| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/08913/И |
| Дугаар | 192/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/00060
| 2025 01 09 | 192/ШШ2025/00060 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *********, Ажилчдын гудамж хаягт байрлах, ********* ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *********, *********тоот хаягт байрлах, ********* ХХК /РД:*********/-нд холбогдох,
Гэрээний үүрэгт 37,950,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компани нь хариуцагчтай 2022.04.18-ны өдөр 22/10 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний дагуу 800 тн арматур төмрийг тухай бүр захиалсан хэмжээгээр нь зээлээр олгож, барааг олгохдоо төлбөрийн 70%-ийг авч, үлдэх 30%-ийг 1 сарын дотор авахаар харилцан тохиролцсон. Захиалга өгсөн үеийн зах зээлийн үнээр нэгжийг тооцон төлөхөөр харилцан тохиролцсон буюу захиалга хэдийд хийгдэхээс хамаарч үнээ тогтоохоор тохирсон. Гэрээний дагуу 39.080 тн арматурыг буюу 122,775,000 төгрөгийн арматурыг нийлүүлсэн. 2022.04.20, 2022.04.18-ны өдрүүдэд нийлүүлсэн. Худалдан авагч нь 74,410,500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 36,832,500 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 2.2.2-т заасны дагуу алданги хоног тутамд 0,3% байх ба хариуцагч төлбөр төлж дуусах хугацаа нь 2022.05.22-ны өдөр байсан. Нэг хоногийн алданги 36,832,500 /100%*0,3%=110,497 болно. 2022.05.22-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 2024.10.28 хүртэл нийт 889 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Алдангийн хэмжээ 98,231,833 төгрөг болж байгаа ч хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар буюу 18,416,250 төгрөгийн алданги нийт 55,248,750 төгрөгийг гаргуулж өгнө үү
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...үндсэн зээлийн үлдэгдлийг 25,300,500 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагаа 17,298,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 37,950,750 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ********* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри би Эртний цамхаг ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч ********* ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 37,950,750 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********* ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 37,950,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн гаргасан, ********* ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 37,950,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,194 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 217,097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-нд олгосугай.
3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ