2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00145

 

 

 

 

 

 

 

 

 

                                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.К-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******, Б.Г******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ц******* ургийн овогт Б******* Б******* /РД:*******/, Б******* ургийн овогт Б******* Г******* /РД:*******/ нар нь Х.К-ийн УВ Баруунтуруун тооцооны төвтэй 2017-06-16-ны өдөр №3Г201743091092 тоот Зээлийн гэрээ байгуулан 11,200,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар зээлсэн. Зээлдэгч Ц******* ургийн овогт Б******* Б******* /РД:ОЛ92111510/, Б******* ургийн овогт Б******* Г******* /РД:*******/ нар нь Х.К-ийн УВ Баруунтуруун тооцооны төвтэй 2017-11-09-ний өдөр №31201743286916 тоот Зээлийн гэрээ болон №БГХ201743286916 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 10,329,467.93 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар нэмэн зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. НИЙТ 14,329,467.93 ТӨГРӨГ/ Зээлдэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х.К-д хүсэлт ирүүлсний дагуу холбогдох хууль дүрэм журамд нийцүүлэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ201743286916-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нар нь 2024-06-11-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 7,079,538 төгрөг, зээлийн хүүд 6,677,371 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 49,093 төгрөг, нийт 13,805,992 төгрөг төлсөн. Зээлдэгч Б******* ургийн овогт Б******* Г******* /РД:*******/, Ц******* ургийн овогт Б******* Б******* /РД:*******/ нар нь Х.К-ийн УВ Баруунтуруун тооцооны төвтэй 2017-06-16-ны өдөр №3Г201743091260 тоот Зээлийн гэрээ байгуулан 9,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээлсэн. Зээлдэгч Б.Б******* болон Б.Г******* нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу С тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ний 184/11132024/22586 дугаартай захирамжаар Б.Б******* болон Б.Г******* нар нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б******* болон Б.Г******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд тэдгээрийн оршин суугаа болон байгаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц******* ургийн овогт Б******* Б******* /РД:*******/, Б******* ургийн овогт Б******* Г******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******, Б.Г******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******, Б.Г******* нар нь С тоотод оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2024/22586 дугаар  шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд Б.Б*******, Б.Г******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ц******* овогт Б******* Б******* /РД:*******/, Б******* овогт Б******* Г******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Б.Б*******, Б.Г******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

 

      ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНБИЛЭГ