2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/шш2025/00643

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 192/ШШ2025/00643

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагчаар оролцуулвал зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь Хаан банкны БЗ Налайх тооцооны төвтэй 2018-12-28-ны өдөр Б/2018/12/18-3 тоот зээлийн гэрээ болон Б2018/12/18- 3 тоот зээлийн гэрээ болон Б2018/12/18-3 тоот барьцааны гэрээ байгуулан, 1,989,800 төгрөгийн Лизингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу ,, хаягаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны 104/Ш32024/03213 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд тэдгээрийн оршин суугаа болон байгаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн баримт, мөнгөн шилжүүлэгийн баримт, зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.27-ны өдрийн 104/ШЗ2024/03213 дугаар захирамж зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 104/ШЗ2024/03213 дугаар захирамжаар Н.Солонгын хаяг тодорхойгүй болох нь тогтоогддог. гэжээ.

 

Нэхэмжлэгч *******-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 104/ШЗ2024/03213 дугаар захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ...хариуцагч ******* шүүхэд ирүүлэхээр нэхэмжлэлд дурдсан 86884556 дугаарын утас руу удаа дараа залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн тул ,, хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч ******* нь уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-нй өдрийн тодорхойлолт, шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна... гэх тул эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Н.Солонгын хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь тогтоогдож байна.

 

******* нь ,, хаягт байдаггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

  4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Нарангэрэлийн Солонго /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ