2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/00322

 

 

 

 

 

 

 

 

       2025             01             16

                               192/ШШ2025/00322

 

               

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,, холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,405,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр IZI-281-23-133 тоот Хэрэглээний лизингийн гэрээ байгуулагдаж хариуцагч нь 4,831,900 төгрөгийн үнэтэй iPhone 14 Pro, 128GB загвар бүхий гар утсыг 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр нэхэмжлэгч худалдан авахаар тохирч мөн өдөр 23-ITL12-015 дугаартай зарлагын падаан үйлдэж хариуцагч өөрийн эзэмшил, ашиглалтад гар утсыг шилжүүлэн авсан. Гэвч хариуцагч хэрэглээний лизингийн гэрээг байгуулснаас хойш гэрээний 4.2.1-т заасан "Лизинг, лизингийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.5. Хавсралт 1-т заасан хугацаанд бүрэн төлөх" үүргээ биелүүлэлгүй, гэрээний 1.4-т "Гэрээний хугацаанд лизингийн зүйлийн өмчлөгч нь А тал байх бөгөөд Б тал лизингийн нийт төлбөрийг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр лизингийн зүйлийн өмчлөл Б талд шилжинэ." гэж заасан нөхцөл бүрэн биелэгдээгүй өмчлөл хариуцагч талд шилжээгүй байхад өөрийн өмчлөлийн бус гэрээний зүйлийг бусдад шилжүүлж 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн лизингийн үлдэгдэл 4,271,700 төгрөг, төлбөл зохих хүү 133,600 төгрөг, нийт 4,405,300 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч талд учруулаад байна. IZI-281-23-133 тоот гэрээний 6.2.4 "Лизингээр авсан бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу ашиглаагүй, бараа бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдэд Б талийн зөвшөөрөлгүй дамжуулсан", 6.2.5 "Эргэн төлөх хуваарийг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн, лизинг төлөх өдрийг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн" гэж тус тус заасныг хариуцагч зөрчсөн тул нэхэмжлэгч тал IZI1-281-23-019 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн IZI-281-23-133 тоот хэрэглээний лизингийн гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 4,271,700 төгрөг, төлбөл зохих хүү 133,600 төгрөг нийт 4,405,300 төгрөгийг хариуцагч ос гаргуулж өгнө үү гэжээ..” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:  нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэрэгт талууд  харилцан тохирч дараах байдлаар эвлэрч байна. Нийт 4,403,500 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 403,500 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгийг 2025 оны 9 сарын 25-ны өдрийг дуустал төлж барагдуулна.

-       2025.01.25-ны өдөр 403,500 төгрөг,

-       2025.02.25-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.03.25-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.04.25-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.05.25-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.06.25-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.07.25-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.08.25-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.09.25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлнө.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 4,403,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,403,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч,  2025.01.25-ны өдөр 403,500 төгрөг, 2025.02.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. нь хариуцагч д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4,405,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,403,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч,  2025.01.25-ны өдөр 403,500 төгрөг, 2025.02.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,434.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ос улсын тэмдэгтийн хураамжинд 42,717.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                    Ш.ОТГОНБАЯР