| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/06179/И |
| Дугаар | 192/ШШ2025/01415 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01415
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ш.А*******гийн нэхэмжлэлтэй, Г.Ц*******, Г.Б******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г.Б*******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч Г.Б*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Ш.А*******гийн нэхэмжлэлтэй, Г.Ц*******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 27 200 000 төгрөгийн 3 200 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 24 000 000 төгрөгийг хариуцагч Г.Ц******* маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 24 000 000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц*******ээс 138 975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН