| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03202/И |
| Дугаар | 192/шш2025/00926 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/шш2025/00926
| 2025 02 03 | 192/ШШ2025/00926 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч*******,*******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
хүсэлт гаргагчийн төлөөлөгч,
нэхэмжлэгчийн төлөөлөгч , ,
хэрэг гүйцэтгэгч
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: нь 1980 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан. 2013 онд Капитал банкнаас махны аж ахуйн төсөл хэрэгжүүлэх зорилгоор 4 000 000 000 төгрөгийн зээл авсан. Үүний дараагаар төслөө хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Алдагдалд орж, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй, төлбөрийн чадамжгүй болсон. Энэ зээлтэй холбоотой 2019 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болох нийт 4 916 459 898 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш хувиасаа бага багаар зээлээ төлж байгаад 2 000 000 000 гаран төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй, байгууллага нэгэнт үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа учраас дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Дампуурлын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй байгаа учраас төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсанд тооцож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дампуурлын хүсэлттэй холбоотой Капитал банкнаас нэхэмжлэгчийн хурлаар орж, нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулъя. Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 97 дугаартай тушаалаар Капитал банканд банкны худалдан авагч томилж, 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр н.Дэлгэрхүү болон өөрчлөн томилсон банкны хүлээн авагчийг өнөөдрийг хүртэл солилгүй сунган ажиллаж байгаа. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу Капитал банк түүний бүрэн эрхтэй холбоотой үйл ажиллагааг эрх хүлээн авагчид шилжүүлсэн. Банкны эрх хүлээн авагч нь төр болон иргэд, хуулийн этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаа. Эрх хүлээн явах ажиллагааны явцад нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 381 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 381 тоот барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 381.1 тоот барьцааны гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 381.2 тоот барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 381.3 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 4 000 000 000 төгрөгийг жилийн 3.89 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэн авсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 381 тоот зээлийн хэмжээг 4 500 000 000 төгрөг, зээлийн хүүг 1.9 хувь болгож, зээлийн хугацааг 14 сараар сунгаж, 381.1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тул Капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 849 072 852.23 төгрөгийг нэхэмжилснээс 4 900 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан эвлэрсэн. Эвлэлийг баталж 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 381 тоот барьцааны гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 381.1 тоот барьцааны гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 381.2 тоот барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 381.3 тоот барьцааны гэрээнүүдэд тус тус бүрт заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохирсныг баталж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 01852 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Барьцаа хөрөнгүүдийг нэхэмжлэлд нэг бүрчлэн жагсааж бичсэн байгаа. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11333 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 01013 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр барагдуулах ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр банк зээлийн хоршооны төлбөр барагдуулах албанд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар -ий зээлийн үлдэгдэл нь 2 378 937 147 төгрөг байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 13554 дугаар шүүгчийн захирамжаар -тай холбоотой дампуурлын хэрэг үүссэн нь шалгагдаж байгаа тул тус компанитай холбогдох төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг банкны төлбөр барагдуулах газар түдгэлзүүлсэн байгаа. нь -ийн эрх хүлээн авагчид өгөх өр төлбөрийг зөвшөөрч харилцан эвлэрсний дагуу шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг захирамжийн дагуу төлбөр барагдуулах ажлыг банкны төлбөр барагдуулах газар хариуцаг хийж байгаа. Энэ үед нь дампуурлын хэрэг үүсгэж байгаа нь Капитал банкны хохирогч болон төрийн байгууллагын хохирлыг барагдуулах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинж чанартай байдаг учраас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 01852 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11333 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу хийгдэж байгаа төлбөр барагдуулах ажиллагаа дуусгавар болоогүй зэргийг үндэслэн -иас зээлийн төлбөрийн үлдэгдэл 2 378 937 147 төгрөгийг гаргуулж Капитрон банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн дээр дурдсан барьцаа хөрөнгүүд нь бүгд шүүхийн шийдвэрт тусгагдсан ипотекийн давуу эрхтэй хариуцагчийн хуваарилагдах хөрөнгүүдэд хуваарилагдахгүй хөрөнгүүд болно гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж материалуудыг хавсаргасан байгаа гэв.
3. Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1356 дугаартай шүүгчийн захирамжаар -ийн хүсэлттэй уг хэрэг миний бие хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Энэ хэрэгт түр хэрэг гүйцэтгэгчээр томилогдож байсан хэрэг гүйцэтгэгч нь -ний шүүхэд ирүүлсэн 2013 оноос 2020 оны санхүүгийн тайланд төлбөрийн чадварын шинжилгээ хийж өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тодорхойлсон. 2014 оноос хойш өөрийн хөрөнгийн 959.45 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21 өдрийн 16317 дугаартай захирамжаар -ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосонд тооцсон. Иймд хэрэг гүйцэтгэгч миний бие санхүүгийн тайлан, төлбөрийн чадамжид дахин дүгнэлт хийгээгүйгээр дүгнэлт гаргасан. -ийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн тайланд төлбөрийн чадварын шинжилгээ хийж өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч тус тайлангийн үзүүлэлтүүд болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд байгууллагын өр төлбөр нь 5 563 298 900 төгрөг болж өөрийн хөрөнгийн 2906.5 хувийн хэмжээтэй тэнцэх өртэй гэж гарсан. Дампуурлын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй бол төлбөрийн чадваргүй болсон тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус байгууллага нь 2014 оноос өөрийн хөрөнгийн 959.45 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн. Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь санхүүгийн тогтвортой байдлын гол үзүүлэлт нь тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа байдаг. Мөн компаний хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтворттой байдлыг харуулах үндэслэл болдог. Шинжилгээ хийсэн дүгнэлтээс харахад нь санхүүгийн тогтвортой байдал алдагдсан буюу хэвийн бус, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийн хувьд тус байгууллагын хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал н.Гантөмөр нь эрүүл мэндийн хувьд компаний үйл ажиллагааг удирдан явуулах боломжгүй 67 нас хүрсэн бизнесийн үйл ажиллагааг дангаар удирдаж цааш явах боломжгүй гэж дүгнэсэн. н.Гантөмөрөөс өөр ажилтан уг компанид байхгүй. -ийн дампуурлын хэрэг нь нэхэмжлэгч Капитал ХК-ийн банкны эрх хүлээн авагч гэсэн нэг нэхэмжлэгчтэй бөгөөд Капитал банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 2 373 936 900 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Дээрх өр төлбөрийг барьцаа хөрөнгөөр бараглуулна гэдгээ -ийн захирал хүлээн зөвшөөрснөө дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтдээ дурдсан байгаа. Мөн Хайрхан трейд ХК Капитал банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр эрхтэй гэрээ тул зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнтэй салшгүй холбоотой зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэлтэй. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн 1852 дугаар захирамжид дурдсан төлбөр тооцуулахаар хариуцагч талаас барьцаа хөрөнгийн үнийн санал ирүүлсэн хөрөнгүүд байдаг. Жагсаалтаар өмнөх дүгнэлтээр 4 хөрөнгө жагсаалтаар оруулсан боловч үүн дээр нэмж 3 хөрөнгө оруулж байна. Энэ талаар дүгнэлтдээ тусгасан байгаа. Шүүхээс дээрх хөрөнгүүдэд дампуурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар битүүмжлэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэж байна. Дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал байна. дээрх хөрөнгөөс гадна өөрийн хөрөнгөгүй мөн төлбөрийн чадваргүй нь шүүхээр тогтоогдсон. Түүнчлэн -ийн хувьцаа эзэмшигч нь хүсэлтдээ дахин хөрөнгөжих боломжгүй талаар тодорхой дурдсан. Мөн нэхэмжлэгч нь банкны эрх хүлээн авагч тус компанийг дахин хөрөнгөжүүлэх санал байхгүй байгаа тул -ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргаж байна. Дампуурлын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй ба шүүх төлөвлөгөөг батлаагүй. Төлөвлөгөөг ирүүлэх боломжгүй байсан гэх гурван үндэслэлийн аль нэгийг хангасан тохиолдолд шүүх дампуурсанд тооцож, татан буулгахаар зохицуулсан бөгөөд тэр үед хариуцагчид дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй болно. Хэрэг гүйцэтгэгч миний бие Дампуурлын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу Хайрхан трейд ХК-ийн дампуурлын хэргийг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хариу тайлбар өгөөгүй тохиолдолд хариуцагчийн удирдах байгууллагын гишүүн, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд эд хөрөнгө шилжсэн эсэх талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан дүгнэлтэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн хариу хүргүүлэх албан бичигт Төв аймаг, Аргалант сум, 2 дугаар баг, Цагаан хөтөл, 2 дугаар гудамжны 69 тоот хаягт байршилтай гэр бүлийн зориулалттай газрыг иргэн н.Тэнгисийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Д140200361 дугаартай газар өмчлөлийн эрхийн 00309391 дугаартай гэрчилгээ олгосон байх тул битүүмжлэх хөрөнгийн жагсаалтад нэмэлтээр оруулсан. Хэрэг гүйцэтгэгч миний бие хариуцагч болон нэхэмжлэгчийн хувийн болон санхүү эдийн засгийн холбоогүй. Холбогдох этгээдүүдтэй гэр бүлийн болон төрөл садангийн холбоогүй хуульч өмгөөлөгч болно гэжээ.
4. Хүсэлт гаргагч хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, -ийн дүрэм, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.07-ны өдрийн 183/ШЗ2019/01852 дугаар захирамж, 2013.11.25-ны өдрийн 381 дугаар зээлийн гэрээ, -ийн 2020, 2019, 2018, итгэмжлэл, -д эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, оны жилийн санхүүгийн тайлан, зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 3-85, /
5. Хэрэг гүйцэтгэгчээс 2021.12.09-ний өдрийн 03 дугаар төлбөрийн чадварийн талаарх дүгнэлт, 2023.03.21-ний өдрийн дампуурлын талаарх дүгнэлт, /1-хх-ийн 176-184, 212-215,
6. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021.10.08-ны өдрийн А-268 дугаар тушаал, 2020.10.05-ны өдрийн А-394 дүгээр тушаал, 2020.09.02-ны өдрийн А-354 дүгээр тушаал, 2020.04.03-ны өдрийн А-111 дугаар тушаал, 2019.04.08-ны өдрийн А-97 дугаар тушаал, 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.07-ны өдрийн 01852 дугаар шийдвэр, 2019.10.03-ны өдрийн 11333 дугаар шүүгчийн захирамж, 2019.10.03-ны өдрийн 01013 дугаар гүйцэтгэх хуудас, 2021.11.04-ний өдрийн 13554 дүгээр шүүгчийн захирамж, 2021.09.06-ны өдрийн 21360174 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, /1-хх-ийн 194-212, 240-243/
7. Шүүхээс хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2021.10.26-ны өдрийн 3/3556 дугаар мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021.10.27-ны өдрийн 586 дугаар албан бичиг, Ариг банк ХК-ийн 2021.10.27-ны өдрийн албан бичиг, Чингис хаан банк ХК-ийн 10178 дугаар албан бичиг, Хаан банк ХК-ийн 2021.10.26-ны өдрийн 10097 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.10.28-ны өдрийн 2534 дүгээр албан бичиг, Голомт банз ХК-ийн 2021.10.29-ний өдрийн 1313 дугаар албан бичиг, Капитрон банк ХК-ийн 1861 дүгээр албан бичиг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2021.10.29-ний өдрийн 1458 дугаар албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2021.10.28-ны өдрийн 9328 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны 17/2693 дугаар албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2021.10.27-ны өдрийн 672 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.29-ний өдрийн 20882 дугаар албан бичиг, 2008.05.01-ний өдрийн 75 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2007.12.14-ний өдрийн 752 дугаар шүүгчийн захирамж, 2008.05.01-ний өдрийн 852 дугаар шүүгчийн захирамж, 2208.07.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Капитрон банкны 2010.09.09-ний өдрийн 2924 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2010.09.27-ны өдрийн 298 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох тухай тогтоол, Монгол банкны 2021.11.01-ний өдрийн Б-10/763 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.10.26-ны өдрийн 16/2163 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2021.11.01-ний өдрийн 01-06/6786 дугаар албан бичиг, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.10.29-ний өдрийн 19/1887 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2021.11.02-ны өдрийн 2734 дугаар албан бичиг, Транс банкны 2021.11.02-ны өдрийн 452 дугаар албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2021.11.02-ны өдрийн 01/03-7721 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021.11.02-ны өдрийн 9/4872 дугаар албан бичиг, тусгай зөвшөөрлийн лавлагаа, Монгол улсын хөгжлийн банкны 2021.11.03-ны өдрийн 4/847 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хас банкны 2021.11.12-ны өдрийн 3742 дугаар албан бичиг, Төрийн банкны 2021.11.04-ний өдрийн 5395 дугаар албан бичиг, Богд банкны 2021.11.02-ны өдрийн 7106 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.11.09-ний өдрийн 14/2453 дугаар албан бичиг, Багануур дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.11.08-ны өдрийн 18/1862 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.11.03-ны өдрийн 15/983 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021.11.01-ний өдрийн 6/7713 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 200.05.26-ны өдрийн 123 дугаар эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэний паспортын хуулбар, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Багахангай дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.11.16-ны өдрийн 20/1495 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2021.12.20-ны өдрийн 03/А67 дугаар албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын 2022.05.27-ны өдрийн 4444 дүгээр албан бичиг, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.02.01-ний өдрийн 192 дугаар албан бичиг, Ү-2205005460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023.02.06-ны өдрийн 07/145 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.02.15-ны өдрийн 279 дүгээр албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.03.29-ний өдрийн 520 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.03.28-ны өдрийн 461 дүгээр албан бичиг, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023.04.06-ны өдрийн 07/379 дүгээр албан бичиг, Төв аймгийн Арслант сумн засаг даргын 2023.04.05-ны өдрийн 01/31 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023.04.17-ны өдрийн 18/241 дүгээр албан бичиг, Төв аймгийн газрын харилцаа барилга байгуулалтын газрын 2023.04.12-ны өдрийн 07/420 дугаар албан бичиг, Төм аймаг дахь шүүхийн тамгын газрын 2024.06.10-ны өдрийн 245 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.06.07-ны өдрийн 5/7801 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2008.11.14-ний өдрийн 168 дугаар албан бичиг, хавсралт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.04.16-ны өдрийн 5/11365 дугаар албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 125-149, 151-175, 188-189, 232, 2-хх-ийн 14-183, 191-198, 202-204, 226-282, 237-238/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд: нь 1980 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан. 2013 онд Капитал банкнаас махны аж ахуйн төсөл хэрэгжүүлэх зорилгоор 4 000 000 000 төгрөгийн зээл авсан. Үүний дараагаар төслөө хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Алдагдалд орж, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй, төлбөрийн чадамжгүй болсон. Энэ зээлтэй холбоотой 2019 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болох нийт 4 916 459 898 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш хувиасаа бага багаар зээлээ төлж байгаад 2 000 000 000 гаран төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй, байгууллага нэгэнт үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа учраас дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан гэжээ.
3. Нэхэмжлэгч Капитрон банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Эрх хүлээн явах ажиллагааны явцад нь 4 000 000 000 төгрөгийг жилийн 3.89 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэн авсан. Капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 849 072 852.23 төгрөгийг нэхэмжилснээс 4 900 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан эвлэрсэн. Өнөөдрийн байдлаар -ий зээлийн үлдэгдэл нь 2 378 937 147 төгрөг байна. Төлбөр барагдуулах ажлыг банкны төлбөр барагдуулах газар хариуцан хийж байгаа энэ үед нь дампуурлын хэрэг үүсгэж байгаа нь Капитал банкны хохирогч болон төрийн байгууллагын хохирлыг барагдуулах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинж чанартай байдаг учраас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 01852 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11333 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу хийгдэж байгаа төлбөр барагдуулах ажиллагаа дуусгавар болоогүй зэргийг үндэслэн -иас зээлийн төлбөрийн үлдэгдэл 2 378 937 147 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хангаж өгнө үү. гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
4.1 нь 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 гишүүний 100 хувийн эзэмшилтэй, аялал жуулчлал, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 80 353 630 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан байна.
4.2 Тус компани нь дансны өглөгөөр 1 727 232 200 төгрөг, дахь эрх хүлээн авагчид 4 916 159 898 төгрөг, нийт 6 643 392 098 төгрөгийн өр төлбөртэй болох нь түр хэрэг гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар төлбөрийн чадварын талаархи дүгнэлтээр тогтоогдсон байна.
Дээрх өр төлбөрөөс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01852 дугаар захирамжаар хариуцагч зээлийн төлбөрт 4 916 159 898 төгрөгийг дахь эрх хүлээн авагчид төлөхөөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан, уг шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үлдэгдэл төлбөр 2 378 937 147 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй байна.
5. -ийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох Өдрийн сонин-ы 2021 оны12 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор гаргуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5.1 Харин нь Баянгол дүүргийн татварын хэлтэст 968 775 төгрөгийн өр төлбөртэй талаарх баримт хэрэгт авагдсан байгаа хэдий ч тус хэлтэс нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт, нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй байна.
5.2 дахь эрх хүлээн авагч нь 2022.01.07-ны өдөр -аас зээлийн үлдэгдэл төлбөрт 2 378 937 147 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр орж ирсэн байна.
6. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Нэхэмжлэгчдийн анхны хурлаас энэ хуулийн 11.2-т заасан шаардлага хангасан этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгоно. гэж зааснаар нэхэмжлэгч дахь эрх хүлээн авагч нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэгчдийн хуралд хэрэг гүйцэтгэгч томилох саналаа ирүүлээгүй байх тул шүүх 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01413 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр ыг томилж, дүгнэлт гаргуулахаар захирамжийг хүргүүлсэн боловч нэхэмжлэгч дахь эрх хүлээн авагч нь дээрх ажиллагааг эс зөвшөөрч, гомдол гаргасан ба дахь эрх хүлээн авагч нь 2022.12.20-ны өдөр хэрэг гүйцэтгэгчээр ыг томилуулах санал ирүүлснээр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01356 дугаар шүүгчийн захирамжаар ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон болно.
6.1 Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлж, хүсэлт гаргагч , нэхэмжлэгч дахь эрх хүлээн авагч нарын төлөөлөгчид танилцжээ.
6.2 Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд -ийн хувьцаа эзэмшигч нь хүсэлтдээ дахин хөрөнгөжих боломжгүй талаар тодорхой дурдсан. Мөн нэхэмжлэгч нь банкны эрх хүлээн авагч тус компанийг дахин хөрөнгөжүүлэх санал байхгүй байгаа тул -ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргаж байна. Дампуурлын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй ба шүүх төлөвлөгөөг батлаагүй. Төлөвлөгөөг ирүүлэх боломжгүй байсан гэх гурван үндэслэлийн аль нэгийг хангасан тохиолдолд шүүх дампуурсанд тооцож, татан буулгахаар зохицуулсан бөгөөд тэр үед хариуцагчид дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй болно... гэжээ.
6.3 Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу , хэрэг гүйцэтгэгчийн хэн алин нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш -ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Улмаар Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нь 2013-2020 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 959.45 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.
Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл, нь үйл ажиллагааны зардал болон богино хугацаат өр төлбөрөө барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь компанийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох гол шалтгаан нь болжээ.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу хариуцагч -ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нөгөөтэйгүүр, хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтдээ -ийн
Харин нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч -аас зээлийн үлдэгдэл нь 2 378 937 147 төгрөг гаргуулах шаардлагыг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01852 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчинтөгөлдөр болсон, уг шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.
Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны шатанд бий болсон, энэ нь мөн хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.
Харин дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч -ний төлөх төлбөрийг түүний хуваарилагдах эд хөрөнгөөс гаргуулах, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдах нь зүйтэй.
Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагч хариуцах ба хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан -ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц -ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч д шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан нь татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор бусдад төлөх өр, төлбөргүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч -д холбогдох 2 378 937 147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар -ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ