2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/01598

 


 

 

 

2025 02 24

192/ШШ2025/01598

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, дүнжингарав, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ИЦ8*******1124*******5/ нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, морин ******* гудамж, 23******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:ИЦ*******40*******14*******8/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, морин ******* гудамж, 23******* тоот хаягт оршин суух, овогт /рд:ИЦ*******80305*******0/,

 

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие 2009 оны 0******* сарын 09-ний өдөр охин төрүүлсэн. Тухайн үед амьдралын шаардлагаар хөдөө орон нутагт ажиллаж амьдрахаар болсон тул өөрийн эцэг ******* овогт , ээж нар охин үрчлүүлж үлдээсэн болно. Одоо би Улаанбаатар хотод ажиллаж, амьдрах болсон тул охиноо өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Миний эцэг Ж. нь одоо *******0 настай бөгөөд хуулиар *******0 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг гэдгийг олж мэдлээ. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүүхдийн үрчлэлтийг аав Ж., ээж Э. нарт хэвээр үлдээнэ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5-д энэ хуулийн *******.3, *******.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн *******4.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна хэмээн заасан.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т заасан нэхэмжлэгчийн эрх байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн *******.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж, мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******-д шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана хэмээн заасан.

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.5, ******* дугаар зүйлийн *******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.УРАНЗУЛ