| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/00352/И |
| Дугаар | 192/ШШ2025/01405 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01405
| 2025 02 18 | 192/ШШ2025/01*******05 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие 1990 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн угаалга цэвэрлэгээний Мөнгөн дусал хоршоонд даргаар ажиллаж байсан. Мөн хоршооноос 1991 оны 03 сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн билээ. Гэвч энэ хугацаанд ажиллаж байсан байгууллагын даргын тушаал ,баримт шүүлгэж үзэхэд аль ч архиваас гарч ирэхгүй байна. Мөн тэр үед ажиллаж байсан хүмүүс ахмад настай байсан учраас олдохгүй байгаа. Одоогоор өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Мөнгөн дусал хоршоонд ажилласан зургаан cap тав хоногийн ажилласан хугацааг тооцуулаагүй тохиолдолд ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1990 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд угаалга цэвэрлэгээний Мөнгөн дусал хоршоонд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 2025 оны 01 сарын 1*******-ний өдрийн 05 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 87 дугаар тодорхойлолт, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Архивын газрын 2025 оны 01 сарын 1*******-ний өдрийн 25 дугаар тодорхойлолт, Улаанбаатар хотын Э Х газрын харьяа 3 дугаар амаржих газрын даргын 1990 оны 08 сарын 25-ны өдрийн 76 дугаар тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд О.******* нь 1990 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Мөнгөн дусал хоршоололд даргаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
*******.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
6.О.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, 063998 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харьяа 3 дугаар амаржих газрын даргын 1990 оны 08 сарын 25-ны өдрийн 76 дугаар тушаалын хуулбар зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Иймд О.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /рд:ЧЙ65010273/ нь 1990 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд угаалга цэвэрлэгээний Мөнгөн дусал хоршоололд даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ