Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч  Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч Э.Э/өөрөө өөрийг өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 1711010100248

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зундуй овогт Э.Эхолбогдох эрүүгийн 1711010100248 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Зундуй овогт Э.Э улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Э.Энь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 22 дугаар байрны 14 тоотод оршин суух төрсөн эх З.Энхтуяагийн гэрт хоноод явахдаа 49 инчийн “Самсунг” брэндийн зурагтыг хулгайлан авч явж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ээж зурагт авахад өөрийн мөнгөөр гэж байна. Би хувиараа ломбард ажиллуулдаг байсан. Ээждээ маш их хэмжээний мөнгө өгсөн. Тэр мөнгийг одоо хүртэл аваагүй байгаа. Энэ зурагтыг авахад миний мөнгө оролцсон гэж боддог. Ээждээ би 5.000.000, 6.000.000 төгрөг өгсөн одоо хүртэл аваагүй байгаа. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ хоносон. Ээжтэйгээ маргаантай байсан тул маргасны улмаас зурагтаа авч гарсан. Тэр үед өмнөх орой нь архи уусан байсан. Архи уусан бас ээжтэйгээ маргасан байсан тул зурагтыг авч гараад зарсан гэв.

Хохирогч З.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22 дугаар байрны 14 тоотод хүү Энхбаярын хамт амьдардаг байж байгаад манай хүү 3 орчим жилийн өмнө тусдаа гарсан. ..Хааяа манай гэрээр ирж очоод явдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө гэртээ харьсан чинь 48 инчийн Самсунг брэндийн хавтгай дэлгэцтэй зургат байхгүй байсан. Тэгээд тухайн үед гэрт байсан дүү Энхсайханаас зурагтаа асуусан чинь сая Энхбаяр ирээд хоносон гарахдаа аваад явсан байх гэж хэлсэн. Хүү Энхбаяртай /уулзаж/ зурагтаа нэхэхээр байхгүй зарсан гэж хэлдэг юм. …миний хувьд гомдолтой байна. Өөрийн зурагтаа нэхэмжилж байна. Надад эд зүйлийн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг зурагтыг өөрийн мөнгөөр авсан. Энхбаяр ямар нэгэн мөнгө өгсөн асуудал байхгүй. Энэ зурагт бол миний зурагт гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Гэрч Э.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзахгүй. Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22-14 дүгээр байранд 2017 оны 10 дугаар сарын эхээр байх гэртээ хоночихоод гэрээс гарахдаа Самсунг маркийн 49 инчийн зурагтыг аваад гарсан. Ингээд гэрээс шууд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах ороод хуучин барааны орчим зогсож зурагтаа зарах гээд зогсож байхад 40 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд зурагт үзээд авъя гэхээр нь 200.000 төгрөгөөр зарсан байгаа. Зурагтаа зараад Нарантуул захаас гараад зурагт зарсан мөнгөөр гэрийн ойролцоо ирээд бааранд ороод архи уугаад дуусгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үнэлгээгээр Самсунг загварын 49 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт 1.100.000 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 23-25 дугаар хуудас/

            Ял шийтгэлийн талаар: Э.Энь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 40 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн хуульзүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Э.Энь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 22 дугаар байрны 14 тоотод оршин суух төрсөн эх З.Энхтуяагийн гэрт хоноод явахдаа 49 инчийн “Самсунг” брэндийн зурагтыг хулгайлан авч явж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйин дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Энь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 22 дугаар байрны 14 тоотод оршин суух төрсөн эх З.Энхтуяагийн гэрт хоноод явахдаа 49 инчийн “Самсунг” брэндийн зурагтыг хулгайлан авч явж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хээрг үйлдсэн, гэм буруутайд тооцож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохрогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогч З.Энхтуяа нь хуралд суух боломжгүй бөгөөд харин хохирлыг нэхэмжилнэ гомдолтой гэх бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчээс зурагтны үнэ болох 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн хохирол төлбөрөө төлөөгүй, гэм хорыг арилгаагүй, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Зундуй овогт  ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаярыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлйин 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Э 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Энхтуяад олгосугай.

5. Э.Энь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э урьд авсан цагдан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА