| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/00495/И |
| Дугаар | 192/ШШ2025/01404 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01404
| *******0*******5 0******* 18 | 19*******/ШШ*******0*******5/01404 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, баруун түрүү ******* гудамж, *******5 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1986-1987 он хүртэл Геологийн барилга конторт үйлчлэгч, цэвэрлэгчээр 1987-199******* он хүртэл барилгын бригадад туслах ажилчин, засал чимэглэлчээр ажиллаж байв. Тус контор 199******* онд өмч хувьчлалын 9******* тоот тогтоолоор хувьчлагдаж Бар ач ББХК болон байгуулагдаж ажиллахад тус байгууллагадаа 199*******-1996 он хүртэл барилгын засал чимэглэлчээр ажиллаж байгаад тус контор нь 1996 онд татан буугдаж ажлаас гарсан. Одоо миний бие 55 нас хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байсан тушаалын хуулбарууд баримтаа өгөх хэрэгтэй болсон. Би архивын газраас 1986-1996 он хүртэл Геологийн барилга конторт үйлчлэгч, цэвэрлэгч, барилгын засал чимэглэлчээр ажиллаж байх үеийн тушаалын хуулбарыг авах гэтэл миний ажилд орсон, ажлаас гарсан тушаал гарч ирээгүй. Нийгмийн даатгалын байцаагч намайг шүүхээр явж ажилласан жилээ тогтоолго гэж хэлсэн. Иймд миний 1986 оны 01 сарын *******4-нөөс 199******* оны 01 сарын 01-нийг хүртэл Геологийн барилга конторт үйлчлэгч, цэвэрлэгчээр, 199******* оны 01 сарын 0*******-ноос 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл Бар ач ББХК-д засал чимэглэгчээр ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.
*******.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын *******0*******5 оны 01 сарын 17-ны өдрийн 68 дугаар тодорхойлолт, гэрч , нарын тодорхойлолт болон иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Бар-Ач ХХК-ийн *******003 оны 08 сарын *******5-ны өдрийн 36 дугаар тодорхойлолт, Ажилчин Д.*******гийн ГУУҮЯ-ны харьяа геологийн барилга контор болон Бар-ач ХХК-д ажилласан жилийн цалингийн тодорхойлолт, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн *******0*******0 оны 06 сарын 1*******-ны өдрийн 4850 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын *******0*******5 оны 01 сарын 31-ний өдрийн 165 дугаар албан бичиг,
Шүүхийн журмаар: *******0*******5 оны 01 сарын 30-ны өдрийн , нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******5 оны 0******* сарын 1*******-ны өдрийн 9/*******337 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан баримт зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.*******-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд Д.******* нь 1986-199******* он хүртэл Геологийн барилга конторт үйлчлэгч, цэвэрлэгчээр, 199*******-1995 он хүртэл Бар ач ББХК-д барилгын засал чимэглэлчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
4.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
6.Д.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, Д.*******гийн ГУУҮЯ-ны харьяа Геологийн барилга контор болон Бар-ач ХХК-д ажилласан жилийн цалингийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн *******0*******0 оны 06 сарын 1*******-ны өдрийн 4850 дугаар тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******5 оны 0******* сарын 1*******-ны өдрийн 9/*******337 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн 1988 оны 04 сарын *******3-ны өдрийн ХААТР-1 (А) маягт, 1994 оны 04 сарын 31-ний өдрийн ХААТР-11 (А) маягт, гэрч , нарын тодорхойлолт болон мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба С.Лхамсүрэнгийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Д.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /рд:УС70033101/ нь 1986.01.*******4-199*******.01.01-нийг хүртэл хугацаанд Геологийн барилга конторт үйлчлэгч, цэвэрлэгчээр, 199*******.01.0*******-1995.01.01-нийг хүртэл хугацаанд Бар ач ББХК-д засал чимэглэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ