| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/01018/И |
| Дугаар | 192/ШШ2025/01519 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01519
| 2025 02 20 | 192/ШШ2025/0*******19 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, ******* ******* Хаан банк цамхаг хаягт байрлах ******* банк ХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, их наран ******* гудамж, 3******* тоот хаягт оршин суух, ******* овогт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт *******,57*******,039.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь ******* Банк ХК-ийн Драгон тооцооны төвтэй 2017 оны 10 сарын 02-ны өдөр 3F/2017*******3230**************2 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 22,******* хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 201******* оны 02 сарын 21-ний өдөр ЗГ/201**************3*******2*******5*******2 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл *******,*******29,03*******.5******* төгрөг дээр 3,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 7,*******29,03*******.5******* төгрөгийг жилийн 20,******* хувийн хүүтэй, ************** сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 201******* оны 02 сарын 21-ний өдөр ЗГ/201**************3*******2*******5*******2 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 201******* оны 02 сарын 21-ний өдөр БГХ/201**************3*******2*******5*******2 тоох хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2025 оны 01 сарын *******-ны өдрийн байдлаар 201******* оны 02 сарын 21-ний өдөр ЗГ/201**************3*******2*******5*******2 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,605,*******67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,302,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,520.9 төгрөг нийт 2,909,200 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.*******.*******, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн *******51 дүгээр *******51.1, *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.т холбогдуулан 2025 оны 01 сарын *******-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 201******* оны 02 сарын 21-ний өдөр ЗГ/201**************3*******2*******5*******2 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,39*******,533.******* төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт *******,2*******6,770.******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт *******76,735.5 төгрөг, нотариатын зардал 56,000 төгрөг, нийт *******,57*******,039.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,57*******,039.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох *******,57*******,039.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг,
1.2025 оны 03 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
2.2025 оны 0******* сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
3.2025 оны 05 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
*******.2025 оны 06 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
5.2025 оны 07 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
6.2025 оны 0******* сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
7.2025 оны 09 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
*******.2025 оны 10 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
9.2025 оны 11 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
10.2025 оны 12 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
11.2026 оны 01 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөг,
12.2026 оны 02 сарын 25-ны өдөр 11,17*******,039.67 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,57*******,039.67 төгрөг гаргуулах тухай ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр *******00,000 төгрөг буюу *******,*******00,000 төгрөг, үлдэх 11,17*******,039.67 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,*******30 төгрөгөөс 117,9******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 117,9******* төгрөг, хариуцагч Б.аас 117,9******* төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ