2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01292

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б******* газрын нэхэмжлэлтэй, С******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 67 561 559 төгрөг төлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 67 561 559 төгрөгийн 22 520 520 төгрөгөөс татгалзаж, үлдэх 45 041 039 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 45 041 039 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 041 039 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 191 577.5 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН