448,440 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,508,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 17,508,440 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,448,440 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,508,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 17,508,440 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,460,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,448,440 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос 122,746 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 122,746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД