2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/00660

 

 

 

 

 

 

 

 

2025 01   27

192/ШШ2025/00660

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Загийн 24 дүгээр байр, 14 тоот хаягт оршин суух, ******* хөх морьт овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, ******* ******* ******* ******* оффис , 3 давхарт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /РД:5684528/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Замчны гудамж 39, Газар бизнес ийн байранд байрлах, ******* УТҮГ нарт холбогдох,

 

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, гэрээний төлбөрийн хохиролд 267,341,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч ******* УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* ******* ******* ******* ХХК болон ******* УТҮГ-т нарт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, гэрээний төлбөрийн хохиролд 267,341,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах, гэрээний төлбөр болох хохиролд нийт 267,341,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Маргаан бүхий сууцыг анх ******* УТҮГ-аас өөрсдийн ажилчдыг орон сууцжуулах зорилгоор ******* ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Зам, тээврийн хөгжлийн яам болон галт зохицуулах ийн ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ-г байгуулж, захиалан бариулж байсан. Улмаар дээрх барилгад нэмэлт захиалга авч байсан учраас нэхэмжлэгч нь дээрх Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд-Ар хороололд баригдаж буй орон сууцанд захиалга өгч, барилгын ажлыг гүйцэтгэгч болох ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан тухайн барилгын 11 давхарт 70.96 м.кв талбай бүхий орон сууцыг авахаар маргаан бүхий гэрээг байгуулан, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* УТҮГ нь ******* ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Зам, тээврийн хөгжлийн яам болон галт зохицуулах ийн ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ цуцлагдаж, цаашид гэрээний зүйл болсон орон сууц барих ажлыг өөр гүйцэтгэгчээр бариулж дуусгахаар болсон. ******* УТҮГ-аас ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулах гэрээгээ цуцлах хүртэл гүйцэтгэгч болох ******* ******* ******* ******* ХХК нь орон сууцны эхний 4 давхрын ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд ийнхүү гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн 177,400,000 төгрөгийг зарцуулсан. Одоо ******* УТҮГ-аас гэрээг цуцлан ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэсэн 4 давхрын барилгын ажлыг цаашид өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр болсон. ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг бүхэлд нь ******* УТҮГ дангаараа өмчлөн, нэхэмжлэгчийн хөлсөөр гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь үндэслэлгүйгээр өөртөө өмчлөн авч байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын ажилд нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө бодитоор шингэн орсон бөгөөд баригдсан 4 давхрыг дангаараа авч байгаа тохиолдолд барилгад хөрөнгө оруулсан этгээдийн хөрөнгийг, хөрөнгийн салган өгөх боломжгүй тохиолдолд үнийн дүнг буцаан өгөх нь зүйн хэрэг юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон хэмээн тус тус заасан. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг тухайн барилгын эхний 4 давхрыг барих ажилд зарцуулсан бөгөөд ******* УТҮГ нь бусдын хөрөнгөөр эд хөрөнгө бий болгож, түүнийгээ дангаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд тухайн орон сууцны барилгад бодитоор оруулсан 177,400,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ******* УТҮГ-аас үүргийг гүйцэтгэх хугацаа хэтэрсний алданги 61,557,800 төгрөг, олох ёстой байсан орлого 28,384,000 төгрөг, нийт 89,941,800 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* ******* ******* ******* ХХК-аар барилгаа бариулж байгаад тэгээд сүүлдээ гэрээнээсээ татгалзаад өөр компани оруулчихсан. Тэгээд ******* ******* ******* ******* ХХК нь энэ барилгыг барих ажиллагаанаасаа чөлөөлөгдчихөж байгаа. Хөрөнгө оруулалтын мөнгө хаашаа орсон бэ? гэдэг асуудал дээр ерөөсөө тухайн барилгыг барьж байсан золбоо констракшн гээд нэг компанийн данс руу энэ мөнгө ороод тухайн үед баригдсан барилгын үйл ажиллагаанд нэг бүрчлэн зарцуулагдаж, дөрвөн давхар болоход ашиглагдсан. Санхүүгийн баримтуудаар яг харагдаж байгаа. Бетон зуурмаг, ажилчдын хүнс, материал гэх мэтчилэн зарцуулагдаад яг 0 болоод зогссон. Энэ мөнгө өнөөдөр 12 давхар баригдаж байгаа энэ барилгын үйл ажиллагаанд 100 хувь орчихсон байгаа энэ дээр бол маргаан байхгүй. Анхны тэр гэрээ хэлцэл хийж байсан асуудлууд дээр ******* гэдэг хүнээс барилга барина гэж авсан мөнгөнөөс ******* ******* ******* ******* ХХК нэг ч төгрөг авч огт зарцуулагдаагүй нь илэрхий тодорхой харагддаг. Алданги, орлогын асуудал дээр хэлэхэд энэ компанийн үйл ажиллагаа нь зогссоноос болсон ба үүнд ******* ******* ******* ******* ХХК огт хамааралгүй. Захиалагч болох ******* -ийн санаачилгаар хийгдсэн ажиллагаа байгаа. Хэрвээ энэ компани гэрээгээ цуцалж өөр компани оруулаагүй байсан бол өнөөдөр бид энэ барилгыг бариад хүмүүс байрандаа асуудалгүй орчих бүрэн боломжтой байсан. Тэгэхээр ******* -ийн санаачилгаар энэ ажиллагаа зогсоогдсон болохоор алданги болон олох байсан орлого бол одоо ******* хариуцах үндэслэлтэй гэсэн тайлбарыг нэмж гаргаж байна. Өөр хэлэх зүйлгүй. гэв.

3. Хариуцагч ******* УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай байгууллага болон хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн хооронд Зам тээврийн хөгжлийн яам болон ******* УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ-г 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан байдаг. Дээрх гэрээгээр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны газар нутагт байрлах нэгж талбарын 1681000442 дугаар бүхий 1262 м.кв /га/ өөрийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга бариулах, нөгөө талаас хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь евро стандартад нийцсэн, чанартай, бүрэн тохижилттой, 1 блок 10 давхар нийт 80 айлын орон сууцны хорооллын барилгыг барьж ашиглалтад оруулах, дэд бүтэц, гадаад талбай, нэвтрэх гарцыг засварлан тохижуулах, гэрээний хавсралтад заасан үнээр манайхаас цохолт хийсэн нэр бүхий ажилтнуудтай гэрээ байгуулж орон сууцыг худалдан борлуулах, зохих журмын дагуу хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх цаашлаад гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй ******* ******* ******* ******* ХХК нь манай 80 захиалагч болох төрийн албан хаагчдыг хохироож өнөөдрийг хүрсэн. Манай талаас 2023 оны 04 дугаар сарын 06-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж суурь гэрээ болон орон сууц захиалан бариулах 80 захиалагчийн гэрээ тус тус цуцлагдсан. ******* ******* ******* ******* ХХК нь суурь гэрээний 5.4-т Орон сууц худалдан авах хүсэлт гаргасан ажилтнуудын нэрсийн жагсаалтыг хүлээн авч, борлуулалтын алба тэдгээр ажилтнуудтай гэрээ байгуулан захиалгыг баталгаажуулна" гэж заасны дагуу манай болон ЗТХЯ, УБТЗ ХНН-ийн нэр бүхий 80 төрийн албан хаагчтай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хүрээнд захиалагч тус бүрээс 30-100 хувийн урьдчилгаа төлбөр авч хөрөнгө босгож Зоорь, 1-4 давхрын барилга угсралтын ажлын гүйцэтгэсэн байдаг. Нийт 80 захиалагчаас 2,635,289,631 төгрөгийн хөрөнгийг оруулсан бөгөөд зоорь, 4 давхар каркасыг үнэлүүлж төсөв гаргуулахад 2,357,031,821 төгрөгийн ажил хийгдсэн болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 177,400,000 төгрөг нь манай барилгын угсралтын ажилд зарцуулагдаагүй ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлд 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлж зоорь, 1-4 давхрын угсралтын ажлыг гүйцэтгэсэн болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт байна. Үүнийг нэхэмжлэгч мэдсэн болохыг тэдний 2023 оны 11 сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтээс тодорхойлж болохоор байна. Дээрх дурдсан суурь гэрээний дагуу ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг хангаагүй мөн архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнд байхгүй давхруудыг бусдад худалдан борлуулсан байна. Энэ нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм. Тодруулбал, тус орон сууц нь 10 давхраар лөгдсөн байхад 11, 12 давхар гэх нэрийдлээр энгийн иргэдийг хохироож орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдаг. 11, 12 давхарт манай ажилтнуудаас өөр иргэдэд байр худалдан борлуулах талаар хариуцагч ******* УТҮГ-т мэдэгдэж, зөвшөөрөл авч байгаагүй хуульд зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Дээрх давхруудад орон авсан гэх хэд хэдэн иргэд ЗТХЯ-нд хандаж гомдол гаргаж байсан нь албаны мэргэжилтнүүдээс нотлогдоно. ******* ******* ******* ******* ХХК-ийн дээрх үйлдэл нь 2021 оноос хойш үргэлжилсэн бөгөөд барилга угсралтын ажил зогсож 2023 онд суурь гэрээ цуцлагдсан ч түүнээс хойш захиалагчид мэдэгдэлгүйгээр мөн л иргэнийг хохироож 2024 оны 01 дүгээр сард орон сууц захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр авсан байна. Нэхэмжлэгч Н.*******гийн байрны төлбөрт төлсөн төлбөр ******* УТҮГ-ын дансанд ороогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй төдийгүй уг төлбөр нь өөр компанийн дансанд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд ******* УТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Н.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, Голомт банк дахь Н.*******гийн эзэмшлийн 1605138544 тоот дансны хуулга, төлбөрийн баримт, ХААН банк дахь эзэмшлийн тоот дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2023/04080 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01119 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг.

4.2. Хариуцагч ******* УТҮГ-аас шүүхэд гаргасан баримт: Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн тоон давхаргын стандарт, Барилга бүрхэцийн харьцаа, давхар талбайн харьцааг тооцож төлөвлөлт хийх аргачлал, ******* УТҮГ-ын 12 давхар, орон сууцны барилгын зоорь, 1-4 давхрын барилга угсралтын ажлын төсөв, түүний хавсралт, Зам, тээврийн хөгжлийн яам болон ******* УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ, ******* ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хоорондын байгуулсан гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчийн гэрчилгээ, ******* УТҮГ-ын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 145 дугаартай албан бичиг, ******* УТҮГ-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гомдол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2024/08446 дугаартай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2024/09774 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/10894 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/12800 дугаартай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2024/23582 дугаартай захирамж, Зам тээврийн хөгжлийн яам болон ******* УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцууулах барилгын ажлын гэрээ.

4.3. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан баримт: Төрийн банк дахь золбоо констракшн ХХК-ийн эзэмшлийн дансны хуулга, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 12 давхар барилга-ын гадна дулаан цэвэр усны шугамын ажлын үнийн санал Гадна 2-р хэлхээний дулаан, цэвэр усны шугам, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Зураг төслийн ажлын гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Каркасны угсралтын ажлын нийт ажлын хөлсний тооцоо.

4.4 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1780 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 05/605 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 05/879 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн Орон сууц, конторын барилга /загвар зураг/, түүний хавсралт, ******* ******* ******* ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 059 дугаартай албан бичиг,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК болон ******* УТҮГ-т тус тус холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, гэрээний төлбөрийн хохиролд 267,341,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК болон ******* УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

3. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан 3 өрөө орон сууц захиалсан. Гэрээний үнийн дүн 177,400,000 төгрөгийг гэрээнд зааснаар Констракшн ХХК-нд шилжүүлсэн. Одоо орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Богд-Ар хотхон ...блок 11 давхар, 1104 тоот 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны барилгын өмчлөгч нь ******* болох нь хожим тогтоогдсон, харин ******* ******* ******* ******* ХХК нь уг барилга барих ажлыг гүйцэтгэхээ больсон байна. Иймд уг барилгын өмчлөгч болох нь ******* өөс гэрээний төлбөрт төлсөн 177,400,000 төгрөгийг, гэрээний алданги, хохиролд 89,941,800 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү...гэж нэхэмжилдэг.

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Манай компани нь ******* тэй хамтран ажиллах гэрээ байгуулан тус байгууллагын 80 айлын орон сууцыг барьж байгуулахаар болсон. Нэхэмжлэгч Н.*******гээс авсан 177,400,000 төгрөгийг туслан гүйцэтгэгч Констракшн ХХК-нд шилжүүлэн барилгын материал, ажлын хөлсөнд өгч тооцсон. Уг барилгыг одоо манай компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээ больсон, уг барилга угсралтын ажлыг зоорийн давхраас 1-4 давхар хүртэл барилга норм дүрмийн дагуу барьж гүйцэтгэн ******* д хүлээлгэн өгсөн бөгөөд Н.*******гээс авсан 177,400,000 төгрөгийг баригдсан барилгад зориулсан тул уг мөнгийг ******* ******* ******* ******* ХХК-аас биш ******* өөс гаргуулах нь зүйтэй. Мөн гэрээний алданги, хохирлыг ******* ******* ******* ******* ХХК нь хариуцахгүй... гэж мэтгэлцдэг.

Хариуцагч ******* ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... ******* ******* ******* ******* ХХК нь манай байгууллагын ажилтнуудад зориулсан 80 айлын орон сууцыг барихаар хамтран ажиллах гэрээг, 80 айлын оршин суугчтай барилга захиалгаар барих гэрээг тус тус байгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Ийнхүү барилга угсралтын ажлыг анх 9 давхар гэж тооцож, барилга угсралтын ажлыг зургийн дагуу гүйцэтгэж байхдаа захиалагч болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 11-12 давхар барилга барихаар төлөвлөн иргэдээс захиалга авч мөнгө авч байсан нь илэрсэн тул манай байгууллагаас ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ цуцлаж, барилга угсралтын ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэхээр болсон. Нэхэмжлэгч Н.******* нь 11 давхарт орон сууц захиалсан гэрээ нь манай байгууллагад хамааралгүй тул уг мөнгөө нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-аас гаргуулах нь зүйтэй. Иймд манай байгууллага энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлээс ******* д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж мэтгэлцдэг.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Богд-Ар хотхон ...блок 11 давхар, 1104 тоот 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны барилга бариулахаар харилцан тохиролцсон болох нь Н.******* нь ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна /1х-7-9х/.

Гэрээний талууд үнийг 1м.кв 2,500,000 төгрөгөөр тооцож нийт 177,400,000 төгрөгийг Н.*******гээс ******* ******* ******* ******* ХХК-нд төлөхөөр тохиролцож, харин гэрээний үнийн дүн 177,400,000 төгрөгийг Төрийн банкны тоот дансны эзэмшигч Констракшн ХХК-нд шилжүүлэхээр гэрээний 2.5-т заасан бөгөөд төлбөр төлөх хуваарийг гэрээний 21/089 дугаартай гэрээний хавсралт-2 заажээ. Үүгээр гэрээний нийт дүн болох 177,400,000 төгрөгийг 10,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 167,400,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлнө гэж тохиролцсон байна /1х-10х/.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.******* нь гэрээний 2.5-т зааснаар ******* ******* ******* ******* ХХК-ний барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгч Констракшн ХХК-нд 177,400,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлжээ. Үүнд:

5.1. Н.*******гийн Голомт банкны тоот данснаас

Констракшн ХХК-ний Төрийн банкны тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 167,400,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримт, Н.*******гийн Голомт банкны тоот дансны хуулгаар тогтоогдож байна /1х-11-19х/.

5.2. Н.*******гийн эхнэр тоот данснаас

Констракшн ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Цэгмидийн ХААН банкны тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг bair, 11 davlhart 71m2 гэсэн утгатайгаар шилжүүлсэн бөгөөд үлдсэн 6,000,000 төгрөгийг мөн шилжүүлэн нийт Констракшн ХХК-ний гүйцэтгэх захирал нийт 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь тоот дансны хуулга болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна /1х-1,2,20х/.

Нэхэмжлэгч Н.*******гээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-нд заасан үүргээ биелүүлж, гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлсэн байхад гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ний шилжүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчийн зүгээс маргаан үүсгэсэн.

 

6. Маргааны зүйл болох Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Богд-Ар хотхон ...блок 11 давхар, 1104 тоот 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.*******гийн эзэмшилд ******* ******* ******* ******* ХХК-аас шилжүүлээгүй нь энэхүү хэргийн гол маргааны үндэслэл болоод байна.

******* УТҮГ-тай ******* ******* ******* ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр № дугаартай Зам тээврийн хөгжлийн яам болон ******* УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ-г байгуулжээ.

Уг гэрээгээр ******* ******* ******* ******* ХХК нь ******* УТҮГ-ын захиалгаар захиалагчийн албаны контор, үйлчилгээтэй орон сууцны төслийн Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1681000442 нэгж талбарын дугаар бүхий 1262 м.кв хэмжээтэй ******* УТҮГ-ын газар дээр 1 блок 10 давхарт нийт 80 айлын орон сууц барих барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээний талууд харилцан тохиролцжээ.

Энэхүү барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгаврын 4-т барилгын төрөл, давхрын тоог тухайлсан зураг төсөлтэй /зоорьтой/ 9 давхар барилга гэж баталсан байна.

******* УТҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145 дугаартай албан бичгээр ******* ******* ******* ******* ХХК-нд мэдэгдэл хүргүүлж, ******* тэй ******* ******* ******* ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр № дугаартай Зам тээврийн хөгжлийн яам болон ******* УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ-г цуцласан байна.

Уг мэдэгдэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантэй нийцэх бөгөөд гэрээний аль нэг тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Тодруулбал ******* УТҮГ-тай ******* ******* ******* ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр № дугаартай Зам тээврийн хөгжлийн яам болон ******* УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ-ний 1.1-т 1 блок 10 давхар 80 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байхад гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ХХК нь барилгыг 12 давхар болгон барихаар иргэдээс 11, 12 давхарт орон сууцны захиалга авч байсан гэрээний ноцтой зөрчил илэрсэн байна.

Энэ нь нэхэмжлэгч Н.*******тэй ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Богд-Ар хотхон ...блок 11 давхар, 1104 тоот 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны барилга барихаар харилцан тохиролцсон гэрээ байгуулсан, гэрээний төлбөрт Н.*******гээс 177,400,000 төгрөгийг авсан нь баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл захиалагч ******* УТҮГ-тай ******* ******* ******* ******* ХХК нь орон сууц захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа 10 давхар орон сууц барих, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 9 давхар, зоорьтой гэж батлуулсан атлаа 11, 12 давхарын барилгыг захиалагч болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барихаар иргэдээс орон сууцны захиалга авч байсан нь хууль буюу гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар ******* ******* ******* ******* ХХК нь Н.*******тэй Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Богд-Ар хотхон ...блок 11 давхар, 1104 тоот 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны барилга барихаар харилцан тохиролцохдоо ******* УТҮГ-ын зөвшөөрөлгүйгээр, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж 11 давхарт орон сууц барихаар гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагыг хангасан байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******тэй ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 8.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал гэрээний үнийн дүнгийн 0.1 хувиар тооцон хоногт тутам алданги тооцохоор тохиролцсон гэж нэхэмжлэлдээ дурьдаж, алдангид 61,557,800 төгрөг, олох ёстой байсан орлогод 28,384,000 нийт 89,941,800 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нэхэмжлэгчийн алдангийн хэмжээ нийцэж байгаа хэдий ч шүүхээс нэхэмжлэгч Н.*******тэй ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул уг гэрээний 8.2 дахь хэсэгт заасан алдангийг нэхэмжлэгчээс нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж, гэрээний алданги, олох ёстой байсан орлогод нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 89,941,800 төгрөгийг хэрэгэсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Үндсэн нэхэмжлэлийн 177,400,000 төгрөгийн тухайд: Нэхэмжлэгч Н.*******гээс хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үнийн дүнд 177,400,000 төгрөгийг гэрээнд зааснаар барилга угсралтын үйл ажиллагааг явуулж буй ******* ******* ******* ******* ХХК-ний туслан гүйцэтгэгч Констракшн ХХК болон түүний гүйцэтгэх захирал 177,400,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс... ******* УТҮГ-ын 10 давхар 80 айлын орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 4 давхар хүртэл зоорийн давхарын хамт барьсан, нэхэмжлэгч Н.*******гээс туслан гүйцэтгэгч Констракшн ХХК-нд шилжүүлсэн 177,400,000 төгрөг уг барилгын 1-4 давхар, зоорийн давхарт барилгын материал, барилгын угсралтын ажлын хөлсөнд шингээж, уг барилгын зоорийн болон 1-4 давхарт орсон тул одоо уг барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгаж байгаа барилга эзэмшигч ******* УТҮГ төлөх үүрэг хүлээнэ... гэж тайлбарласан.

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь Нийслэлийн Ерөнхий Архитектур Г.Батзоригийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр баталсан ******* УТҮГ-ын Орон сууц, конторын барилга зураг төслийг зохиогч ХХК-ийн барилга зураг төслөөр, Нийслэлийн Ерөнхий Архитектур Г.Батзоригийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №МЗХ2024/00-114 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 4-т тухайлсан зураг төсөлтэй /зоорьтой/ 12 давхар... гэж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Архитектур төлөвлөлтийн даалгавраар, Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/929 дугаартай Нийслэлийн Засаг даргад дэмжлэг хүссэн албан бичиг болон түүний хавсралт 4 давхар барилгын карказ угсралттай фото зургаар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22-01/5635 дугаартай Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт батлагдсан зураг төсөлгүйгээр ажил гүйцэтгэсэн барилгын ажлыг зогсоож зөрчлийн арга хэмжээ авсан талаарх албан бичгээр, ******* УТҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр, Барилга Архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 17 өдрийн 303/23БДЛ дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 25 өдрийн 0913/22БДЛ дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 09 өдрийн 0644/22БДЛ дугаартай шинжилгээний дүнгүүдээр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Барилгын Экспертизийн тайлан ******* УТҮГ-ын 12 давхар орон сууцны барилгын оношилгоо, ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03/24 дугаартай дүгнэлтээр, ******* УТҮГазар нь констракшн ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33-24/001-24/01 дугаартай Барилга угсралтын ажилд хөрөнгө оруулж, ажил гүйцэтгүүлэх гэрээгээр, ******* УТҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 233 дугаартай Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргах тухай албан бичгээр, констракшн ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №24/11 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №24/22 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хүргүүлсэн тайлангаар, ******* ******* ******* ******* ХХК-аас Богд Асар Инженеринг ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №21062901 дугаартай гадна шугам болон халаалт, ХХУ-ны тоноглол шугам өргөтгөх ажил гүйцэтгэх гэрээгээр, ******* ******* ******* ******* ХХК-аас ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗТ-080/21 дугаартай Зураг төслийн ажлын гэрээгээр, ******* ******* ******* ******* ХХК-аас констракшн ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №21/005 дугаартай Барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр, констракшн ХХК-ийн Төрийн банкны тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ******* ХХК нь ******* УТҮГ-ын Баянгол дүүрэг, 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1681000442 нэгж талбарын дугаар бүхий 1262 м.кв хэмжээтэй газар дээр 1 блок 10 давхар зоорийн давхартай орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэн констракшн ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр барилгын төмөр бетон карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлж, барилгын зоорийн болон 1-4 давхар хүртэлх карказ угсралтыг гүйцэтгэсэн нь дээрх баримтуудаар тогтоогдсон. Мэргэжлийн байгууллагаас 1-4 давхар хүртэлх барилгын карказ угсралт нь Барилга Архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 17 өдрийн 303/23БДЛ дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 25 өдрийн 0913/22БДЛ дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 09 өдрийн 0644/22БДЛ дугаартай шинжилгээний дүнгээр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Барилгын Экспертизийн тайлан ******* УТҮГ-ын 12 давхар орон сууцны барилгын оношилгоо зэргээр барилгын норм дүрэм, чанар стандартыг зөрчөөгүй хэвийн гэж үзэхээс гадна 10-аас дээш 12 давхар хүртэл барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн нь баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.*******гээс ******* ******* ******* ******* ХХК-нд гэрээний дагуу шилжүүлсэн 177,400,000 төгрөг болох мөнгөн хөрөнгө нь ******* УТҮГ-ын Баянгол дүүрэг, 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1681000442 нэгж талбарын дугаар бүхий 1262 м.кв хэмжээтэй газар дээр 1 блок 10 давхар зоорийн давхартай орон сууцны зоорийн болон 1-4 давхрын барилга угсралтын ажилд зарцуулагдсан гэж үзнэ.

******* УТҮГ-ын Баянгол дүүрэг, 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1681000442 нэгж талбарын дугаар бүхий 1262 м.кв хэмжээтэй газар дээр ******* ******* ******* ******* ХХК-нд барьсан байгаа зоорийн болон 1-4 давхар дээр үргэлжлүүлэн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан, барилгын зураг төслийн компани болох ХХК-аар барилгын зураг төслийг тус тус өөрчлүүлэн 12 давхар барилга болгон нэмж барихаар констракшн ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан барилга угсралтын ажил явагдаж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар ******* УТҮГ болон нэхэмжлэгч Н.******* нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй, харин ******* УТҮГазар нь Н.*******гийн мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшилд баригдаж буй 12 давхар орон сууцны барилгын материал, ажлын хөлсөнд шингээн барилга болж хувиран үл хөдлөх хөрөнгөд зарцуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих хуулийн зохицуулалтад хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч Н.*******гээс ******* ******* ******* ******* ХХК-нд гэрээний дагуу шилжүүлсэн 177,400,000 төгрөгийг уг барилгын эзэмшигч болох ******* УТҮГ-аас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Н.*******гийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч Н.*******тэй байгуулсан орон сууц худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, мөн нэхэмжлэгч Н.*******гээс авсан 177,400,000 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК нь барилга угсралтын ажилд зарцуулсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр түүнийг нэхэмжлэгч Н.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагч гэж үзэх боломжгүй тул хариуцагчаас чөлөөлөх нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж иргэний зөрчигдсөн эрхийг шүүх ямар аргаар хамгаалахыг хуульчилсан. Тэгвэл нэхэмжлэгч Н.*******гийн мөнгөн хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг нь ******* ******* ******* ******* ХХК-нд боломжгүй ба энэхүү үүрэг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн ******* УТҮГ-т шилжсэн болно.

Хариуцагч ******* УТҮГазар нь ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан ажлын гүйцэтгэх гэрээний хохирлыг ******* ******* ******* ******* ХХК-аас шаардах эрх нь нээлттэй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг шүүхэд бие даан хариуцагчийг зөв тодорхойлон нэхэмжлэх нь зүйтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,652,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* УТҮГазраас 1,044,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* УТҮГазраас 177,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 89,941,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлээс хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,652,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* УТҮГазраас 1,044,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД