2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/00325

 

 

 

 

 

 

 

 

       2025             01             16

                               192/ШШ2025/00325

 

               

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 19 дүгээр хороо,,,,,,

 

Хариуцагч: *******, 19 дүгээр хороо,,,,, холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,935,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай хоршоо нь гишүүн хамтран зээлдэгч нарт 2023 оны 10 дугаар 09-ний өдөр №ЗГ4/20231009203 тоот зээлийн гэрээ, БГ/20231009203 тоот барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл зээлдүүлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг бичгээр байгуулж байгуулж гарын үсэг зурсан. Хоршооны төлөөлөл хэд хэдэн удаа зээлдэгчтэй утсаар холбогдож зээл төлөх тухай албан мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй. Зээлдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээл авснаас хойш 2023 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэл нийт 588,000 төгрөгийн төлөлт хийсэн. Иймээс үндсэн зээл 4,691,119 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,348 төгрөг, хүү 1,011,740 төгрөг, нотариат болон бусад зардал 30,000 төгрөг, нийт 5,935,207 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ нь хариуцагч , нараас 5,935,207 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиролцсон тул хариуцагч эс татгалзаж байна” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “нь хариуцагч ,   нараас 5,935,207 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч

-       2025.01.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.02.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.03.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.04.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.05.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.06.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.07.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.08.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.09.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.10.28-ны өдөр 500,000 төгрөг,

-       2025.11.28-ны өдөр 935,207 төгрөг төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ,   нарт холбогдуулан 5,935,207 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч эс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,935,207 төгрөгийг хүлээн зөвшөөрч,  2025.01.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.10.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.11.28-ны өдөр 935,207 төгрөг тус тус төлж барагдуулахаар, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. -ийн нэхэмжлэлтэй, ,   нарт холбогдох 5,935,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч эс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,935,207 төгрөгийг хүлээн зөвшөөрч,  2025.01.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.10.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.11.28-ны өдөр 935,207 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,950 төгрөгийн 54,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжинд 54,975 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 54,975 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                    Ш.ОТГОНБАЯР