| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04000/И |
| Дугаар | 192/ШШ2025/00262 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/00262
2025 01 15 192/ШШ2025/00262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,******* холбогдох
1,260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 1,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч, Түвшин хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр авсан барааны тооцоо нийлэхэд 1,600,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Үүнээс хойш 340,000 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл үлдэгдэл 1,260,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгө,... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 1,260,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -ийн захирал би -тай 1,260,000 төгрөгийн тооцоотой нь үнэн бөгөөд энэ компанийн худалдааны төлөөлөгч манай дэлгүүр дээр байсан хөргөгчийг манай компанийн хөргөгч гэж авч явсан. би тэр хөргөгчийг 500,000 төгрөгөөр тооцож хүнээс авсан байсан юм. Ямар учраас хаанаас яаж авсныг нь тодруулахгүй шууд ачаад явсан. Иймд нийт тооцооноос 500,000 төгрөгийг хасаж хийх хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.05.30-ны өдрийн 24/181 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын баримт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв
2. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 1,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 1,260,000 төгрөгийг тооцооны үлдэгдэлтэй байгаа гэдэг дээр маргаагүй бөгөөд хөргөгчний үнэ болох 500,000 төгрөг хасуулж, 760,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбар гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,140,560 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.(хавтаст хэргийн 8 дахь тал)
3.2. Зохигч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дугаар сарын 23-ний өдөр хүртэл 1,600,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн./огноо тодорхойгүй/ (хавтаст хэргийн 6 дахь тал)
3.3. Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар хариуцагчаас 1,260,000 төгрөгийн авлагатай байна. (хавтаст хэргийн 7 дахь тал)
3.4. Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, 1,260,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй эсэхэд тухайд маргаангүй.
Харин нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн хөргөгчний үнэ болох 500,000 төгрөг төлбөрийн үлдэгдлээс хасагдах эсэхэд талууд маргаантай.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,260,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
5. Хариуцагч нь гуравдагч этгээдээс 500,000 төгрөгийн төлбөрт тооцож авсан -ийн хөргөгчийг нэхэмжлэгчид өгсөн тул уг хөргөгчийн үнэ болох 500,000 төгрөг тооцооноос хасагдана гэж маргаж байх боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Учир нь өөрийн өмчийн эд хөрөнгөө хууль бус эзэмшигчээс гаргуулан авсан нэхэмжлэгч Витавит юу би ХХК-ийн үйлдэл хуульд нийцсэн байх ба өмчлөгч нь хууль бус эзэмшигчид эд зүйлийн үнийг төлөх үүрэггүй.
Мөн хариуцагч нь тухайн хөргөгчийг нэхэмжлэгчийн хөргөгч гэдгийг мэдэж, нэхэмжлэгчид өгсөн байх бөгөөд тухайн үедээ төлбөрт тооцон өгч байгаа талаар тохиролцоогүй байх тул 500,000 төгрөгийг өр төлбөрөөс суутган тооцох үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагчаас 1,260,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч -аас 1,260,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч -иас 34,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР