| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2234000000015 |
| Дугаар | 2023/ДШМ/57 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., 21.2.1., 21.2.2., 21.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ДШМ/57
2023 6 28 2023/ДШМ57
Д.Б, М.Б, Х.А, М.О,
Б.Б, Н.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сонинмөнх
Цагаатгагдсан этгээд Б.Б, Н.Д,
Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг Цагаатгагдсан этгээд Н.Д, шүүгдэгч М.Б нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн,
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч С.Сувдмаа,
Цагаатгагдсан этгээд Б.Бн өмгөөлөгч Э.Түмэнбаяр
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б, М.Б, Х.А, М.О, цагаатгагдсан этгээд Б.Б, Н.Д нарт холбогдох эрүүгийн 2234000000015 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 11-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Д Б,
Монгол улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 09-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, Хөгжил хотхон 7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт М Б,
Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 04-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сум, 1 дүгээр баг Хөшгийн Өвөр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, М овогт М О,
Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 24-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сум, 1 дүгээр баг, Хөшгийн Өвөр гэх газар оршин суух хаягтай, улсаас гавьяа шагнал, ял шийтгэлгүй, А овогт Х А,
Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 04-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, ам бүл 6, эхнэр, эх, хүүхдүүдийн хамт Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг 24-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, М овогт Б Б,
Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 22-нд Төв аймгийн Цээл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг Хөгжил хотхоны 7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ж овогт Н Д,
2. Д.Б нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
М.Б нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эзэмшлийн Самсунг брэндийн зурагтыг санаатайгаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн эрүүгийн 2234000000015 дугаар хэрэгт шалгагдаж байх явцдаа өөрийн сонгон авсан Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Бн зөвлөсний дагуу уг хэргийн гэрч болох М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг 1 дүгээр баг Хөшгийн Өвөр гэх газар М.О, Х.А нарын гэрт гэрч нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж улмаар М.О, Х.А нар нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн,
Н.Д нь өөрийн эхнэр М.Бийг эрүүгийн 2234000000015 дугаар хэрэгт шалгагдаж байх явцад түүний сонгон авсан өмгөөлөгч Б.Бн зөвлөсний дагуу урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн уг хэргийн гэрч болох М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг 1 дүгээр баг, Хөшгийн Өвөр гэх газар М.О, Х.А нарын гэрт худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж улмаар М.О, Х.А нар нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн,
М.О нь эрүүгийн 2234000000015 дугаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо уг хэргийн яллагдагч М.Б болон түүний сонгон авсан Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Бн М.Бт зөвлөсний дагуу түүний нөхөр Н.Д нарын худал мэдүүлэг өгүүлэх ятгалгад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орж улмаар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
Х.А нь эрүүгийн 2234000000015 дугаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо уг хэргийн яллагдагч М.Б болон түүний сонгон авсан Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Бн М.Бт зөвлөсний дагуу түүний нөхөр Н.Д нарын худал мэдүүлэг өгүүлэх ятгалгад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орж улмаар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
Б.Б нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 2234000000015 дугаар хэргийн яллагдагч Д.Бт хууль зүйн туслалцаа үзүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Д.Бийн яллагдагчийн мэдүүлэгт оролцон Д.Бт уг хэргийн гэрч болох М.О, Х.А нараар дахин мэдүүлэг өгүүлэх тухай хүсэлт бичүүлж ирэхийг зөвлөн Д.Бийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж улмаар Д.Б нь өмгөөлөгч Б.Бн зөвлөсний дагуу нөхөр Н.Дийн хамтаар М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг М.О, Х.А нарын гэрт худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлэн уг хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгсөн,
М.О, Х.А нар нь өмгөөлөгч Б.Бн зөвлөсний дагуу Д.Б, Н.Д нарын ятгалгад орж 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.О, Х.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Н Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б, Э.Д, Б.Б нарыг цагаатгаж,
Жаран овогт Н Дид, М овогт Б Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Шүүгдэгч Б овогт Д Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт М Бийг бусдын эд хөрөнгө санаатай устгах гэмтээх гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А овогт Х А, М овогт М О нарыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Х А, М овогт М О нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас урьдчилан цагдан хоригдсон 5 хоног /1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй дүйцүүлэн тооцож 75.000 төгрөгийг/-ийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, М.Б, Х.А, М.О нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б, Д.Б, Х.А, М.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, цасны гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Х.А, М.О нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.
5. Төв аймгийн прокуррорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэх 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бичсэн 10 тоот эсэргүүцэлдээ: Тус аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэх би, хяналтын прокурор Ц.Сонинмөнх яллагдагч М.Б нарт холбогдох эрүүгийн 2234000000015 дугаар хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2, 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцэж шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн М.Б,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн Н.Д,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн Б.Б нарт холбогдох хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Д.Бт 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн М.Бт 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Х.А, М.О нарыг тус бүр 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл гаргаж байна.
Үүнд: Шийтгэх тогтоолд “...Хэргийг прокурорт буцаасны дараа мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулж эрүүгийн 2234000000015 дугаар хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж эрх зүйн туслалцаа үзүүлж байсан Б.Бг тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан тайлбар мэдүүлэг авч эрх зүйн туслалцаа үзүүлж байсан үйлчлүүлэгч нартай нь хамт 1 дугаартай хэргийн хамт шүүхэд ирүүлсэн нь... Монгол Улсын Үндсэн хууль..., Өмгөөллийн тухай хуульд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн... Мөн хэрэгт нотлох баримтаар өмгөөлөгч Б.Б нь М.Бээр дамжуулан гэрч Х.А, М.О нарт нөлөөлж худал мэдүүлэг өгүүлэх хууль зүйн зөвлөгөө өгсөн, гэрчийг худал мэдүүлэг өгөхийг нөлөөлсөн... дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх шаардлагатай.
Харин хэрэгт авагдсан нөхцөл байдлаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Х.А, М.О нарт худал мэдүүлэг өгүүлсэн гэх үйл баримт хэрэгт мөн авагдаагүй, тэдний хоорондоо холбогдсон гэх үйл баримт авагдаагүй байна. ...Шүүгдэгч М.Бийн хувьд мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан нэр заан хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж, түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн дээрх хуулийн зүйл хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл нь Н.Дид давтагдсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй...” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн дээрх заалт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Тодруулбал: Б.Б нь эрүүгийн 2234000000015 дугаар хэргийн яллагдагч М.Бт хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч М.Бийн яллагдагчийн мэдүүлэгт оролцон М.Бт уг хэргийн гэрч болох М.О, Х.А нараар дахин мэдүүлэг өгүүлэх тухай хүсэлт бичүүлж ирэхийг зөвлөн М.Бийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж улмаар М.Б нь өмгөөлөгч Б.Бгийн зөвлөсний дагуу нөхөр Н.Дийн хамтаар М.О, Х.А нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12- ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг М.О, Х.А нарын гэрт худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлэн уг хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгсөн,
Улмаар М.О, Х.А нар нь өмгөөлөгч Б.Бн зөвлөсний дагуу Д.Б, Н.Д нарын ятгалгад орж 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Энэ үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад Б.Бг яллагдагч М.О, Х.А нартай холбогдсон гэх үйл баримт авагдаагүй гэж дүгнэн, цагаатгах үндэслэлээ тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Прокуророос Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүн гэж дүгнэсэн байна. Энэ нь гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүдийг мэдүүлгээ өөрчлөхийг ятгах, уг өөрчилсөн мэдүүлгээ прокурор, шүүхэд батлан гаргаж өгөх, мөн түүнчлэн ийм байдлаа шүүх хуралдаанд ч мэдүүлж өгөхийг ятгаж улмаар хуралдаанд оролцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “...бусдыг гэмт хэрэгт хатгасан...” гэх байдлыг бий болгож, өөрөө ч мөн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлджээ.
Өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо, хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ хуульд заасны дагуу мөрдөгч, прокурорт хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйлс гаргаж өгөх, түүнчлэн хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаануудын талаар хүсэлт гаргах, тухайлан гэрч Х.А, М.О нараас мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргах, хэрэв энэ хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд шат шатанд гомдол гаргах эрхтэй буюу хуульд заасан зөвшөөрсөн арга хэрэгслийн хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны” зарчимд нийцэж байх ёстой.
Түүнчлэн шүүх хуралдаанд хэрэгт урьд өмнө гэрчийн мэдүүлэг өгч байгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оболдыг гэрчээр дуудан оролцуулсан нь шүүх хуулинд олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, шүүх аливаа хэрэг маргааныг хөндлөнгийн байр суурьнаас хараат бусаар, зөвхөн талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэг маргааныг шийдвэрлэх үндсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
М.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Анхан шатны шүүхийн тогтоолын гэм буруутайд тооцсон хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” мөн 1.3-т заасан “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...” гэсэн үндэслэлүүдээр уг тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
1.Шүүхийн тогтоолд заасан зарим дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болох үндэслэл болохоор хуульчилсан.
Гэтэл өмгөөлөгч бидний зүгээс М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй, хууль хэрэглээний тухайд уг гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаагүй талаар мөн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан аудио бичлэгээр М.Б зурагтыг хагалаагүй гэж хэд хэдэн тодорхой үндэслэлүүдээр мэтгэлцсэн боловч шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна
2.М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй тухайд:
Анхан шатны шүүхийн тогтоолд бидний үйлчлүүлэгч М.Бийг гутал шидсэний улмаас Д.Бийн эд хөрөнгөд гэмтэл учирсан гэж буруутгаж байгаа боловч М.Бийн шидсэн гутал зурагт оноогүй болох нь 1-р хх-ийн 8 дугаар талд гэрч М.Бийн өгсөн “гутлаа тайлаад... шидсэн, оноогүй наана нь унасан чинь эргүүлээд Д.Б над руу шидсэн, хоёр цонхныхоо голд зогсож байхад нь шидсэн, зурагтаас хол зогсож байсан” гэх мэдүүлэг, мөн 1-р хх-ийн 17 дугаар талд гэрч Н.Дийн өгсөн үүдний хэсгээс гутлаа аваад шидсэн, тэгэхдээ зурагтад хүрээгүй наана нь унасан гэх мэдүүлгүүдээр нотлогддог.
Мөн М.Б нь зурагтыг хагалаагүй болохыг хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СД аудио бичлэг давхар нотолдог бөгөөд уг аудио бичлэгийн 18:31-18:55 минутад “гэрч Х.А, М.О нар нь бид нарыг айлаас гарахад зурагт асаалттай байсан, М.Б зурагтыг хагалаагүй” гэж ярьсан бичлэг авагдсан байтал шүүхээс уг нотлох баримтад ач холбогдол өгөлгүй шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн үндэслэл болгосон нотлох баримтууд буюу тухайлбал мөрдөн байцаалтын шатанд Х.Аын өгсөн “...М.Б гутлаа өмсөх гэж байснаа гутлаа аваад зурагтыг оночихсон...” гэх, мөрдөн байцаалтын шатанд М.Оы өгсөн “М.Б гутлаа тайлаад шидсэн чинь Д.Бийн зурагтын баруун дээд буланг сайн харалгүй ямар ч байсан асаалттай байсан” гэсэн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын асуусан асуултад Х.А, М.О нар нь хариулахдаа М.Бийн шидсэн гутал зурагтыг оносон эсэхийг хараагүй талаараа харилцан зөрүүтэй мэдүүлдэг.
Мөн хохирогч Д.Бийн өгсөн “...М.Б гутлаараа манай хамаг бурхан, шүтээн тавилгыг балбаж цохиод зурагт руу шидээд хагалчихсан...” /1 хх-ийн 5-6-р тал/ гэх мэдүүлэг, гэрч К.Айгүлийн өгсөн М.Б гутлаа тайлаад Д.Бийн толгой руу, мөр рүү 3-4 удаа цохиж аваад гутлаа шидсэн чинь тэдний өрөөний зүүн хананд байсан зурагтын оноод хагалчихсан, тэгэхээр нь би та нар одоо больцгоо айлын бурхан тахил руу гутал шидэж болохгүй гэсэн чинь тэд бараагаа ачиж аваад явцгаасан...” /1хх-ийн 19-20-р тал/ гэх мэдүүлгүүд нь хоорондоо харилцан зөрүүтэй, Д.Бийг гутлаараа хэд хэд цохчхоод шууд зурагт руу чиглүүлэн хагалах зорилгоор санаатай шидсэн мэтээр мэдүүлсэн нь бодит байдалд огт нийцээгүй бөгөөд насанд хүрээгүй гэрч Б.Жавхлантын өгсөн "...манай зурагт М.Б эгчийг гутал шидэхээс өмнө хэвийн ажиллаж байсан учир нь би 2 дүүтэйгээ цаад өрөө рүүгээ орохоос өмнө зурагтаа үзээд сууж байсан...” /1 хх-ийн 216-217-р тал/ гэх мэдүүлгээс үзэхэд М.Бийг гутал шидэхийг хараагүй байх бөгөөд мөн түүний 2 гутлаа нэг нэгээр нь ээж рүү шидсэн, 1 гутал нь стинк оносон, нөгөө гутал нь зурагт руу оносон гэсэн түүний мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг бий болгож байгаа юм.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт харилцан зөрүүтэй насанд хүрээгүй гэрч болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг ямар учир шалтгаанаар М.Бийн гэм бурууг нотолсон гэж үндэслэл болгож буйг тодорхой тусгаагүй, түүнчлэн гэрч М.Б, гэрч Н.Д нарын гутал зурагтыг оноогүй гэсэн мэдүүлгүүдийг давхар баталсан СД аудио бичлэгийг хэрхэн үнэлж дүгнээгүй талаараа огт тусгаагүй нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй юм.
3. Эрүүгийн хуулийн хэрэглээний талаар:
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинж нь шууд санаатай, өөрөөр хэлбэл эд зүйлсийг устгах, гэмтээх зорилгоор үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн... бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүхийн тогтоолд М.Бийг гутал шидсэний улмаас эд хөрөнгөд гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Гэтэл М.Б нь тухайн эд хөрөнгөд шууд чиглэсэн, зурагтыг гэмтээх санаа зорилго огт байгаагүй бөгөөд уг зурагтыг санаатай гэмтээх нь бүү хэл зурагт руу гутал чиглүүлж шидсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээтэй байхад түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй болжээ.
Иймд М.Бийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдоогүй эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн: “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн “гэм буруугүйд тооцох” зарчмын дагуу шүүгдэгч М.Бийг цагаатган шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. М.Бт зурагтыг хагалах сэдэлт санаа зорилго байгаагүй гэж ярьж байна. Аливаа эд зүйлийг аваад шидэж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлээс хор уршиг учрахыг ухамсарлаж байгаа. Хэрэгт гарах үед байсан Айкүл болон насанд хүрээгүй гэрч нарт тодорхой мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Б, цагаатгагдсан этгээд Н.Д нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч С.Сувдмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шилэн зурагт байсан. Зурагт нь буландаа цуурсан байдаг. Өглөө зурагтаа асаах гэтэл асахгүй байсан тул цагдаад гомдол гаргасан. М.Б нь зурагт руу гутал шидсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл өмгөөлөгч нар шидье гэсэн санаа зорилго байхгүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хүний эд хөрөнгө рүү юм шидэж байгаа үйлдэл нь идэвхтэй үйлдлээр шидэж байна. Миний үйлчлүүлэгчид 700.000 төгрөгийг хохирол учирсан, хохирлыг төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгадсан этгээдийн Б.Бгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж тайлбар хэлье. Эсэргүүцэл дээрээ юу хүсэж бичээд байгаа нь тодорхойгүй. Юу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээр М.Б, Д нарыг гэрч хохирогчид нөлөөлсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Б.Бг нөлөөлөхийг хатгасан гэх үйлдлийг мөн хэрэгсэхгүй болгосон. Прокуророос нөлөөлсөн гэж үзэж байгаа 2 хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байна. Зөвхөн Бгийн үйлдэлтэй холбоотой хэсгийг эсэргүүцсэн гэж харагдаж байна. Бг гэм буруутайд тооцуулах, гэмт хэрэгтэн болгох ийм санаа зорилго агуулж байна. Б бусдын гэмт хэрэг үйлдэхэд, худал мэдүүлэг өгүүлэхээр хатгасан үйлдэл нь тогтоогддог гэх байдлаар эсэргүүцэл бичсэн. Хэрэгт энэ үйл баримт огт тогтоогдоогүй. М.Б нь Бг өмгөөлөгчөөр сонгож авсан. Тэгээд яллагдагчаар татах тогтоолтой танилцах үедээ энэ хоёр хүний хооронд ямар асуудал яригдсан талаар тодорхой мэдүүлсэн. Үүнд А, О нарын мэдүүлгүүд худлаа байна, ийм зүйл болоогүй гэдгээ өмгөөлөгчдөө хэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ илэрхийлсэн байр суурийг хамгаалах ёстой. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч эсрэг байр суурь илэрхийлэх нь тус хуулийн зүйлд зааснаар хориотой. Тэгэхээр үйлчлүүлэгч юу хүсэж байна гэхээр энэ хоёр хүн худал мэдүүлэг өгсөн байна, дахин мэдүүлэг авахуулах зүйл хүсэж байна. Өмгөөлөгчийн хувьд энэ хоёр хүний мэдүүлэг эргэлзээтэй байна гэдэг асуудлаар хандсан бөгөөд хоёр хүний мэдүүлгийн үг, үсэг, цэг таслал бүр нь яг адилхан бичигдсэн талаар тухайн үед хоорондоо ярилцсан. Магадгүй нэгнийх нь мэдүүлгийг нөгөө мэдүүлэгт хуулбарлаад тавьсан байхыг үгүйсгэхгүй байсан учир хоёр хүнээс дахин мэдүүлэг авах замаар бодит үйл баримтыг тогтоолгоё гэж үзсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд М.Бээс тодруулж асуусан. Гол санааг нь хэлсэн гэдэг нь ямар учиртай юм бэ, худлаа мэдүүлэг өгье гэдэг асуудал хэлсэн юм уу, эсвэл тэр хүмүүсээс дахин мэдүүлэг авахуулах талаар хэлсэн юм уу гэхэд дахин мэдүүлэг авах шаардлагатай зүйлийг өмгөөлөгч хэлсэн тэрний дагуу очоод дахин мэдүүлэг авахуулах талаар уулзсан гэж хариулдаг. Б нь гэрч хохирогчийг хатгасан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн няцаагдсан. А, О нарыг цагдаагийн ажилтан хамт суулгаж байгаад мэдүүлэг авсан гэдгийг А О нар мэдүүлсэн. О нь уншиж, бичиж чаддаггүй. Гэтэл Оыг нөхөр А нь хамт суулгаж байгаад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Мөн мэдүүлэг авч дуусаад уншиж танилцуулалгүй энэ дээр гарын үсэг зур гэж хэлээд гарын үсэг зуруулсан. А, О нарын анхны мэдүүлэг нь хууль зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй, ноцтой алдаатай мэдүүлэг болсон. Мэдүүлгийг нь уншаад үзэхэд үг, үсэг, цэг таслал нь яг адилхан харагддаг. Ийм байсан учраас өмгөөлөгч Б.Б нь энэ байдлыг шалгуулъя, дахин мэдүүлэг аваад өгөөч гэдэг асуудлаар прокурорт хүсэлтээ гаргадаг. А, О нарын өөрсдөө бичсэн гэх бичиг нь ямар нэгэн мэдүүлэг болон үйл баримт биш, дахин мэдүүлэг өгье гэдэг хүсэл зоригоо илэрхийлсэн бичиг байгаа. Тэрийг гаргаж өгсөн үйлдлийг нь хуурамч нотлох баримт гаргаж өглөө гэж буруутгасан. Шүүх хуралдаан дээр А, О нараас дахин мэдүүлэг өгье гэсэн хүсэлтийг та хоёр өөрсдөө бичсэн юм уу, аль эсвэл та хоёрын өмнөөс Б бичсэн юм уу, М.Б өмнөөс нь бичсэн юм уу гэхэд бид хоёр өөрсдөө энэ хүсэлтийг бичсэн гэж хариулдаг. Хоёр гэрчийн хүсэлт нь нотлох баримт биш. Дахин мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн хүсэлт. Хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд зааснаар хэрэгт хавсаргана гэж заасан. Өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой баримтыг хэрэгт хавсаргахгүй гэж хуульд заасан. Хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн дээрээс өмгөөлж байгаа хэрэгт нь өмгөөлөгч Б.Бг яллагдагчаар татаад өмгөөлж байсан хүмүүстэй нь хамт яллаж, шүүгээд шүүх рүү шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зэргийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг үүсгэхдээ ямар баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Прокуророос мөрдөгч Оболдыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан нь буруу гэдэг байдлаар эсэргүүцэл бичсэн. Ямар учраас Оболд мөрдөгчийг дуудаж шүүх хуралдаанд оролцуулсан бэ гэхээр хэрэгт авагдсан СД эд мөрийн баримтаар тооцож хурааж авчихаад дараа нь алга болгосон. Шүүх хэргийг шийдвэрлэх үед СД хэрэгт байгаагүй. Энэ асуудлаар мөрдөгчөөс тодруулж асуусан. Прокурорын хяналтын хүрээнд хийгдсэн ажиллагааны явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй холбоотой, тэр алдааг залруулах зорилгоор шүүхийн хийсэн ажиллагаа юм. Иймд анхан шатны шүүхээс Б.Бг цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Цагаатгадсан этгээд Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээр 3 хүн цагаатсан. Эсэргүүцэл нь 5 хуудас бүхий бичигдсэн. Эсэргүүцэл нь зөвхөн Б.Б гэх хүнд холбогдуулж бичсэн. Би урьдчилж үгсэн тохиролцоогүй байж яаж хатгах юм бэ, мөн үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж байна. ялтгах үйлдэл нь Төв аймгийн Угтаалцайдам суманд болсон гэж агуулга байна. Өөрөөр хэлбэл би Угтаалцайдам суманд байсан болж таарч байна. Эдгээр зүйл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай яаж нийцэж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. Хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэж байна. М.Бийн компьютерт үзлэг хийгээд бичвэр нь нотлох баримтаар авагдсан байдаг. Нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсныг нотлох баримт гэж ойлгоно гээд хуульд заагаад өгсөн. О, А нар нь Бгийн зөвлөсний дагуу М.Бийн ятгалганд орж гэж ялласан. Зөвлөсөн зүйл байхгүй. Яг үг, үсэг, цэг, таслал нь адилхан 2 гэрчийн мэдүүлэг байсан. А, О нар нь анхан шатны шүүх хуралдаанд орж ирээд Бг одоо л анх удаа харж байна, урьд өмнө энэ залуутай уулзаж байсан зүйл байхгүй гэж хэлдэг. Өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо заавал прокурор, мөрдөгч нарт таалагдах, тэдгээр тааруулж хүсэлт гомдлоо гаргана гэж байхгүй. Хэзээ, хэнд, хаана хүсэлт гомдлоо гаргаж явах нь өмгөөлөгчийн өөрийнх нь эрхийн асуудал. Прокуророос эсэргүүцэлдээ мөрдөгч Оболдыг шүүх хуралдаанд оролцуулсан нь буруу гэж бичсэн байсан. Өнөөдөр хамгийн чухал нотлох баримт болох СД байсан. Яг энэ хүмүүсийн ярьж байгаа зүйлийг СД-д хуулаад мөрдөгчид гаргаж өгсөн. Мөрдөгч эд мөрийн баримтаар тооцоод хурааж авсан. Шүүх дээр ирэхэд СД нь алга болчихсон, СД шинжлэн судлах гэхэд шал өөр бичлэгтэй байсан. Өөрөөр хэлбэл миний гаргаж өгсөн бичлэг бичигдсэн СД биш байсан. Хэрэгт байсан СД яагаад алга болсон талаар асуухаар мөрдөгч Оболдыг шүүх хуралдаанд оролцуулсан. Тэгтэл Оболд өөр СД гаргаж ирээд ярианууд нь таслаад, таслаад бичснийг гаргаж ирсэн. Хэрэг мөрдөн байцаалтад буцахад прокурор Б.Сувд-Эрдэнэ хэргээ би өөрөө авна, эдгээр хүмүүсийг бүгдийг нь яллагдагчаар татна гэж хэлээд өөрөө хэргээ авсан. Яг энэ асуудал дээр нь шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх рүү хэрэг явахад шүүгчийн туслахын өрөөнд Б.Сувд-Эрдэнэ байж байгаад М.Бийг чи яахаараа давж заалдах гомдол гаргаад яваад байгаа юм, өмгөөлөгчөөсөө татгалз гэж хэлж дарамтлаад М.Бийн өмгөөлөгчөөс татгалзсан хүсэлтийг бичүүлээд давж заалдах гомдлыг устгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл өөртөө давуу байдал бий болгосон. Ингээд хэргийг прокурорт буцаагаад Д, М.Б нараас миний эсрэг мэдүүлэг авсан. Д, М.Б нар нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байтал М.Бээр мэдүүлэг авахуулаад Дийг яллагдагчаар татаад, Дийн мэдүүлгийг үндэслээд М.Бийг татдаг. Д, М.Б нарын мэдүүлгийг үндэслээд Бг яллагдагчаар татдаг. Үндсэн хууль сануулж М.Б, Д нараас мэдүүлэг аваагүй. Үүнийг шүүх нотлох баримтаар тооцож болохгүй. Шүүх хуулийн дагуу шийдвэрлэсэн учир шүүхэд талархаж байгаа” гэв.
Цагаатгадсан этгээд Н.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэр бид хоёр төрийн албан хаагч. Прокурор, цагдаагийн буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдөр ийм байдалд хүрлээ. Шүүхээс намайг цагаатгаж өгсөн. Манай эхнэрийн хувьд зурагтыг хагалаагүй. Гэтэл тэр өрөөнд байгаагүй хоёр гэрчээр гэрчлүүлээд явсаар байгаад манай эхнэрийг яллагдагчаар татаад ял авсан. Шийдвэрийг эс зөвшөөрч манай эхнэр өмгөөлөгчөөрөө дамжуулж гомдол гаргасан. Үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх М.Б, Д.Б, Х.А, М.О, Б.Б, Н.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.
2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
3. Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл, шүүгдэгч Д.Б нь архидан согтуурсан үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших өөрийн гэртээ М.Бийг “чи ОМО вок хэрэглээгүй хаагуур явсан юм бэ” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан зодож түүний баруун хацарт нь сорви, дух, баруун гарын сарвууд нөсөөжилт бүхий хөнгөн хохирол учруулсан,
4. М.Б нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт “Amway” брэндийн бараа сурталчлахаар очсон үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Бийн гэрт архидан согтуурсан үедээ түүнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар гэрт нь байсан “Самсунг” маркийн зурагтыг өөрийн өмсөж явсан цасны гутлыг шидэн санаатай гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь
Хохирогч М.Бийн “...Д.Бийг тэврээд найзаа би буруу ярьсан байна аа. Чи мундаг шүү дээ, найз нь үнэхээр ОМО вок хэрэглэдэггүй юм аа. Найз нь Оросын “Ушасты няня” гэх вок хэрэглэдэг, миний хүүхдүүд болон найз нь харшилтай болохоор хэрэглэдэг гэтэл цээжээ дэлдээд миний өөдөөс босож ирээд миний нүүрийг маажихаар нь холдох гэтэл миний үснээс зулгаагаад давсаг руу тийрсэн. Тэгтэл Атраа, Оаа хоёр дундуур орж ирээд салгатал дахиад хүрч ирээд миний үснээс зулгаагаад давсаг руу дахиад тийртэл би өмдөндөө шээчихсэн, мөн намайг хэл амаар доромжлоод байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 102-103-р тал/,
Хохирогч Д.Бийн “...чи манай найзтай дагавар хүүхэдтэй суусан биз дээ г... минь гээд над руу хашхираад байсан. Тэр хооронд Н.Д намайг тэврээд тавихгүй байхад М.Оаа намайг ирээд 2-3 удаа алгадаад авахаар нь Атрааг би эхнэрээ аваач гэхээр хөдлөхгүй зогсоод байсан. М.Б гутлаараа манай хамаг бурхан шүтээн, тавилгыг балбаж цохиод, зурагт руу шидээд хагалчихсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 5-6-р тал/,
Гэрч М.Оы “...араас нь Д.Б ороод хашхичаад хэрэлдэж байснаа М.Бийн үснээс үсдээд хоорондоо хэрэлдээд байхаар нь манай нөхөр Атраа очоод Д.Бийг салгаад холдуулаад том өрөөний хоёр цонхны голд байдаг аквариумын хажууд аваачсан..., ...Д.Б ахиж очоод М.Бийг үсдээд гэдэс рүү нь гараараа толгой, гэдэс, нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхэд Н.Д босож очоод Д.Бийг тэврээд холдуултал том өрөөний буйдан дээр М.Б суугаад гутлаа өмсөх гэж байснаа гутлаа авч шидээд зурагтыг оночихсон...” гэх /хх-ийн 1-р хавтас 11-12-р тал/,
Гэрч Х.Аын “...М.Б Д.Бийг чи одоо болтол ОМО вок хэрэглээд байгаа юм уу наадах чинь их үнэртэй вок гэсэн чинь Д.Б чи муу ОМО хэрэглэдэггүй хаагуур явсан юм бэ, хэзээ чи ийм байсан юм гуйлгачин байсан биз дээ гээд уурласан чинь М.Б за найзаа уучлаарай би буруу юм ярьчихлаа гээд зөндөө уучлал гуйгаад босоод хойд жижиг өрөө рүү орсон чинь араас нь Д.Б ороод хашхичаад хэрэлдэж байснаа М.Бийн үснээс үсдээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би очоод Д.Бийг салгаад холдуулаад том өрөөний хоёр цонхны голд байдаг аквариумын хажууд аваачсан..., ...Д.Б ахиж очоод М.Бийг үсдээд гэдэс рүү нь гараараа цохиод авсан. Тэгэхэд Н.Д босож очоод Д.Бийг тэврээд холдуултал М.Б гутлаа өмсөх гэж байснаа гутлаа шидээд зурагтын оночихсон...” гэх /хх-ийн 1-р хавтас 14-15-р тал/,
Гэрч Н.Дийн “...хүмүүс орилолдоод байхаар нь сэрээд харсан чинь манай эхнэрийг Д.Б үсдээд дарчихсан, элэг рүү нь өшигчөөд байсан, хажуу талаас нь Атраа, М.Оаа хоёр очоод салгаж хоёр тийшээ холдуулсан..., ...Д.Б үсдээд дарчихсан элэг, гэдэс хавь руу нь өшиглөөд байсан, тэднийхээс гараад Атраагийнд очих замдаа харахад дух, хацар дээр нь маажсан, зүүн гарын бугалга нь хавдчихсан, гарын ар дээр нь маажсан байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 17-р тал/,
Гэрч К.Айгүлийн “...тэр хоёр барилцаж аваад Д.Б М.Бийг гэрээс гар, бараагаа аваад зайл гээд хөөгөөд түлхээд зууралдаад байж байтал Н.Д босож ирээд Д.Бийн урдаас тэврээд хөдөлгөхгүй барьж байх хооронд М.Б гутлаа тайлаад Д.Бийн толгой руу, мөр рүү 3-4 удаа цохиж аваад, гутлаа шидсэн чинь тэдний том өрөөний зүүн хананд байсан зурагт оноод хагалчихсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 19-20-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Жавхлантын “...тэгж байтал М.Б эгч явлаа гээд гутлаа өмсөж байснаа хоёр гутлаа нэг нэгээр нь ээж рүү шидсэн. Нэг гутал нь стинк оносон, нөгөө гутал нь зурагт руу оносон..., ...өглөө босоод манай бага дүү зурагт үзье гээд би зурагтаа асаахад зурагт ассан боловч дэлгэц нь болохгүй, доод хэсгээрээ дүрс нь гараад бусад хэсгээрээ дүрс нь гарахгүй байсан...” /хх-ийн 1-р хавтас 216-217-р тал/ гэх мэдүүлгүүд,
“Арвижих эстимейт” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/160 дугаар “Samsung маркийн 40 инчийн смарт телевизор нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар манай зах зээл дээр дунджаар 700.000 төгрөгийн үнэтэй байх боломжтой...” гэх болон Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар “...М.Бийн биед баруун хацарт сорви, дух, баруун гарын сарвуунд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 31-33, 38-39-р тал/ гэх шинжээчийн дүгнэлтүүдээр,
5. Шүүгдэгч М.О, Х.А нар нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр дуудагдан оролцохдоо худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ гэж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасны дараагаар шүүгдэгч М.О “...М.Б Д.Бээс уучлалт гуйгаад уучлаарай гэсэн тэгээд хоорондоо маргалдсан. Телевизор руу гутал шидэхийг хараагүй..., зурагт хагарсан гэдгийг сарын дараа мэдсэн..., ...бид нарыг гараад явж байхад зурагт асаалттай хүүхдүүд зурагтаа үзээд байсан..., Н.Д Д.Бийг бариад аквариумын хажууд байхыг хараагүй, телевизор бол гутал шидэхэд хагараагүй...” гэж,
Шүүгдэгч Х.А нь “...Д.Бийг хориод зогсож байхад М.Б гутлаа шидсэн, наан нь буусан, тэгээд гутлыг буцаагаад М.Б рүү шидсэн. Тэгээд бид хэдийг зайлцгаа гээд гарч явцгаасан бид нарыг гарахад зурагт асаалттай байсан..., ...хүүхдүүд өрөөндөө орж зурагт үзэж байсан...” гэж /хх-ийн 1-р хавтас Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл 162-167-р тал/ өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэйгээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 337 дугаар Шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 154-171-р тал/,
Яллагдагч М.Бийн “...яллагдагчаар татсан прокурорын тогтоол танилцуулсан. Тухайн тогтоолтой танилцахад манай найз М.О, Х.А нарын өмнө нь надад ярьж байсан мэдүүлэг өөр байдлаар бичигдсэн байсан болохоор би энэ талаараа мөрдөгчдөө хэлсэн..., ...өмгөөлөгчдөө бас хэлэхэд Б.Б өмгөөлөгч харин тиймээ хоёр гэрчийн мэдүүлэг хоорондоо адилхан байна, мэдүүлгийг хооронд нь копидоод буюу хуулж бичсэн байх магадлалтай байна гэж хэлсэн. Тэгээд намайг Б.Б өмгөөлөгч Төв аймгийн Угтаалцайдам сум руу хоёр найз руугаа яваад хүсэлт бичүүлээд ир гэж хэлсэн..., ...дээрх хүсэлтийг Х.Аын охиноор бичүүлээд Х.А, М.О нараар өөрсдөөр нь гарын үсэг зуруулаад малчны тэмдгийг даруулсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 200-202-р тал/,
Гэрч Н.Дийн “...Х.А, М.О нарын гэрт очоод бид дөрөв ярьж сууж байгаад Х.А, М.О нараар дахин мэдүүлэг өгөх талаар хүсэлт бичүүлсэн. ...Х.А өөрөө хүсэлтээ бичсэн боловч муухай бичээд байсан болохоор хүүхдээрээ бичүүлсэн, тэгээд мөн М.Оы хүсэлтийг бас хүүхэд нь бичээд өөрсдөө гарын үсгээ зурсан...” /хх-ийн 1-р хавтас 214-215-р тал/ гэх,
Насанд хүрээгүй гэрч А.Эгшиглэнгийн “...М.Б эгч болон Н.Д ах нар машинтайгаа хоёулаа нэлээд орой болсон байхад ирсэн. Тэгээд манай аав, ээжтэй юм яриад, хоол унд идээд байж байгаад М.Б эгч компьютер дээр бичээд шивчихсэн бичиг гаргаж ирээд аав, ээж хоёрыг хуулаад бичээд өг гэсэн, тэгээд аав болохоор тэр бичгийг нь өөрөө хуулаад бичээд өгсөн. Харин ээж болохоор удаан бичдэг, муухай бичдэг, бичиж чадахгүй гээд аав намайг дуудаад ээжийнхээ өмнөөс энэ бичгийг хуулаад бичээд өг гэсэн. Би тэр бичгийг нь хараад хуулж бичиж байхад ээжийнхээ нэрийг өмнө нь бичээрээ гэж М.Б эгч хэлж бичүүлсэн...” /хх-ийн 218-219-р тал/ гэх,
Гэрч К.Айгүлийн “...тэр хоёр барилцаж аваад Д.Б М.Бийг гэрээс гар, бараагаа аваад зайл гээд хөөгөөд түлхээд зууралдаад байж байтал Н.Д босож ирээд Д.Бийн урдаас тэврээд хөдөлгөхгүй барьж байх хооронд М.Б гутлаа тайлаад Д.Бийн толгой руу, мөр рүү 3-4 удаа цохиж аваад, гутлаа шидсэн чинь тэдний том өрөөний зүүн хананд байсан зурагтын оноод хагалчихсан...” /хх-ийн 1-р хавтас 19-20-р тал/ гэх болон шүүгдэгч Х.А, М.О нар өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
6. Прокуророос шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн хохирогч М.Бийг зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрахыг мэдэж байсан, мэдэх боломжтой байхад түүнийг хүсэж үйлдэн өөрийн гутлыг шидэн бусдын эд хөрөнгийг устган гэмтээж 300,001 төгрөг болох бага хэмжээнээс дээш 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй этгээд болох гэрч Х.А, М.О нар нь шүүгдэгч Д.Б, М.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн тус бүрийг яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.
7. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б, М.Б, Х.А, М.О нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай болон,
Мөн анхан шатны шүүхээс хийсэн шүүгдэгч Д.Б, М.Б нарын талаар хийсэн хүний эрүүл мэндийн болон эд хөрөнгийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, Х.А, М.О нарын худал мэдүүлсэн үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаа алдагдсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нар нь дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь тэдний үйлдэлтэй шалтгаант холбоотой гэх дүгнэлт нь шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Түүнчлэн шүүх хуралдааны шатанд улсын яллагч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан дүгнэлт, шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Х.А, М.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийдвэрлэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог учиртай.
Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хуурамчаар үйлдсэн байхыг ойлгох ба нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн байхыг шаарддаг онцлогтой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах эрхгүй хэргийн оролцогч хуурамчаар нотлох баримтыг үйлдэх болон хууль сахиулагчид гаргаж өгөхийг гэмт хэрэг тооцсон бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Хуулийн 1 дэх хэсэгт заасны дагуу томьёолсон нотлох баримт нь хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт сэлт, мэдээлэл хамаарахаар байх бөгөөд түүнийг гаргаж өгөхөөс өмнө урьдчилан үнэн зөв гэж үзэн нотлох баримтаар тооцсон байх хуулийн боломжгүй, өөрөөр хэлбэл ийм нөхцөлийг шаардахгүй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэх гэмт хэргийн 1 дэх хэсэгт зааснаас үзвэл гэрч хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан өгсөн бол гэмт хэрэгт тооцох ба мөн уг гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл цагаатгагдсан этгээд Б.Б нь өөрийн эрхэлж буй өмгөөллийн үйл ажиллагааны хүрээнд шүүгдэгч М.Бтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан.
Мөн М.Бийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэн, мөрдөгч хуульд заасан журмын дагуу М.Бт тогтоолыг танилцуулахад “...өөрийн найз М.О, Х.А нарын өгсөн мэдүүлэг өөрт нь ярьснаас өөрөөр байдлаар байна” гэж тогтоолыг эс зөвшөөрч өөрийн сонгон авсан өмгөөлөгч Б.Бд мэдэгдэн хууль зүйн зөвлөгөө авсан.
М.Б тэрээр гэрч М.О, Х.А нараар дахин мэдүүлэг өгөх талаар хүсэлт бичүүлэн авч өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт гарган өгснийг хүлээн аваагүй учир өмгөөлөгч Б.Б уг хүсэлтүүдийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд М.О, Х.А нарыг гэрчээр оролцуулсан. Гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, прокурорын хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх талаар гаргасан санал зэргийг хүлээн авч хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогддог.
10. Дээрх үйл баримтаас үзвэл цагаатгагдсан этгээд Б.Б нь гэрч М.О, Х.А нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Б, М.Б нарын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хэн алиндаа хохирол, хор уршиг учруулсан үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь үнэн, зөв байсан гэдгийг болон түүний өөрийн үйлчлүүлэгчид өгсөн хууль зүйн зөвлөгөөний дагуу М.Бийн тэднээр бичүүлэн авч ирсэн хүсэлт нь хуурамч гэдгийг мэдэж байсан, мэдэх ёстой байсан гэх,
Мөн хэргийн бодит байдлыг гуйвуулан өөрийн үйлчлүүлэгчид давуу байдал бий болгох зорилгоор гэрч нарт өөрт нь, эсхүл ойр дотных нь хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ноцтой хохирол, хор уршиг учруулахаар айлган сүрдүүлсэн, ятган гуйж, эдийн болон эдийн бус шан харамж өгөхийг амласан, өгсөн гэх нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
11. Анхан шатны шүүхээс цагаатгагдсан этгээд Н.Д, шүүгдэгч М.Б нарын талаар хийсэн “...Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно гэж заасныг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй...” гэх,
Мөн шүүгдэгч М.Бийг мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан нэр заан хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж, түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагчид өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрсөн, хэрэгт хөндлөнгийн нотлох баримт авагдаагүй, дээрх зөрчил нь түүний гэр бүлийн хүн болох цагаатгагдсан этгээд Н.Дид давтагдсан гэх дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
12. Иймд анхан шатны шүүх прокуророос Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Н.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр холбогдох хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгон Н.Д, Б.Б нарыг цагаатган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
13. Харин шүүгдэгч М.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа атлаа түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ М.Бийг цагаатган шийдвэрлэсэн, уг заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлахдаа зохимжгүй хэсэгт баримталсан, Н.Дийг овгийн эхний үсгийг “Э” гэж техникийн шинжтэй алдаа гарган бичиж цагаатгасан, уг заалт нь утга найруулгын хувьд ойлгомжгүй болсон,
Шүүгдэгч Д.Б, М.Б, Х.А, М.О нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т заасантай нийцүүлээгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус бүр торгох ял оногдуулан шийдвэрлэхдээ хуульд байхгүй үг хэллэг хэрэглэн шийдвэрлэсэн зэргийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
14. Магадлалын тодорхойлох хэсэгт дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн “...анхан шатны шүүхээс Б.Б, М.Б, Н.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан “...М.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол эсэргүүцлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
15. Шийтгэх тогтоолын 13 дахь хуудсанд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн зүйлчлэлийн талаар дүгнэж бичихдээ “...Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйл...” гэж тухайн хэрэгт огт хамааралгүй зүйлчлэлийн талаар бичин техникийн шинжтэй алдаа гаргасан, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдагдсан анхан шатны шүүх хэрэгт урд өмнө нь гэрчийн мэдүүлэг өгч байгаагүй мөрдөгч О.Оболдыг гэрчээр дуудан оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хэсэг үндэслэлтэй байх хэдий ч шүүхээс уг гэрчийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Энэ алдаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд нэрлэн заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Н Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б, Э.Д, Б.Б нарыг цагаатгасугай...” гэснийг
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт М Бт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жаран овогт Н Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар М овогт Б Б нарт тус бүр яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Н.Д, Б.Б нарыг цагаатгасугай...” гэж,
3 дахь заалтад “...Шүүгдэгч Б овогт Д Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт М Бийг бусдын эд хөрөнгө санаатай устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А овогт Х А, М овогт М О нарыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг
“...Шүүгдэгч Б овогт Д Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт М Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө санаатай устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А овогт Х А, М овогт М О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч А овогт Х А, М овогт М О нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Х А, М овогт М О нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот эсэргүүцэл, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
М.МӨНХДАВАА