2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/01645

 


 

 

 

 

2025 02 25

192/ШШ2025/01*******45

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сентрал тауэр ******* давхар хаягт байрлах, ******* банк ХК /рд:*******207*******1*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, чулуут ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт ******* /рд:ИЦ920*******412/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2*******,*******9*******,551.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 04-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д. нь хэрэглээний эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 07 сарын 19-ний өдөр *******00023*******540 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2*******,2*******0,000 төгрөгийн зээлийг сарын 1,******* хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан *******00023*******540 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 111 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан *******00023*******540 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 01 сарын 1*******-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 22******* дугаар зүйлийн 22*******.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *******00023*******540 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 24,9*******,07*******.*******0 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,734,54*******.2******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 23,92*******.4******* төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 2*******,*******9*******,551.54 төгрөгийг зээлдэгч Д.ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2*******,*******9*******,551.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох 2*******,*******9*******,551.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг,

1.2025 оны 03 сарын 25-ны өдөр 3,*******0,000 төгрөг,

2.2025 оны 04 сарын 25-ны өдөр 3,*******0,000 төгрөг,

3.2025 оны 05 сарын 25-ны өдөр 3,*******0,000 төгрөг,

4.2025 оны 0******* сарын 25-ны өдөр 3,*******0,000 төгрөг,

5.2025 оны 07 сарын 25-ны өдөр 3,*******0,000 төгрөг,

*******.2025 оны 0******* сарын 25-ны өдөр 3,*******0,000 төгрөг,

7.2025 оны 09 сарын 25-ны өдөр 3,*******0,000 төгрөг,

*******.2025 оны 10 сарын 25-ны өдөр 3,24*******,551.54 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2*******,*******9*******,551.54 төгрөг гаргуулах тухай ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2025.03.25-2025.09.25-ны хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 3,*******0,000 төгрөг, үлдэх 3,24*******,551.54 төгрөгийг 2025.10.25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,433 төгрөгөөс 145,71*******.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 145,71*******.5 төгрөг, хариуцагч Д.ас 145,71*******.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ