| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 102/2014/07451/И |
| Дугаар | 192/ШШ2025/00437 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00437
| 2025 01 20 | 192/ШШ2025/00437 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байрны 8 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 64 дүгээр байр, 3 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 64 дүгээр байр, 3 тоот хаягт оршин суух, овогт /РД: /,
Хариуцагч: ******* дүүрэг, 26 дугаар хороо, , 107 дугаар байр, 63 тоот оршин суух, овогт /РД: МЯ75012605/,
Хариуцагч: ******* дүүрэг, 26 дугаар хороо, , 107 дугаар байр, 63 тоот оршин суух, овогт /РД: / нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2 айл байр, 1 тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: /
Зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн , хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д.*******, Д., Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагч нарын өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д.*******, Г., С., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.******* нь Д.*******, Г., С., Д. нарт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцон 6 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 185,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба барьцаанд 000122039 тоот гэрчилгээтэй, 210100067 тоот улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян Өндөр сумын Оюут багийн 2 дугаар хороолол, 26 дугаар байр, 57 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууц, Д.*******, Г., хүүхэд , нарын эзэмшлийн 000171990 тоот гэрчилгээтэй Ү-2205041031 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 64 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах, нэг өрөө орон сууцуудыг барьцаалан эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний графикийн дагуу зээлээ төлж дуусгах байсан боловч төлбөр хийхгүй байсаар зээлийн гэрээ дуусахад зээл, зээлийн хүүгээ төлөөгүй ба удахгүй төлнө, гэрээний дагуу алдангийн хамт төлж дуусгана хэд хоног хүлээгээч гэж удаа дараа хүсэлт гаргасаар байсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч нар нь үндсэн зээл 185,000,000 төгрөг, зээлийн алданги 136,721,828 төгрөг, нийт 360,571,828 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох өмчлөлийн Орхон аймаг сумын Оюут баг, 2-р хороолол 26-р байрны 57 тоотод байршилтай 27,45 м.кв 2 өрөө орон сууц, Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С. нь Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 185,000,000 төгрөг, 6 сарын хүү 38,850,000 төгрөг, алданги 136,721,828 төгрөг, нийт 360,571,828 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага гаргажээ. Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч нарт 185,000,00 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй тус тус нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үүрэг үүсээгүй. Хариуцагч С. нь 2011 оны 12 дугаар сард нөхөр хамт “ Уул” -аас 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээл авч дараах эд хөрөнгийг барьцаанд тавьсан байдаг. Үүнд: 2008 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570 маркийн 09-66 УНБ улсын дугаартай автомашин, ******* дүүргийн 26 дугаар хороо, хороолол, 107 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 99117965, 99042729 дугаарыг тус тус “ Уул” -ын өмчлөлд, Норд бенз автомашин гэх мэт олон техник, орон сууцыг барьцаалсан байдаг. “ Уул” -с зээлж авсан 200,000,000 төгрөгт бидний зүгээс 2008 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570 маркийн 09-66 УНБ улсын дугаартай автомашин, ******* дүүргийн 26 дугаар хороо, хороолол, 107 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөг тус тус тооцож зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Мөн түүнчлэн тухайн цаг хугацаанд “ Уул” -ын дансаар тодорхой хэмжээний төлбөр төлж зээлийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл “ Уул” -ын захирал гийн төрсөн дүү Б.******* гэх хүнтэй 2013 оны 102 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр Б.******* нь зээл болох 185,000,000 төгрөгийг бодитоор олгоогүй. Хариуцагч Д.*******, Г. нар зээлийн гэрээ байгуулахад байгаагүй нөхөр Б. бид хоёр байсан. Харин Д.*******, Г. нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болгосон. Тухайн үед Д.*******, Г. нар нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа зөвшөөрсөн тул барьцааны гэрээнд гарын үсэг зураад өгөөрэй гэж гуйж байсан тул сүүлд тэд гарын үсэг зурсан гэж бодож байна. Түүнээс Д.*******, Г. нар нь “ Уул” -с олгосон 200,000,000 төгрөгт ямар ч хамааралгүй нэг ч төгрөг аваагүй харин үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулж байсан нь үнэн. Бид “ Уул” -с зээлсэн зээлээ төлж дууссан байхад тус байгууллагын захирал нь тухайн үед бидний тархийг эргүүлж дүүтэйгээ зээлийн гэрээ байгуулуулсан нь тун хачирхалтай. Мөн түүнчлэн, тус зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, мөнгө олгоогүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3. Хариуцагч Д.*******, Д., Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Харин 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд зээлдэгчээр Д.*******, Г., , нар гэж гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.ын өмчлөлийн ******* дүүрэг, 13 дугаар хороо, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 33 тоот байрны 704 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг тус шүүх тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар битүүмжилсэн. Гэтэл дээрх орон сууц Д.ын өмчлөлийн үл хөдлөх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байна....” гэв.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
5.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барьцааны гэрээ, Б.*******, С., Д., Д.*******, Г. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205041031 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мессежээр харилцсан зурвас, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Д., С. нарын хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШТ2022/00351 дугаартай тогтоол, Б.*******ын гадаад паспортын хуулбар, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 521 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол.
5.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15410 дугаартай захирамж, Д.*******, Г. нарын тайлбар, эвлэрлийн гэрээ, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын б04-ний өдрийн 5891 дугаар захирамж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарны 29-ний өдрийн 1383 дугаартай дүгнэлт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 576 дугаартай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШТ2022/00351 дугаартай тогтоол, Г., Д.******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15250896/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1926 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/00500 дугаартай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1/03796 дугаартай албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Жуулчин байрлуулах гэрээ, Магистрын судалгааны ажлын сэдэв батлах зөвшөөрлийн хуудас, Бэлэн мөнгөний орлогын баримт, гарын үсгийн загвар, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Жуулчин байрлуулах гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Төрийн банкны орлогын мэдүүлэг, орлогын ордер тасалбар, Гурвалсан үйлчилгээний төхөөрөмжийн онцгой урамшууллын гэрээ, итгэмжлэл, гарын үсгийн загвар, тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг.
4.4 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны01 дүгээр сарын 16-ны өдрийн 3624 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1569 дугаартай шинжээчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2/7024 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай албан бичиг, түүний хавсралт, “ ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2/220 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2822 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт, Монголын нотариатчидын танхимын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 989 дугаартай албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/1233 дугаартай албан бичиг, түүний хавсралт
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С., Д., Д.*******, Г. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээгээр өмчлөлийн Орхон аймаг сумын Оюут баг, 2-р хороолол 26-р байрны 57 тоотод байршилтай 27,45 м.кв 2 өрөө орон сууц, Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.*******, Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан болон түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн 2 дахь шаардлага барьцаа хөрөнгөөр буюу Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, харин 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд зээлдэгчээр Д.*******, Г., , нар гэж гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.
Хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Б.******* нь хариуцагч С., Д., Д.*******, Г. нартай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, 185,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гүйцэтгээгүй үүргийг үнийн дүнд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Барьцааны гэрээ байгуулан өмчлөлийн Орхон аймаг сумын Оюут баг, 2-р хороолол 26-р байрны 57 тоотод байршилтай 27,45 м.кв 2 өрөө орон сууц, Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууц болох 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлийн төлбөрт 185,000,000 төгрөг, зээлийн гэрээний 6 сарын хүүгийн төлбөрт 38,850,000 төгрөг, алдангид 136,721,828 төгрөг нийт 365,571,828 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу өмчлөлийн Орхон аймаг сумын Оюут баг, 2-р хороолол 26-р байрны 57 тоотод байршилтай 27,45 м.кв 2 өрөө орон сууц, Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууц болох 2 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү... хэмээн тодорхойлдог.
Хариуцагч Д.*******, Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан болон түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн 2 дахь шаардлага барьцаа хөрөнгөөр буюу Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, харин 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд зээлдэгчээр Д.*******, Г., , нар гэж гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.
Хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 185,000,000 төгрөгийг өмнө нь “-Уул ” ХХК-наас С., Д. нар нь 200,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг зээлийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулж 185,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 200,000,00 төгрөгийн зээл төлөгдсөн тул одоо 185,000,000 төгрөгийн зээлийг төлөх үндэслэлгүй. Б.*******аас 185,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлж өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч С., Д. нар нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна /1х-5, 6х/.
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний 1-т зээлийн гэрээгээр талууд 185,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 06 сарын хугацаагаар байгуулсан. Сар бүр 3,5 хувийн хүүтэй зээлдэгч нарт мөнгийг зээлж, зээлдэгч нар тогтоосон хугацаанд зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээхээр заажээ. Гэрээний 3-т зээлдэгч нар зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдэгчид алданги төлнө. Зээл төлөх хуваарийг зээлийн гэрээний хавсралтаар талууд баталгаажуулсан байна.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Б.******* нь 185,000,000 төгрөгийг төлбөрийн чадваргүй болж дампуурсан нэрийг нь санахгүй байна, арилжааны банкаар хариуцагч Д. руу шилжүүлж байсан...гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч нараас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийг шаардаж 360,571,828 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс гардуулж, нэхэмжлэгч хариуцагч нар нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд өргөдөл гаргах нь гэсэн толгойтой эвлэрлийн гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан байна. Энэхүү эвлэрлийн гэрээг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаартай шүүгчийн захирамжаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрэгсэхгүй болгож байжээ.
Харин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд өргөдөл гаргах нь гэсэн толгойтой 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээнд хариуцагч Д.*******, Г. нар нь гарын үсэг зураагүй байхад гарын үсэг зурж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Д.*******, Г. нар нь С.д залилуулсан гэх гомдлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Шүүхийн архивд хадгалагдаж буй 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаартай иргэний хэргээс Д.*******, Г. нарын эвлэрлийн гэрээг авах, 5891 дугаартай иргэний хэргийг архиваас түр гарган шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1383 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээнд хариуцагч Д.*******, Г. нарын үсэг тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 576 дугаартай Прокурорын тогтоолоор С.д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Д.*******, Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1383 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 576 дугаартай Прокурорын тогтоол зэрэг баримтуудыг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлтийг гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШТ2022/00351 дугаартай Шүүхийн тогтоолоор Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1383 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ....185,000,000 төгрөгийг Б.*******аас аваагүй, энэ зээл нь өмнө “-Уул ” ХХК-наас С., Д. нарын зээлсэн 200,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр, алдангийг тооцож, Б.*******тай ахиж зээлийн гэрээг байгуулсан, харин зээлсэн 200,000,000 төгрөгийг төлсөн тул 185,000,000 төгрөгийг төлөхгүй, төлөгдсөн... гэж үзнэ гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргадаг.
Тэгвэл нэхэмжлэгч Б.******* 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг хариуцагч С. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, хариуцагч Д. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус гардаж авсан байна. Хариуцагч С., Д. нар нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж шүүхэд хүсэлт өгсөн байна. Харин уг эвлэрлийн гэрээнд Д.*******, Г. нар гарын үсэг зураагүй байна гэж шинжээч дүгнэлт гарсан бөгөөд хариуцагч С., Д. нарын гарын үсэг биш гэсэн талаар дүгнэлт гараагүй, хариуцагч С., Д. нар гарын үсэг зурсан эсэх асуудлаар дүгнэлт гаргуулах хүсэлт өгч байгаагүй тул 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс одоог хүртэл цаг хугацааны хувьд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байгаа хэдий ч 2013 онд хариуцагч С., Д. нар нь нэхэмжлэгч Б.*******аас 185,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хүлээн авсан гэж дээрх хууль зүйн фактаас шүүх дүгнэж байна.
“-Уул ” ХХК-тай хариуцагч С., Д. нар нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ4272011 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг зээлж байсан /2х-50-56х/ бөгөөд 200,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулан барьцааны гэрээгээр барьцаалсан байсан 03-99 УБЛ улсын дугаартай Х-Terra маркийн автомашины гэрчилгээ, түлхүүрийг хүлээ авлаа 2012.08.22 өдөр С. гэсэн гарын үсэг, хорооллын орон сууцны цуцлах бичиг, барьцаалбар, гэрчилгээг хүлээн авлаа 2013.01.09 өдөр С. гэсэн гарын үсэг тус тус зурсан баримт нь Зээл төлөх хуваарийн доод хэсэгт бичигдсэн байна /2х-52х/. Мөн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №БГ4272011 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан ******* дүүргийн 12-р хороо хороолол Их Монгол Улсын гудамж 107-63 тоот /55,84 м.кв/ орон сууцыг хариуцагч С. зээлийн барьцаанаас 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авч бусдад шилжүүлсэн бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар эцсийн өмчлөгчөөр 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Алтаншагай шилжүүлж авсан баримт хэрэгт авагджээ /2х-44, 45х/. Мөн барьцаанд байсан 09-66 УНБ улсын дугаартай одоогийн улсын дугаар нь 48-69 УАР улсын дугаартай Lexus 570 маркийн автомашиныг 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс нэр дээр шилжүүлж, Д.ас 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “-Уул ” ХХК руу шилжүүлж, “-Уул ” ХХК-аас 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.Лхагваням руу шилжүүлсэн баримт /2х-48х/ зэргээс үзэхэд хариуцагч С., Д. нар нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ4272011 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 200,000,000 төгрөгийг төлж дуусгасан дээрх барьцааны үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас гаргасан, хөрөнгийг хүлээж авсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....200,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул барьцааны хөрөнгийг чөлөөлж хариуцагч нарт өгсөн гэсэн тайлбартай нийцэж байна.
Үүнээс үзэхэд “-Уул ” ХХК-тай хариуцагч С., Д. нар нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ4272011 дугаартай Зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж, нэхэмжлэгч Б.*******аас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээг тусдаа байгуулж 185,000,000 төгрөгийг зээлсэн нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******аас 185,000,000 төгрөгийг хариуцагч С., Д. нарт хүлээлгэн өгсөн бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.
Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С., Д. нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлсэн мөнгө болох нь 185,000,000 төгрөгийг зээлийн хүү, алдангийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
5. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С., Д., Д.*******, Г. нартай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулахдаа зээлдэгч нарын гарын үсэг зурсан хэсэгт С., Д., Д.*******, Г. нар болон Д.*******, Г. нарын хүүхдүүд болох , нар гэж гарын үсэг зурсан байна.
Мөн нэхэмжлэгч Б.******* нь С., Д., Д.*******, Г. нартай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалуулагч нарын гарын үсэг зурсан хэсэгт С., Д., Д.*******, Г. нар болон Д.*******, Г. нарын хүүхдүүд болох , нар гэж гарын үсэг зурсан байна.
Тэгвэл хариуцагч Д.*******, Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан нь .... 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ дээр Д.*******, Г. нар нь өөрийн болон хүүхдүүдийнхээ өмнөөс гарын үсэг зураагүй, харин 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барьцааны гэрээ дээр Д.*******, Г. нар нь өөрийн болон хүүхдүүдийнхээ өмнөөс гарын үсэг зурж, Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцыг С., Д. нарын 185,000,000 төгрөг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан... гэж тайлбарладаг.
Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан эсэх асуудалтай холбоотой маргаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өрнөж, энэхүү маргаантай холбоотой асуудлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 удаагийн Шинжээчийн дүгнэлт гарсан байна. Үүнд:
16-ны өдрийн 3624 дугаартай дүгнэлтээр Зээлийн гэрээний гарын үсэг Г.гийн гарын үсэг тохирч байна, Зээлийн гэрээний гарын үсэг Д.*******ийн гарын үсэг тохирохгүй байна гэж нэг шинжээчийн дүгнэлт гарчээ.
29-ний өдрийн 1569 дугаартай дүгнэлтээр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний С. гэсний ард тус тус зурагдсан 3 ширхэг гарын үсэг нь нэг хүн зурсан байна. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний Д.******* гэсний ард зурагдсан 3 ширхэг гарын үсгийг нэг хүн зурсан байна. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний Г. гэсний ард зурагдсан 3 ширхэг гарын үсгийг нэг хүн зурсан байна. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний С. гэсний ард тус тус зурагдсан 3 ширхэг гарын үсэг нь С.гийн гарын үсэгтэй тохирч байна. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний Д.******* гэсний ард зурагдсан 3 ширхэг гарын үсэг нь Д.*******ийн гарын үсэгтэй тохирч байна. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний Г. гэсний ард зурагдсан 3 ширхэг гарын үсэг нь Г.гийн гарын үсэгтэй тохирч байна гэж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарчээ.
05-ны өдрийн 2822 дугаартай дүгнэлтээр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний С. гэсний ард тус тус зурагдсан 3 ширхэг гарын үсэг нь нэг хүн зурсан нь С.гийн гарын үсэгтэй тохирч байна. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний Д.******* гэсний ард зурагдсан 3 ширхэг гарын үсгийг нэг хүн зурсан гэсэн нь Д.*******ийн гарын үсэгтэй тохирохгүй байна. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний Г. гэсний ард зурагдсан 3 ширхэг гарын үсгийг нэг хүн зурсан нь Г.гийн гарын үсэгтэй тохирч байна гэж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарчээ.
Дээрх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 өөр дүгнэлтээс үзэхэд С. Зээл болон Барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь тогтоогдсон. Харин Г. Зээл болон Барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэдэг нь аль аль шинжээчийн дүгнэлтээр тохирч байна гэсэн нь тогтоогдож байна. Харин Д.******* Зээл болон Барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь эсэх нь шинжээчийн 1569 дугаартай дүгнэлтээр тохирч байна, 2822 дугаартай дүгнэлтээр тохирохгүй байна, 3624 дугаартай дүгнэлтээр Зээлийн гэрээнд зурсан гарын үсэгтэй Д.*******ийн гарын үсэг тохирохгүй байна гэсэн байна. Хариуцагч Д.*******, Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан нь Барьцааны гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С., Д., Д.*******, Г. нартай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байгуулсан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээнд тооцно.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч гийн мэдүүлэгт...Зээлийн болон Барьцааны гэрээнд хариуцагч С., Д., Д.*******, Г. нар нь бүгд гарын үсэг зурсан, нотариатын бүртгэлийн дэвтэрт мөн гарын үсгээ зурсан... гэж мэдүүлдэг. Нийслэлийн Архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/1233 дугаартай албан бичгээр ...Нийслэлийн тойргийн 178 тамганы дугаартай нотариатч гийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3607 дугаарт бүртгэгдсэн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг, бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийн хүргүүлэв...гэсэн /2х-203-216х/ албан бичиг, хавсралт баримтаар зээл болон барьцааны гэрээнд хариуцагч Д.*******, Г. нар нь гарын үсэг зурсан нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэг “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* болон С., Д., Д.*******, Г. нарын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь хуульд нийцсэн гэрээ байна.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч нараас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар хариуцагч нар Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Дээрх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3624 дүгнэлтээр Зээлийн гэрээ нь Г.гийн гарын үсэг тохирч байна, Зээлийн гэрээний гарын үсэг Д.*******ийн гарын үсэг тохирохгүй байна гэсэн, шинжээчийн 1569 дугаартай дүгнэлтээр Зээлийн гэрээний гарын үсэг нь Д.*******, Г. нарын гарын үсэгтэй тохирч байна, шинжээчийн 2822 дугаартай дүгнэлтээр Зээлийн гэрээний гарын үсэг нь Д.*******ийн гарын үсэгтэй тохирохгүй, Г.гийн гарын үсэгтэй тохирч байна гэж зөрүүтэй гарсан боловч гэрч гийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/1233 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн баримтаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан Зээлийн гэрээнд хариуцагч С., Д., Д.*******, Г. нар нь гарын үсэг зурсан байна гэж шүүхээс дүгнэв.
Харин хариуцагч Д.*******, Г. нар нь өөрсдийн гэр бүлийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцыг С., Д. нарын 185,000,000 төгрөг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд өмнө нь Г. нь С.тай төрөл садангийн холбоотойн улмаас С., Д. нарын гуйлтаар “-Уул ” ХХК-тай хариуцагч С., Д. нарын хооронд байгуулж байсан 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ4272011 дугаартай Зээлийн гэрээний 200,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №БГ4272011 дугаартай барьцааны гэрээнд Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалуулж байсан бөгөөд барьцааны гэрээнд Д.*******, Г. нар нь гарын үсэг зурж, 2 хүүхдийнхээ өмнөөс мөн гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Хариуцагч Д.*******, Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан ... хариуцагч Д.*******, Г. нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, харин барьцааны гэрээнд гарын үсэг зурсан... гэх тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч Д.*******, Г. нар нь ноцтой төөрөгдлийн улмаас гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг нэхэмжлэгч Б.*******тай байгуулахдаа 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч С., Д. нарын 185,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******аас зээлсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурч хэлцлийг эндүүрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь хэсэг “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж заасантай хариуцагч Д.*******, Г. нарын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэгч Б.******* хариуцагч С., Д. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд андуурч гарын үсэг зурсан нь нийцэж байх ба энэ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох юм.
7. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч С., Д. нар нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 185,000,000 төгрөгийг зээлсэн нэхэмжлэгчээс хариуцагч С., Д. нарт шилжүүлсэн. Зээлийн гэрээний 1-т зээлийн гэрээгээр талууд 185,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 06 сарын хугацаагаар байгуулсан, зээлийн хүүг сар бүрийн 3,5 хувийн хүүтэй байхаар тогтоосон бөгөөд гэрээний хугацаанд зээлсэн мөнгийг эргүүлэн төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдэгчид алданги төлөхөөр гэрээнд заасан.
Гэрээний үндсэн төлөгдөөгүй төлбөр 185,000,000 төгрөг, 6 сарын хүү 185,000,000 төгрөгийн 3,5 хувиар тооцоход 38,850,000 төгрөг болно.
Алданги: 185,000,000 төгрөгийн 0,5 хувь нь 925,000 төгрөг бөгөөд гэрээний хугацаа дууссан огноо нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байна. Гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 107 хоногоор тооцоход алдангийн төлбөрт 98,975,000 төгрөг оногдохоор байна.
Хариуцагч С., Д. нар нь гэр бүлийн хамтын амьдралаар олон жил хамт амьдарч байсан талаар хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар болон шүүгчийн асуултад дурьддаг. Харин хариуцагч Д. нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна /1х-159х, 2х-111х/.
Мөн шүүх хуралдаанд хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ....хариуцагч С. нь бөөрний хавдартай биеийн эрүүл мэндийн байдлын улмаас хуралд оролцож чадаагүй... талаар дурьддаг.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэг “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу хариуцагч Д. нас барснаас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул түүний гэр бүлийн хамтран амьдрагч, эхнэр С. нь дангаараа гэрээний үүргийн зөрчлөөс үүсэх анзын гэрээнд заасан хариуцлагыг хүлээхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж шүүхээс дүгнэж, гэрээний алдангийг 98,975,000 төгрөгөөс 46,250,000 төгрөг хүртэл бууруулж тогтоох нь зүйтэй байна.
Ийнхүү хариуцагч С., Д. нарын гэрээний үндсэн төлбөрт 185,000,000 төгрөг, зээлийн хүүд 38,850,000 төгрөг, алдангид 46,250,000 төгрөг нийт 270,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлөх нь зүйтэй юм. Хариуцагч Д. нас барсан тул Зээлийн гэрээний төлбөрт 270,100,000 төгрөгийг хариуцагч С.гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.гаас 270,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 90,471,828 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Хариуцагч С., Д. нарын нар зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул шүүхээс нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 270,100,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээнд өмчлөлийн Орхон аймаг сумын Оюут баг, 2-р хороолол 26-р байрны 57 тоотод байршилтай 27,45 м.кв 2 өрөө орон сууц, Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус зөвшөөрөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.ын хүсэлтийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18897 дугаартай шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяраас....Шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13275 дугаартай захирамжийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, Г. нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авсны улмаас ******* дүүрэг, 13-р хороолол, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 33/2-р байрны 704 тоот, 71,77 м.кв 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Уг орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.ын өмчлөлд өмнө нь байсан бөгөөд хариуцагч Д.*******, Г. нар Д.аас худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа 34,500,000 төгрөгийг Д.т өгсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул Д.аас ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.*******, Г. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 500 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Д.аас урьдчилгаа төлбөрт төлсөн 34,500,000 төгрөгийг Д.*******, Г. нарт бэлнээр өгч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаарх 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээг Д. болон Д.*******, Г. нар байгуулсан. Хариуцагч Д.*******, Г. нар урьдчилгаа төлбөрт өгсөн 34,500,000 төгрөгийг авсан тул ******* дүүрэг, 13-р хороолол, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 33/2-р байрны 704 тоот, 71,77 м.кв 3 өрөө орон сууцыг буцааж Д. нэр дээр шилжүүлэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13275 дугаартай захирамжаар орон сууцыг битүүмжилсэн тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.ын өмчлөх эрхийг зөрчиж саад болж байгаа тул шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13275 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай... хүсэлтийг гаргасан.
Шүүхээс хариуцагч Д.*******, Г. нарыг нэхэмжлэгч Б.*******тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэх 185,000,000 төгрөгийн зээлийн гэрээний зээлдэгч тал биш гэж үзэж, энэхүү зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь хэсэг зааснаар хүчин төгөлдөр хэлцэлд тооцсон. Харин хариуцагч Д.*******, Г. нарын барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс шийдвэрлэсэн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.ын өмчлөх эрхийг хөндөхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13275 дугаартай захирамжаар хариуцагч Д.*******, Г. нарын эд хөрөнгийг битүүмжилсэн шүүгчийн захирамж нь энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар хэвээр үргэлжлэх тул энэхүү шүүхийн шийдвэрээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С., Д., Д.*******, Г. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 360,571,828 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээгээр өмчлөлийн Орхон аймаг сумын Оюут баг, 2-р хороолол 26-р байрны 57 тоотод байршилтай 27,45 м.кв 2 өрөө орон сууц, Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасны дараа 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******ын хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч С.гаас тодорхой мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжилж хураан авсан талаар хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дурьдсан, мөн хариуцагч Д.*******, Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцангаас... Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцыг албадан хурааж дуудлага худалдаанд оруулан бусдад худалдсан... талаар тайлбар гаргасан болон шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаж, хариуцагч нарын эд хөрөнгийг хурааж албадан дуудлага худалдаа явагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШТ2022/00351 дугаартай Шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШТ2022/00351 дугаартай Шүүхийн тогтоолоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар өмнө биелэгдсэн шүүхийн шийдвэрийг цуцлуулах асуудлыг шийдвэрлүүлэхгүй өдийг хүрсэн бөгөөд шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар уг хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон даруй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч С. болон хариуцагч Д.*******, Г. нарын эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн, албадан дуудлага худалдаа явулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан өмнөх ажиллагааг энэхүү шийдвэрийн дагуу явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тооцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,960,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 1,508,450 төгрөгийг, хариуцагч Д.*******, Г. нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.гаас 270,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 90,471,828 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С. нь энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.*******т төлөх 270,100,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээнд заасны дагуу өмчлөлийн Орхон аймаг сумын Оюут баг, 2-р хороолол 26-р байрны 57 тоотод байршилтай 27,45 м.кв 2 өрөө орон сууцыг, Д.*******, Г., , нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө 64-р байрны 03 тоот байршилтай 31,7 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус зөвшөөрсүгэй.
3. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д.*******, Г., , нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас эндүүрсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргээс хариуцагч Д.*******, Г. нарыг чөлөөлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэр нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон даруй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч С. болон хариуцагч Д.*******, Г. нарын эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн, албадан дуудлага худалдаа явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх өмнөх ажиллагааг энэхүү шийдвэрийн дагуу явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тооцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,960,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 1,508,450 төгрөгийг, хариуцагч Д.*******, Г. нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД