| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2025/00029/И |
| Дугаар | 192/ШШ2025/00592 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/00592
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Х.К-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,303,087 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.А******* нь Х.К-тай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1790085021 дугаартай зээлийн гэрээ байгуулж 22,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Ц.А******* нь 1790085021 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 245, зээлийн үлдэгдэл 17,428,700 төгрөг, хүү 4,874,387 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл 22,303,087 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 22,303,087 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Х.К нь хариуцагч Ц.А*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,303,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.А******* нь нэхэмжлэлийн шаардлага 22,303,087 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 5,434,362.33 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,434,362.33 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5,434,362.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.К-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 22,303,087 төгрөг гаргуулахыг хариуцагч Ц.А******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 5,434,362.33 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5,434,362.33 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5,434,362.33 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,465 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 134,732.5 төгрөг, улсын төсвөөс 134,732.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ