2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01289

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1 И******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Н******* ХХК, Ж.Б*******, Г.О*******, Д.Г******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1 486 921 454 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1 486 921 454 төгрөгийн 986 921 454 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500 000 000 төгрөгийг хариуцагч нарын төлөөлөгч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 500 000 000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 80 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 210 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 210 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, хариуцагч нар гэрээнд заасан хугацааны дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Ү-2206******* дугаартай, 00017 гэрчилгээний дугаартай, , ******* хороо, М*******, /17041/, ******* гудамж, байр, 1 тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үүрэн телефоны 991******* дугаараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 978 659 /3 338 120+3 586 638+70 200+ 983 701/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 399 175 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН