Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч Г.Б/өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Буянхишигт холбогдох эрүүгийн 1711010990256 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Боржигон овогт Г.Б/РД:ЗП94090134/, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийн 4 дүгээр курсын оюутан, гэр бүлийн байдал 3, ээж дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 95-35 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Сэржмядагийг зодож эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйгүй гэв.

Шүүгдэгч Г.Бмөрдөн байцаалтанд өгсөн: ....Тэгээд дараа нь найзтайгаа надтай хамт явахгүй ганцаараа Солонгос улс руу явна гэж яриад байхаар нь би босч ирээд чи яагаад явах гээд байгаа юм гэж асуухад юу дуугарахгүй байхаар нь би хэлээч гээд чанга дуугарсан юм. Тэгтэл Сэржмядаг намайг чи согтуу байна би чамтай юм ярихгүй гэсэн. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхээд газар унагаасан. Тэгээд уурлаад явахгүй юу гэсэн чинь би явлаа гээд дүү рүүгээ утсаар яриад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд би куртикээ авах замдаа алгадсан. Тэгээд гадна гэрж ТҮЦ-нээс тамхи авчихаад буцаад ортол дүү нь ирээд хувцас хунарыг нь бэлдэж байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Хохирогч Б.Сэржмядагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад гадуур ажилтай явж байгаад 20 цагийн орчим амьдардаг гэртээ очсон. Энэ жилийн зун Буянхишиг урагшаа ажил хийхээр явахад гэрийнхэн нь мөнгө өгч чадахгүй байсан учир би өөрийн нөүтбүүкээ ломбарданд тавиад мөнгө авч өгөөд явуулсан. Тэгээд энэ өдөр хугацаа нь дуусч байсан учир Буянхишигт өдөр нь миний нөүтбүүкийг аваад өг гэж мессэж бичихэд найзтайгаа уулзаж байна гэж хэлсэн. Би гэртээ ороход нөүтбүүк авсан зүйлгүй унтаж байхаар нь уур хүрсэн дээрээс нь угаасаа Солонгос явна гэж байсан учир аавруугаа залгаад та миний юмнуудыг хүрч ирээд аваарай би эд зүйлүүдээ цэгцэлж байя гэж хэлсэн. Буянхишиг буйдан дээр унтаж байхаар нь доор ор засаад хэвтсэн чинь Буянхишиг буйдан дээрээс босож ирээд гэрэл асаагаад чи явах гэж байгаа юм уу гээд уурдлаад шууд л аргадаж эхэлсэн. Би алагдсаны дараа нь хувцсаа өмсөөд явлаа гэж хэлэхэд хаалган дээр зогсчихоод ахиж алгадаад гаргахгүй байсан. Тэр үед би гар утсаа авах гэсэн чинь миний гар утсыг авчихсан байсан ингээд байж байхад удалгүй ээж нь болох Дэлгэрмаа орж ирээд юу болж байгаан гэхэд Буянхишиг ээжийнхээ хажууд бас нэг удаа алгадсан … гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч С.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Тэгэхээр нь би арагшаа болоод байж байхад ахиад Сэржмядаг муухай орилхоор нь хаалгыг нь түлхээд шууд ороход Сэржмядаг надад хэлэхдээ ингээд намайг зодчихлоо гээд газар сууж байсан. Тэр үед өрөөнд нь ороод харахад хананд байсан зэрэг эд зүйлүүдээ эвдчихсэн байсан. Сэржмядаг хэлэхдээ миний нүүр рүү цохисон гэж хэлж байсан. Тэр үед Сэржмядаг босоод эд зүйлүүдээ цэгцэлж байсан чинь Буянхишиг хүрч ирээд нэг удаа шууд алгадчихсан. Тэгэхээр нь чи яаж байгаан бэ хүний хүүхдийг гэж хэлээд Сэржмядагийг аваад өрөөндөө оруулсан… гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13287 дугаартай дүгнэлтэнд:             Б.Сэржмядагийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

            Ял шийтгэлийн талаар: Г.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар ял шийтгэлийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 31 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Сэржмядагийг зодож эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сэржмядагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч С.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Бнь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Сэржмядагийг зодож тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт бүхий эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

          Хохирогч Б.Сэржмядаг нь Г.Б гомдол санал байхүй, нэхэмжлэх зүйлгүй гэх /хх-ийн 41 дүгээр хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.  

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Бэрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА