2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00740

 

 

 

 

 

 

 

 

      

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Г.К-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У.Т-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 128,340,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.К-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй утсаар холбогдоход У.Т”-ийн 2022-2023 оны үлдэгдэл 137,000,000 төгрөг байсан. 2023 оны 12 дугаар сард гэрээ байгуулахад аргагүйн эрхэнд У.Т” 137,000,000 төгрөгийг төлсөн. 137,000,000 төгрөгийн алданги нь 50,000,000 орчим төгрөг байсан. Тухайн үед манай компани 50,000,000 төгрөгийг алдангиас татгалзаж байсан. Энэ удаа дахин асуудал давтагдсан. Шүүхэд олон дахин явж зардал их гарсан, алдангийг бүтэн биш, тодорхой хувиар буулгаж эвлэрэх саналтай байна. Алданги болох 12,420,960 төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгт эвлэрэх саналтай байна гэв.

 

Хариуцагч У.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх саналыг хүлээн авч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.К нь хариуцагч У.Т холбогдуулан гэрээний үүрэгт 128,340,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.К-ийн нэхэмжилсэн 128,340,960 төгрөгөөс, хариуцагч У.Т нь 95,920,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,420,960 төгрөгөөс 12,420,960 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх  20,000,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.К-ийн нэхэмжлэлийн шаардлага 128,340,960 төгрөгөөс, хариуцагч У.Т нь 95,920,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,420,960 төгрөгөөс 12,420,960 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, үлдэх  20,000,000 төгрөгийг хариуцагч У.Т нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн  урьдчилан төлсөн 799,655 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 514,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.К-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОЮУНБИЛЭГ