2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/шш2025/00642

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 192/ШШ2025/00642

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагчаар оролцуулвал зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь иргэн 2022 он 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ22/1597 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2 780 133 төгрөг гаргуулах туахй нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатн шүүхэд гаргасан боловч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/19971 дугаар баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч иргэн Э.Эрдэнэнаран оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн баримт, мөнгөн шилжүүлэгийн баримт, зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.21-ний өдрийн 182/ШЗ2024/19971 дүгээр захирамж зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Эрдэнэнаранд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/19971 дүгээр захирамжаар *******ийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогддог. гэжээ.

 

Нэхэмжлэгч *******-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/19971 дүгээр захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ...хариуцагч Э.Эрдэнэнаран нь ,,, хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн 40 дүгээр салбарын шууданчийн хаягаар очиход ойрын 20 жилд тийм байхгүй гэв гэсэн магадлагаагаар тус тус тогтоогдож байна... гэх тул эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих *******ийн хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь тогтоогдож байна.

 

Э.Эрдэнэнаран нь ,,, хаягт байдаггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

  4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд -г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ