| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 102/2024/07285/И |
| Дугаар | 192/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00438
| 2025 01 20 | 192/ШШ2025/00438 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* Улс, Сидней хот, 542/351 ******* ******* ******* NSW 2017 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, K104 дүгээр байр, 12 тоот хаягт оршин суух, Чорос овогт /РД: /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын иргэн Н.******* нь 2007 онд нөхөр М.той танилцаж, үерхэж нөхөрлөж байгаад 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Тэдний дундаас 2011 оны 04 сарын 01-ний өдөр охин одоо 13 настай, эцэг М.ын асрамжид, 2014 оны 01 сарын 23-ны өдөр хүү одоо 10 настай эх Н.*******ийн асрамжид эрүүл саруул, өсөн бойжиж, сурч хүмүүжиж байна. Гэрлэгчид хамтран амьдарч байх хугацаандаа аз жаргалтай баяр баясгалантай амьдарч байсан үе байсан хэдий ч хоорондын зан байдлын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 07 сараас тус тусдаа буюу М. нь охины хамт эх орондоо, Н.******* нь хүүгийн хамт ******* улсад ажиллаж амьдарч байна. Гэрлэгчид цаашид эвлэрэн амьдрах ямар ч боломжгүй бөгөөд гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамжийг тогтоолгох зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд Н.*******, М. нарын гэрлэлтийг цуцалж, охин ыг эцэг М.ын асрамжид, хүү ийг эх Н.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
2. Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М. миний бие Н.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид анх 2007 онд танилцаж, 2008 онд гэрлэлт батлуулж байсан. Бидний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин , 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүү нар мэндэлсэн. Бидний хувьд зан байдлын улмаас таарамжгүй байх болсон Гэр бүлээрээ 2018 онд ******* улсад амьдрахаар явсан. Тэнд очоод ч бидний харилцаа сайжраагүй. Эхнэр Н.******* нь надтай болон охин бид хоёртой маш муухай харьцдаг. Тиймээс ч би охиноо аваад 2024 оны 7 дугаар сард Монголдоо амьдрахаар ирсэн. Охин одоо миний асрамжид эрүүл саруул өсөж торниж байгаа. Хүү нь ээжийнхээ асрамжид өсөж хүмүүжиж байгаа. Бид хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч, цаашид хамт амьдрах боломжгүй тул Н.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд Н.*******, Н. бидний гэрлэлтийг цуцалж, охин ыг Н. миний асрамжид, хүү ийг ээж Н.*******ийн асрамжийн тус тус үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3778 дугаартай итгэмжлэл, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, , нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Н.*******ийн гадаад паспортын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 00363 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл.
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.
3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь нөхөр М.од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэлийн 3461 дугаар бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байна.
3. Гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд тэдний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин , 2014 оны 01 дүгээ сарын 23-ны өдөр хүү нар төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж заасан.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 00363 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрэн хамт амьдрах боломжгүй. Тус тусдаа амьдарч байгаа гэх нэхэмжлэгчийн мэдүүлэг, хариуцагчаас гэрлэлтийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд дээрх нөхцөл байдал нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
5. Охин нь эцэг М.ын асрамжид, хүү нь эх Н.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хүүхдийн асрамжийн хувьд охин ыг эцэг М., хүү ийг эх Н.*******ийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин ыг эцэг М.ын, хүү ийг эх Н.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамж дээр маргахгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн санал авах шаардлагагүй гэж үзсэн болно.
6. Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцийн 5 дугаар зүйлд “... эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ”, 6 дугаар зүйлийн 2-т “...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”, 9 дүгээр зүйлийн 1-т “... хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг, эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гарган”, 3-т “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”, 6.2-т “Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ”, 7.1-т “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй”, 7.3-т “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй” гэж заасныг тус тус хүүхдийн эрхийг хангаж, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг М., эх Н.******* нарт хүлээлгэж, охин ыг эцэг М.ын, хүү ийг эх Н.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “....Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг М., эх Н.******* нар нь охин ыг эцэг М.ын, хүү ийг эх Н.*******ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална: Үүнд: Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх”, 10 дугаар зүйлд зааснаар “эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан зэрэг үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч нэхэмжлэгч Н.*******, хариуцагч М.ын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчид хэн аль нь саад болохгүй байхыг дурдах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Чорос овогт /РД: /, ******* ******* овогт ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Чорос овогт ын /РД: /-ыг эцэг М.ын асрамжид, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Чорос овогт ын эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргаагүй, зохигчид гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Н.*******, хариуцагч М. нарт эцэг, эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг тайлбарласугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Дагдансүрэн даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД