| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/05187/И |
| Дугаар | 192/шш2025/00747 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/шш2025/00747
| 2025 01 28 | 192/ШШ2025/00747 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,,,, нарт холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түвшинтөгс,
хариуцагчийн төлөөлөгч Б.Золбоо,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
/Нэхэмжлэгч , гуравдагч этгээдийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба ямар шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаарх хүсэлт болон баримтыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч хариуцагчт холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4/137/18585, 4/137/8586 тоот мэдэгдлээр үнэлгээ тогтоосон улсын бүртгэлийн 2205004190 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3101 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нийт 515 886 492.37 мөнгийг Худалдаа хөгжлийн банканд олгож шийдвэрлэхээр мөн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9а байрны 1 тоот 29 м.кв үл хөдлөх хөрөнгийг тухайн зээлдийн гэрээний барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлсэн. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Хан-Уул дүүргийн 137 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгч н.Хонгороо явуулж байсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн хувьд 500 000 000 төгрөг гэж үнэлж буюу түүнээс доош үнэлгээтэй байгаа гэж маргаж байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мэдэгдэл нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 346 446 905 төгрөгөөр үнэлсэн байна гэж маргадаг. Уг үнэлгээний хувьд зөрүүтэй ба ямар аргачлалаар хийсэн нь тодорхойгүй байна гэж маргаж байгаа. Уг гомдлыг гаргахаас өмнө нэхэмжлэгчийн хувьд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Даваасүрэн болон ерөнхий газрын дэд хурандаа н.Оюунцэцэг гэх хүмүүст үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан. Үүн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн хариу өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч тодорхой хэмжээнд урьдчилсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа тохиолдолд хураах, дуудлага худалдааны ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээг авах эрх нь байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас үүнтэй холбоотой үл тоож хөрөнгийг хурааж ажиллагаа хийх гэж оролдсон. Үнэлгээний хувьд мэдэгдэж танилцуулах зэрэгтэй холбоотой нэхэмжлэгч маргахгүй байгаа. Харин үнэдгээ бодит байдалтай нийцэхгүй байгаа талаар ярьдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үнэлгээчин хууль ёсны эрхтэй этгээд байсан эсэх нь маргаантай байгаа. Хавтаст хэрэг авагдсан баримтаас харахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас н.Отгонбаяр гэх хүнийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний томилсон байдаг. Гэтэл уг өдөр -аас н.Отгонбаярыг манай үнэлгээчин мөн гэж тайлбарласан байсан. Сүүлд хэрэгт авагдсан баримтаас харахад Сангийн яамнаас 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн баримтаар ямар нэгэн байдлаар -тай холбоотой тусгай зөвшөөрөл байхгүй байна гэх хариу ирсэн. Хэзээ дуусгавао болсон эсэх болон үнэлгээ хийх үед тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх баримт ирээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтай байгууллага хоёроос доошгүй үнэлгээчинтэй байх ёстой гэх шаардлага тавигддаг. Тиймээс н.Отгонбаяр гэх этгээдийг Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэдгээчин юм байна гэж ойлгож байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн хувьд нэг зүйлийг асуумаар байгаа. Энэ нь -ийг томилоод байгаа юм уу эсхүл н.Отгонбаяр гэх этгээдийг томилж байгаа юм уу?. Хэрэв н.Отгонбаяр гэх этгээдийг томилж байгаа бол үнэлгээний баримт бичиг н.Отгонбаяр гэх хүний толмилогдсон байгууллага нь Хөрөнгө эстимэйт ХХК байгаад байдаг. Уг байгууллага тусгай зөвшөөрөлгүй байгаа юм чинь тэр доор ажиллаж байгаа хоёр үнэлгээчин үнэлгээг гаргах боломжгүй байсан гэж үзээд үнэлгээ хүчингүй болгох үндэслэл байна гэж нэхэмжлэгч талаас харж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн 3101 дугаартай захирамжаар 515 886 492 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгохоор шүүхийн шийдвэрээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ү/2205004190 дугаартай Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9а байрны 1 тоотод байрлах 29 м.кв өргөтгөлтэй талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 3 дугаар сарын 6-ны 23290972 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ү/2205004190 дугаартай Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9а байрны 1 тоотод байрлах 29 м.кв өргөтгөлтэй талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар 5-ны өдрийн 23290272/02 тогтоолоор битүүмжилж 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23290272/03 тогтоолоор хурааж, талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4/137/16317 дугаар тогтоолоор үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9/337 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг -иар тогтоолгоход 349 446 905 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4/137/18586 4/137/18585 албан бичгүүдээр тус тус танилцуулан үнэлгээг мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 18996 дугаар захирамжаар уг хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, 223.09.29-ний өдрийн 18585, 18586 дугаар Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай албан бичиг, 2023.10.02-ны өдрийн гомдол, 2023.10.02-ны өдрийн гомдол, шуудангийн баримтын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.26-ны өдрийн 03101 дүгээр захирамж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зэргийг ирүүлсэн./хх-ийн 3-14/
5. Хариуцагчаас итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 26/
6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.11-ний өдрийн 00108 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.11-ний өдрийн 00984 дүгээр захирамж, 2022.10.26-ны өдрийн 03101 дүгээр захирамж, 2023.01.19-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2023.03.06-ны өдрийн 23290272 дугаар тогтоол, 2023.04.17-ны өдрийн 23/01 дүгээр мэдэгдэл, 2023.04.11-ний, 2023.04.17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.05.05-ны өдрийн 23290272/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023.05.05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.08.30-ны өдрийн 23290272/03 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.08.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.04-ний өдрийн 16317, 16318 дугаар Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, -ийн 2023.09.14-ний өдрийн 5/9178 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2023.09.15-ны өдрийн 04-137/17370 дугаар үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2023.09.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.20-ны өдрийн 17787 дугаар үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2023.09.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.21-ний өдрийн 9/347 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2023.09.21-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2023.09.21-ний өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2023.09.29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, 2023 оны -ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023.09.29-ний өдрийн 18586 дугаар хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай албан бичиг, 2023.09.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.29-ний өдрийн 18586 дугаар хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай албан бичиг, 2023.09.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.10.10-ны өдрийн 11/26 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.10.10-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах санал, Монгол улсын Сангийн яамны 2024.04.08-ны өдрийн 03/2368 дугаар албан бичиг, Сангийн сайдын 2021.03.23-ны өдрийн 41 дүгээр тушаал, хавсралт, 2018.03.01-ний өдрийн 45 дугаар тушаал, 2014.12.11-ний өдрийн 245 дугаар тушаал, хавсралт, 2011.12.13-ны өдрийн 247 дугаар тушаал зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 45-117, 123-132/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 346 446 905 төгрөгөөр үнэлсэнийг зөвшөөрөхгүй байна. Уг үнэлгээний хувьд зөрүүтэй ба ямар аргачлалаар хийсэн нь тодорхойгүй байна гэж маргаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үнэлгээчин хууль ёсны эрхтэй этгээд байсан эсэх нь маргаантай байгаа. Хавтаст хэрэг авагдсан баримтаас харахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Отгонбаяр гэх хүнийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний томилсон байдаг. Гэтэл уг өдөр -аас манай үнэлгээчин мөн гэж тайлбарласан байсан. ...Шинжээчээр -ийг томилоод байгаа юм уу эсхүл н.Отгонбаяр гэх этгээдийг томилж байгаа юм уу?. Хэрэв Г.Отгонбаяр гэх этгээдийг томилж байгаа бол үнэлгээний баримт бичиг Г.Отгонбаяр гэх хүний томилогдсон байгууллага нь байгаад байдаг. Уг байгууллага тусгай зөвшөөрөлгүй байгаа юм чинь тэр доор ажиллаж байгаа хоёр үнэлгээчин үнэлгээг гаргах боломжгүй байсан гэж үзээд үнэлгээ хүчингүй болгох үндэслэл байна гэж нэхэмжлэгч талаас харж байна.. гэж тайлбарлав.
3. Хариуцагч ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргасан.
4. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авч гомдлоо 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.
4.2 Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03101 дүгээр захирамжаар , Вэрту-Энфэрмайшин ХХК нараас 514 451 189.87 төгрөгийг гаргуулж, хэрэв сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004190 дугаартай ,, хоёр өрөө орон сууц, ЗБ/RCC170901014-2-3 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого, түүний үр шимээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд Вэрту-Энфэрмайшин ХХК төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 48-50/
4.3 Төлбөр төлөгч , Вэрту-Энфэрмайшин ХХК нар нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул тус газар нь , Вэрту-Энфэрмайшин ХХК 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ГХ2023/00108 дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
4.4. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004190 дугаартай ,,, 2 өрөө, 29 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23290272/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23290272/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байна. /хх-ийн 58-62/
4.5 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн н-137/16317, н-137/16318 тоот Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг төлбөр авагч , төлбөр төлөгч нарт хүргүүлсэн боловч талууд үнийн санал ирүүлээгүй ба төлбөр авагч нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 5/9178 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан тул 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9/347 дугаар дугаар шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр томилсон байна. /хх-ийн 72/
5. Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
6. Харин хариуцагч газар нь хувь хүнтэй гэрээ байгуулдаггүй тул хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн, хуульд заасан ажиллагааг хийсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
6.1 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.10-т үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, 6.1-т Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ. гэж тус тус заасан.
6.2 Хуулийн дээрх заалтаас үзэхэд хариуцагч байгууллага нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9/347 дугаар Шинжээч томилох тухай тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор ямар байгууллагыг шинжээчээр томилсон нь тодорхойгүй байх шинжээчээр иргэн томилсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулахдаа хуульд заасан шаардлага хангасан ажиллагааг явуулаагүй гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр, Монгол улсын сангийн яамны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2368 дугаар албан бичигт ... нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байна. ... гэсэн лавлагааг ирүүлсэн байна.
7. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан Хөрөнгө үнэлэх ажиллагааг явуулахдаа тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилох ба томилогдсон хуулийн этгээд нь өөрийн үнэлгээчнийг тус ажиллагаанд оролцуулахаар томилсны дараа дээрх хууль сануулж, дүгнэлтийг гаргуулах ажиллагааг хийх нь хуульд нийцэх юм.
8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан -ийн улсын бүртгэлийн Ү-2205004190 дугаартай ,,, 2 өрөө, 29 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ