2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/шш2025/00744

 

 

 

 

 

 

225 1 28 192/ШШ225/744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох

96 761 636 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Номинзаяа,

хариуцагчийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг  224 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хариуцагч -д холбогдуулан 96 761 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

а. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Нэхэмжлэгч байгууллага хариуцагч талтай 22 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2/14 тоот захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэг литр нь 184 төгрөг байхаар үнэлж, нийт 91 төгрөгийн үнэлгээ бүхий түлшийг нийлүүлэхээр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч тал үүнийхээ төлбөрт 219 үйлдвэрлэгдэж, 22 онд орж ирсэн 91 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийн дагуу хариуцагч талд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн. Хариуцагч тал 3 52 төгрөгийн түлшийг нийлүүлж үлдэгдэл 6 476 төгрөгийн үнэ бүхий түлшийг огт нийлүүлээгүй. Гэрээний 7.1-т төлөгдөөгүй үнийн дүнгийн нэг хоногийн алдангийг тооцоход 38 төгрөг болсон. Төлбөл зохих хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тооцоход уг үнийн дүн нь нийт үнийн дүнгээс хэтэрч байсан учраас бид 5 хувиар тооцож, үндсэн төлбөрт 6 476 төгрөг, алдангид 3 238 төгрөг, нийт 9 71 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа. Мөн 219 оны гэрээ, 22 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн гэрээний дагуу төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг 6 47 636 төгрөг, нийт 96 761 63 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүний улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээнээс хойш гэрээний нөхцөлийн дагуу тухайн бартерт авч байгаа байгууллага нэг дор бөөнөөрөө 91 төгрөгөд дүйцэх шатхууныг бөөн авдаггүй. Тухайн графикын дагуу өөрийн тохирсон хэмжээгээр авдаг. Энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Энэ үед манайх гэрээний дагуу шатхууныг цаг хугацаанд нь нийлүүлж байсан. Гэтэл цар тахал гарч хөл хорио тогтоож, цаашдын үйл ажиллагаа зогссон. Үүний хүрээнд олон байсан харилцагч байгууллагаа алдсан. Шатхуунаа нийлүүлж чадахгүй асуудал бас гарсан. Энэ нь цар тахалтай холбоотой байсан учраас үүнийг харгалзан үзэж алдангийг хасаж өгөөч гэж хүсэж байна. Үндсэн төлбөрийг манай байгууллага төлнө. Энэ нь яах аргагүй гэрээний дагуу хийсэн зүйл байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлыг тухайн үеийн шатхууны нийт нийлүүлж дууссанаар нийт 91 төгрөгийн шатахууны төлбөрийг санхүү шивдэг. Тухайн авч байгаа хэмжээгээр талалж явдаггүй. Эцсийн бүтээгдэхүүнээ авч дуусаж, гэрээний дүгнэлтээ хийж, хоёр тал гэрээгээ хааж, нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтүүдээ хийдэг байсан. Нэмэгдсэн өртгийн албан атвартай холбоотой зардлыг манай талаас төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 22.4.2-ны өдрийн Г-2/14 дугаар захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, шатахуун нийлүүлэх график, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 221.3.12-ны өдрийн 11/ШШ221/791 дүгээр шийдвэр, ******* дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 221.5.12-ны өдрийн 1638 дугаар албан бичиг, зэргийг ирүүлсэн./хх-ийн 3-17/

6. Хариуцагчаас хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, мөнгөн шилжүүлэгийн баримт зэргийг ирүүлсэн./хх-ийн 44-57 /

7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 224.9.24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 7-79/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч байгууллага хариуцагч талтай 22 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2/14 тоот захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэг литр нь 184 төгрөг байхаар үнэлж, нийт 91 төгрөгийн үнэлгээ бүхий түлшийг нийлүүлэхээр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч тал үүнийхээ төлбөрт 219 үйлдвэрлэгдэж, 22 онд орж ирсэн 91 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийн дагуу хариуцагч талд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн. Хариуцагч тал 3 52 төгрөгийн түлшийг нийлүүлж үлдэгдэл 6 476 төгрөгийн үнэ бүхий түлшийг огт нийлүүлээгүй. Иймд 96 761 63 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Энэ гэрээнээс хойш гэрээний нөхцөлийн дагуу тухайн бартерт авч байгаа байгууллага нэг дор бөөнөөрөө 91 төгрөгөд дүйцэх шатахууныг бөөн авдаггүй. Тухайн графикын дагуу өөрийн тохирсон хэмжээгээр авдаг. Энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Энэ үед манайх гэрээний дагуу шатхууныг цаг хугацаанд нь нийлүүлж байсан. Гэтэл цар тахал гарч хөл хорио тогтоож, цаашдын үйл ажиллагаа зогссон. Энэ нь цар тахалтай холбоотой байсан учраас үүнийг харгалзан үзэж алдангийг хасаж өгөөч гэж хүсэж байна. Үндсэн төлбөрийг манай байгууллага төлнө... гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Талуудын хооронд 22 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Г-2/14 дугаар захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Шунхлай агуулахаас 49 19 тн өвлийн дизель түлшийг 1 литр нь 1 84 төгрөг, нийт 91 төгрөг, гэрээ байгуулагдаж гарын үсэг зурснаас эхлэн 7 хоногт 1 тн бүтээгдэхүүнийг 22 оны 4 дүгээр сарын 2-оос 22 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хооронд захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

5.1 Дээрх гэрээнд төлбөрийг 1 хувь бартерийн нөхцөлөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 219 онд үйлдвэрлэгдсэн, 22 онд Монголд орж ирсэн гаалийн бичигтэй бор өнгийн Nissan Qashqai маркийн автомашийг 91 төгрөгөөр тооцон нийлүүлэгч талд шилжүүлэхээр болжээ. /хх-ийн 7-9/

5.2 Мөн талуудын хооронд байгуулагдсан 219 оны Б2-6 дугаар гэрээний дагуу хариуцагч -иас нэхэмжлэгч -д 18 тонн, 181 литр шатахууныг 219 оны 9 дүгээр сарын 23-нд 6 литр шатахууныг, 219 оны 9 дүгээр сарын 27-нд 6 тн шатахуун, 219 оны 1 дугаар сарын 2-нд 6 181 тн шатахуун, нийт 18 181 тн шатахууныг 36 төгрөгний шатахууныг нийлүүлэхээр харилцан тохиролцож, график байгуулсан байна. /хх-ийн 11/

5.3 Дээрх 22 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Г-2/14 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч -ийн өмчлөлд 22 онд Монголд орж ирсэн гаалийн бичигтэй бор өнгийн Nissan Qashqai маркийн автомашийг шилжүүлж өгсөн болон хариуцагч нь 3 524 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нэхэмжлэгч -д нийлүүлсэн асуудлаар талууд маргаагүй.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

6.1 Хариуцагч нь төлбөр төлөх боломжгүй болсон шалтгаанаа 221 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тайлбарласныг нэхэмжлэгч маргаагүй хэдий ч цар дуусаад 3 жилийн хугацаа өнгөрсөн боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй байна.

6.2 Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудлаар талууд маргаагүй, хариуцагч нь гэрээний дагуу үлдэх 6 476 төрөгт тооцогдох шатахууныг нийлүүлээгүйгээс маргаан үүссэн байх ба хариуцагч -ийн төлөөлөгч гэрээний үлдэх төлбөр 6 476 төгрөгийг болон нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.

7. Талуудын байгуулсан гэрээний 7.1-т Нийлүүлэгч нь гэрээний нөхцөлийг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй, гэрээ болон захиалагчаас тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд .5 хувийн алдангийг захиалагчид төлнө. гэж тохирсон байна.

7.1 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувиас хэтэрч болохгүй, 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар хариуцагч -аас нэхэмжилсэн алдангийг гүйцэтгээгүй үүргээс 25 хувиар тооцож, 15 119 төгрөгийг хангав.

8. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд -1 хувиар ногдуулна. гэж зааснаар хариуцагч -иас худалдсан түлшний үнийн нэмэгдсэн өртөгийн албан татварт 3 52 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

9. Дээрхийг нэгтгээд хариуцагч -иас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 6 476 төгрөг, алданги 15 119 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 3 52 төгрөг, нийт 78 647 төгрөгийг хангаж, үлдэх 18 114 636 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Түүнчлэн нэхэмжлэгч нь анх хариуцагч -д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 22 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2/14 дугаар гэрээний үлдэх төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх боловч тус шүүхийн 22 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 11/ШЗ22/2659 дүгээр захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг баримтлан хариуцагч -иас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 6 476 төгрөг, алданги 15 119 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 3 52 төгрөг, нийт 78 647 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч -д олгож, үлдэх 18 114 636 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6 дугаар зүйлийн 6.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611 52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 551 185 төгрөгийг гаргуулж, хариуцагч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ