| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 183/2024/06249/И |
| Дугаар | 192/ШШ2025/02365 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02365
******* 03 7 19/ШШ*******/**************
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хоро, ******* авеню, /Г оффис, үйлчилгээний зориулалттай барилгын давхар, 03 тоот хаягт байрлах, ХХК /РД:17/,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ******* оны 01-р сарын *******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
ХХК нь ******* дүүрэг, *******-р хороо, -р хороолол, Сайн ноёнхан Намнансүрэнгийн гудамж, *******-А байр, -р орц, 6******* Б тоотод байрлах, 7,3м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.*******ыг болохыг хүлээн зөвшөөрч, түүний өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.******* нь дээрх барилгын эрх бүхий байгууллагаар баталгаажсан барилгын зураг дээр авто зогсоолын байрлалыг тодорхой болгох ба уг авто зогсоолыг Б.*******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ХХК-д даалгах тухай шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцож байна. Харин талуудын хооронд байгуулсан *******1 оны 08-р сарын *******-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчид нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох тухай талт гэрээ, ******* оны 10-р сарын 08-ны өдрийн Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулахщ 3 талт гэрээнд заасан 64м.кв талбай бүхий орон сууцыг Б.*******ын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байсан боловч ХХК нь 7,3м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа тул илүү м.кв талбайн үнийг одоо хариуцагч ХХК-ийн орон сууц борлуулж байгаа зах зээлийн ханшаар тооцож, түрээс болон авто зогсоол дээр илүү төлөгдсөн төлбөрийг хасаж зөрүүг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцож байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Эвлэрлийг батлах үндэслэлтэй.
.Зохигч эвлэрлийн гэрээндээ ... ХХК нь ******* дүүрэг, *******-р хороо, -р хороолол, Сайн ноёнхан Намнансүрэнгийн гудамж, *******-А байр, -р орц, 6******* Б тоотод байрлах, 7,3м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.*******ыг болохыг хүлээн зөвшөөрч, түүний өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.******* нь дээрх барилгын эрх бүхий байгууллагаар баталгаажсан барилгын зураг дээр авто зогсоолын байрлалыг тодорхой болгох ба уг авто зогсоолыг Б.*******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ХХК-д даалгах тухай шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцож байна. Харин талуудын хооронд байгуулсан *******1 оны 08-р сарын *******-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчид нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох тухай талт гэрээ, ******* оны 10-р сарын 08-ны өдрийн Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулахщ 3 талт гэрээнд заасан 64м.кв талбай бүхий орон сууцыг Б.*******ын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байсан боловч ХХК нь 7,3м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа тул илүү м.кв талбайн үнийг одоо хариуцагч ХХК-ийн орон сууц борлуулж байгаа зах зээлийн ханшаар тооцож, түрээс болон авто зогсоол дээр илүү төлөгдсөн төлбөрийг хасаж зөрүүг нэхэмжлэгч төлөхөөр эвлэрчээ.
3.Эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106., 13 дугаар зүйлийн 13.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хариуцагч ХХК нь ******* дүүрэг, *******-р хороо, -р хороолол, Сайн ноёнхан Намнансүрэнгийн гудамж, *******-А байр, -р орц, 6******* Б тоотод байрлах, 7,3м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.*******ыг болохыг хүлээн зөвшөөрч, түүний өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.******* нь дээрх барилгын эрх бүхий байгууллагаар баталгаажсан барилгын зураг дээр авто зогсоолын байрлалыг тодорхой болгох ба уг авто зогсоолыг Б.*******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ХХК-д даалгах тухай шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцож байна. Харин талуудын хооронд байгуулсан *******1 оны 08-р сарын *******-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчид нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох тухай талт гэрээ, ******* оны 10-р сарын 08-ны өдрийн Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулахщ 3 талт гэрээнд заасан 64м.кв талбай бүхий орон сууцыг Б.*******ын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байсан боловч ХХК нь 7,3м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа тул илүү м.кв талбайн үнийг одоо хариуцагч ХХК-ийн орон сууц борлуулж байгаа зах зээлийн ханшаар тооцож, түрээс болон авто зогсоол дээр илүү төлөгдсөн төлбөрийг хасаж зөрүүг нэхэмжлэгч төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,*******4,77 /89,7+4,00/ төгрөгийг улсын орлогод үлдээж, тал хувь болох ,387 төгрөгийг улсын орлогоос, таль хувь болох ,388 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН