2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/01597

 
 

2025 02 24

*******92/ШШ2025/0*******597

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд:УП9*******03*******847/-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иргэн Д.Алтангэрэл /рд:МЮ920**************3/-ээс хүүхдийн тэтгэлгийг гаргуулж авахаар 2024 оны ******* сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч оршин суугаа газар хаяг тодорхойгүй үндэслэлээр миний өгсөн нэхэмжлэлийг буцаасан билээ. Одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2024 оны ******* сарын 03-ны өдрийн 2284 дугаар итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 0******* сарын 08-ны өдрийн *******92/ШЗ2025/02507 дугаар захирамжийн хуулбар, А.Цэлмэгийн төрсний гэрчилгээний хуулбар,

 

Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 02 сарын *******-ны өдрийн 262 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Б.******* нь ...хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

Шүүх Д.Алтангэрэлийн оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, толгойт 95 гудамж, 7Б тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.

 

Д.Алтангэрэл нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдов.

 

Иймд Д.Алтангэрэлийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул Б.*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.*******-д заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогтох нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-т заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Адууч овогт Дэлгэрсайханы Алтангэрэл /рд:МЮ920**************3/-ийг эрэн сурвалжилсугай.

2.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч Б.******* /рд:УП9*******03*******847, утас:99*******9795/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогтох /рд:АП003*********************3, утас: / нарт мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс-т үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.УРАНЗУЛ