Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх 4 дүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******,

Хариуцагч: Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.О******* нарын хоорондын ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “2024 оны 05 дугаар 14 -ний өдрөөс 2024 оны 07 дугаар 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний 12,134,154  төгрөгийг хариуцагч Б*******аас гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж тодорхойлжээ.

1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар ******* аймаг дахь Боловсрол шинжлэх ухааны газрын даргаар томилогдон ажиллаж байгаад сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар А.Б******* хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, ажлаас  чөлөөлж, 2024 оны 05 дугаар 14-ний өдөр  ажлыг хүлээлгэн өгсөн байна.

2. Нэхэмжлэгч Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар тогтоолын дагуу Б******* 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар А.Б*******г албан тушаалд томилох тухай тушаал гаргасан байна.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэсэн,

3.2 Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар тогтоолын дагуу Б*******ын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар А.Б*******г албан тушаалд томилох тухай тушаал гаргасан боловч хууль бус захиргааны актын улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргаж өгөөгүй нь миний эрх ашгийг зөрчсөн гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний 12,134,154  төгрөгийг хариуцагч Б*******аас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.Б******* нь Боловсролын байгууллагад 1997 оноос хойш тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар ******* аймаг дахь Боловсрол шинжлэх ухааны газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл сайд Л.Энх-Амгалангийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “А.Б*******г албан тушаалаас чөлөөлөх” тухай тушаалын нэгт “А.Б******* хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй” гэж тусгасан байдаг. Үүний дагуу А.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн ажлыг хүлээлгэн өгсөн. ******* дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар маргаан үүсэж, маргаан хянан шийдвэрлэх комисс ажилласан. Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шийдвэрлэх комиссоос 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж хүчингүй болгосон. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох” тухай 313 дугаар тогтоолын тогтоох хэсгийн хоёрт “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосугай”, мөн тогтоох хэсгийн гуравт “******* аймаг дахь Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар А.Б*******г эгүүлэн томилохыг Б*******ад даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар тогтоолын дагуу Б******* 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар А.Б*******г албан тушаалд томилох тухай тушаал гаргасан. Ингээд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* аймаг дахь Боловсролын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1-д “боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, эсхүл нийгмийн ажилтнаар таваас доошгүй жил ажилласан, магистр зэрэгтэй байх” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй учраас албан тушаалаас нь чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Боловсролын яам руу чиглэл өгөх тухай албан бичиг, тогтоолын хамт ирүүлсэн. Төрийн албаны төв байгууллагын тогтоол нь заавал биелэгдэх шинжтэй байна гээд хуульд заасан учраас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаад 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх ажил албан тушаалд нь А.Б*******г томилсон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч А.Б******* нь боловсролын байгууллагад 1997 оноос хойш тасралтгүй 26 жил ажиллаж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар ******* аймаг дах Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар “хуульд заасан тусгай шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр албан тушаалаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ.

2. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 313 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А.Б*******г албан тушаалаас чөлөөлөх тухай  ******* дугаар тушаал нь Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.18 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дах заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож түүнийг ******* аймаг дах Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол шинжлэх ухааны сайдад даалгажээ.

3. Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг үндэслэн Б*******ын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Б*******г ******* аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон үйл баримттай талууд маргаагүй харин нэхэмжлэгч “...Төрийн албаны зөвлөлөөс намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож хүчингүй болгож, захиргааны байгууллага албан тушаалд эгүүлэн томилсон тул ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй гэж...”, хариуцагчаас “...нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цалингийн тооцооллыг судлах шаардлагатай...” гэж тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгч А.Б*******г ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актыг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон тул нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, 57.2.2-д “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс” гэж зааснаар цалин хөлс шаардах эрхтэй байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцоход хэрэгт авагдсан 2024 оны цалингийн картаар түүний  нэг сарын үндсэн цалин болон удаан жилийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, орон нутагт ажилласны нэмэгдэл 3,460,070 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх  2 сар 13 хоногийн цалин хөлстэй тэнцэх 8,964.726 төгрөгөөс /2 сар х 3,460.070= 6,920.140, 13 хоног 3,460,070:22 хоног=2,044.586 төгрөг/ зохих суутгалуудыг хасаж тооцож нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдан цалингийн картаар нэхэмжлэгчийн  хариуцагчаас нэхэмжилсэн 12,134.154 төгрөгийн олговрыг энэ хэмжээгээр гаргах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.7, 106.3.13 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч А.Б*******гийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 8,964.726 төгрөгөөс зохих суутгалуудыг хасаж тооцон нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3,169.458 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

     

 

 

ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ